Хагалгаанаас хойш яг 5 сарын дараа одоо өсгийтэй гуталд огтхон ч түүртэхгүй алхаад, сайхан байна аа. Харин намхан юм өмсчихвөл өвдөх гээд байгаа шүү. Хүн бүрийн байдал өөр болохоор зарим нь асуудалгүй болсон, зарим нь удаан хугацааны дараа ч хүндрэл байдаг л гэж байна. Минийх аль нь болохыг мэдэхгүй ч, гайгүй байх гэж найдаж байна. Баруун хөлийн булчин ерөнхийдөө л нэг тийм сулбагар үлдсэн байна. Яваандаа, аажимдаа өөрчлөгдөнө гэж найдаж л байхаас даа.
Дараа харахад, бас өөр хэн нэг нь иймэрхүү тохиолдолд баримжаа авбал гэж бодоод бичээд л байдаг. Энэ гэхдээ баримтгүй сонин бичлэг болчихлоо. Гэхдээ яахав.
Дараа харахад, бас өөр хэн нэг нь иймэрхүү тохиолдолд баримжаа авбал гэж бодоод бичээд л байдаг. Энэ гэхдээ баримтгүй сонин бичлэг болчихлоо. Гэхдээ яахав.


















