Монголд маань хөхүүрийн ам цаашилж хүйтний ам наашлав аа ингээд. Нээрээ л саяхан хурим найр хэсч, айраг эргүүлж явсан цаг ард хоцорлоо доо.
Уржигдарын өмнөх өдөр: Ёстой сайхан нарлаг өдөр байсан шүү. Намрын шар нар над дээр чам дээр тусаад л... :-) Сууж сурч байгаа бололтой хичээл дээрээ ч дохиод байх нь багасаад дажгүй... Газраар нэг навчис унаад, харин модыг ганц нэгхэн ногоон навч чимээд л...
Уржигдар: Хатсан навчийг модноос нь хуу хаман хийсгэсэн өдөр байсан. Цасны ширхэг шиг л навчнууд бөөн бөөнөөрөө хийсээд л... газраар дүүрэн улиасны навч хөглөрсөн өдөр өнгөрсөн. Намар болохоор гаднах байдлаа дагаад сэтгэл санаа хуйсагнаад байх шиг жоохон уйтай орой болсон юм байна. Гэнэт л зүгээр байж байснаа уйтгарлаад л... :-)
Өчигдөр ч буруу хөл дээрээ боссон байх өө. Хар үүрээр нисэх рүү явж өвөө эмээгээ нисгээд буцахдаа л бүтэлгүйтээд эхэлсэн. Киви-ийн "Болдоггүй шүү Болдоггүй шүү" гээд дуу байдаг даа. Тэр дуу "Бүтэлгүй шүү бүтэлгүй шүү чи..." гэж сонсогдоод л... Нээрээ би бүтэлгүй шүү.
Оройхон ажлаасаа гараад ирсэн чинь харин бороо. Гайхмаар бороо орж байсан. Айхтар хүйтэн биш ч намрын сэрүүн хүйтэн бороо. Нөгөө газраар байсан навчнууд чинь нороод хийсч чадахгүй газарт наалдаастай... Миний мэдэх хамгийн орой орсон бороо Улаанбаатарт лав 10 сарын 11нд орж байсан юм байна лээ.
Өнөөдөр... Эрт сэрээд харсан чинь гадаа цас. Гадаа цас гараад мөс... халтираад толгой хага... билүү юу ч билээ нэг дуу шиг юм санагдаад байх чинь. Эхний цас өнөөдөр шуурч орж байна. Унасан навч, цас хоёроор зэрэг гоёсон машинууд дэгжин харагдаж байна лээ.
За явлаа, хөхүүрийн ам наашилсан сурагтай ;))

hehe tiim shuu, ugluu eej ajlaasaa hotsorloo geed sereehed tsonhoor harsan chin tsas ortson bsan, goy sanagdsaan. bas yu umsnuu gej bodson hehe
ReplyDeleteГоё зураглал болжээ. Улаанбаатарын цаг агаарын байдлыг маш сайн ойлгож авлаа. Монголоо санаж байнаа. Хүйтрэх ч хэцүү шүү, нэг л тухгүй. Ноднин өдийд өглөө болгон охиноо тэврээд цэцэрлэг рүү нь явж байхдаа "бушуухан хавар болж дулаараасай" гэж боддог байж билээ. Дөнгөж өвөл эхэлж байхад... гэснээс охиноо саначихлаа. Уйлмаар болчихлоо. Хурдхан уулзах юмсан даа алаг үртэйгээ, нялх юм шүү дээ.
ReplyDeleteHeseghen zuur UB-taa ochchihood irvuu dee, bi chini. Goyo bichjee. Tsas orchij baigaamuu? Huiten baigaam baina daa. End bol haluu shataad l...zun duusdaggui ee.
ReplyDeleteХарин тийм ээ, Монгол нээрээ үнэхээр эрс тэс уур амьсгалтай шүү, мэдэгдэм...
ReplyDeleteНэг жуулчин Монголд ирээд хаврын нэг л өдөр жилийн 4 улирлыг хараад гайхаж шагшраад буцсан гэсэн ш дээ. Өглөө нь нарлаг дулаахан сайхан өдөр байснаа, тэгсгээд борооны өмнөх шороогоор шуураад, мэдээж бороо нь орсноо орой болсон чинь нөгөөх нь цас болчихсон гэсэн. Ийм өдрүүд байдаг шүү.
За миний хувьд тэнгэр хуйсганаж байсан өдрүүдэд зав ч муу, байлаа. Бие ч тавгүй байлаа. Нээрээ хуйсганаад байсан шүү. Өнөөдөр намар налайж байнаа.
ReplyDeleteөнгөрсөн жил 10 сарын 20нд бороо орсон юм билээ
ReplyDeleteбүүүр их орой байх нээ
ReplyDelete