2007-10-01

Олон...

Үнэхээр олон юм давхацсан 7 хоног өнгөрлөө шүү. Балжинням, Дашням нь "Бат-Эрдэнэтэйгээ" давхацсан хуримын өдөр дүүгийн хурим тохиогоод, дээр нь төрсөн өдөр давхцаад.. үгүй нээрээ...
Ядаж байхад ажил дээр бөөн юм, хэд хэдэн хүн томилолтоор яваад, тэднийхээ ажлыг зохицуулах энэ тэр... юу болов оо нээрээ. Өнөөдрөөс эхлээд бас номын дуу сонсох гээд суусан чинь байдаггүй дээ, ойрд номхон томоотой суугаагүй удаад, нойр хүрээд... нэлээн тэвчиж байж өнгөрлөө, яаж дуусгана аа :-)

За гэхдээ юу ч гэсэн ард нь гарсан 7 хоногийн дараах бодол минь...

Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж хуримаа хийсэн дүү нартаа амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе! Амьдралын утга учрыг ойлгож авахад чиний бодолд чимх ч гэсэн ухаан хайрласан хүмүүст талархаж байна. Чиний амьдралд, ухаанд чинь маш их өөрчлөлт авчирсныг эгч нь ойлгосон. Дардан биш амьдралын зам дээр дайралдах бартаа саадыг түүртэлгүй давж яваарай гэж хэлье дээ.

ийм байх шив дээ.
:-)

7 comments:

  1. Минйи хувьд ч гэсэн бас хуриманд залагдаад тэр өдөр Дашням Балжинням Бумэрдэнэ 3 давхацсан өдөр болж би бүр баларсан хэхэ

    ReplyDelete
  2. Дашням Балжинням Бумэрдэнэ давхацсан өдрөөр дүүрэн шаартай машинууд... Хэхэ

    ReplyDelete
  3. Док найран дээр тасарч унажээ. :-) яг ингээд хэвтчихсэн инээж байна ш дээ. Ха ха

    ReplyDelete
  4. хэхэ, юу гэж тасарч унахав дээ :p

    ReplyDelete
  5. Ай хө, олон давхацсан өдрүүд үргэлжилсэн шүү, нээрээ. Даанч нэг ч урилга аваагүй гэсэн. хэхэ.

    ReplyDelete
  6. dyyd chini az jargal xysie

    ReplyDelete
  7. ёстой их баярлалаа :-)

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)