2007-10-26

Харуусал

Нарт етөнцөд хүмүүний биеийг олж мэндэлсэн бидний төрөхөөс үхэх хүртэлх урт атлаа богинохоон амьдралын тойрог дээрх эцсийн учир минь юунд оршиж байгаа билээ?

Андын минь тэнгэрт хальсан явдал цочир байсан бөгөөд бидэнд олон зүйлийг сануулсаар одлоо.
Бид нэгнийгээ гомдоохгүй байхыг, гомдсон бол амжиж уучилж чаддаг байхыг, залуу гэлтгүй амь насаа бодож байхыг, нэгнээ амьдад нь хайрлаж явах ёстойг, ханиа хайрлаж явахыг, андууд чинь ийм сайхан хүмүүс гэдгийг ч хүртэл сая л ойлголоо. Энэ бүхнийг хэлсээр сануулсаар явчихлаа чи минь.

Хэлээд, харуусаад, уйлаад ч баршгүй, дуусашгүй байна анд аа...

Ядаж үгээ хэлсэн бол, ядаж уулзсан бол, ядаж уучилж чадсан бол... Харууслаар дүүрэн байна бидний сэтгэл.

Бид явж байна, буяны ажилд. Явах ёстой. Өөр хийх, хийж чадах юм бидэнд байхгүй юм чинь... Чиний төлөө одоо бидний хийж чадах юм ердөө л энэ. Гэвч энэ тэнэг, утгагүй хэрэг. Бүр шал утгагүй явдал. Амьд ахуйд чинь чиний төлөө ингэе тэгье, би тэгж чадна гээд яваагүй байж...

Гэхдээ харин одоо бид хэн нэгнийхээ төлөө ингэж зүтгэвэл бидэнд маш их нөөц байгааг харж байна. Одоо байгаа хэдийнхээ төлөө яг ингээд зүтгээрэй гэж чи хэлсэн юм байна анд минь.

Үүнийг би ингэж ойлгоод ч нэмэргүй. Чи мэдэхгүй, сонсохгүй.

Харин би мэднэ. Хэрэв намайг чам шиг ингэж хэлбэрээ өөрчилбөл... яахыг би мэдэж байна.
Эхний өдрөөс л бужигнаж эхэлсэн ангийнхан, хайрт багшдаа талархахгүй байхын аргагүй. Хаа холоос сэтгэлээрээ уяатай манайхан гэж сайхан хүмүүс юм. Гадна дотногүй л байнга холбоотой байлаа. Дээгий хаа байгаа Японоос хүмүүсийг холбож байгааг хараад л тэгж бодогдсон. Хэдэн өдөр хамт уйлж, өр зүрхээ өмлөж өнгөрөөлөө. Чинбаа үнэхээр ангийн дарга шиг байсан шүү. Соёл бид хоёрт захихдаа "Одоо биш... Орой бүгдээрээ хамт уйлъя" гэсэн үг чинь сайхан аавыг нь хайрласан хайр байсан юм. Бид биелүүлж чадсаан.
Хайран сайхан найз минь... Дэндүү харамсалтай. Анд минь чиний үйл хэргийг үргэлжлүүлэх болно оо.
Амьддаа бие биеэ хайрла хүмүүс ээ
Амьд байлгахын төлөө өөрийгөө ч марталгүй хайрла.


Насан турш нэгнээ үгүйлэх

Найзын хайр зүрхэнд оршино

Нандин сэтгэлийн дуулал болгож

Насаараа бид найзууд байх болно оо

Үзэг бал хоёроор зэвсэг хийж амьдар

Үнэнч нөхрөөр түшиг хийж амьдар

Толгой хөдөлмөр хоёроор мөнгө хийж амьдар

Тоохгүй өнгөрсөн нэгнийг эргэж хартал амьдар

Зовох цагт өргөөд босгох нь чиний найзууд

Зориод очиход тосоод угтах нь чиний найзууд

Гутарсан үед итгэл өгөх нь чиний найзууд

Задарч явахад ухаарал хайрлах нь чиний найзууд

Зангаа олохгүй төөрч явахад чинь
Чамайг гээд ирэх нь чиний найзууд

Уурлаж бухимдсан үед чинь
Уучлалт гуйгаад ирэх нь чиний найзууд

Ганц сайхан үгээр дутаж явахад чинь

Гарцаагүй тэр үгийг онож хэлэх нь ЧИНИЙ Л НАЙЗУУД юм шүү
/өчигдөр мессенжерээр ирсэн шүлэг/

Даваа, Энхтуяа.С, Соёл, Чинбаа, Чоогоо, Сувдаа, Баяка, Догоо, Дээгий, Бадамаа, Чука, Гэсэр, Болор, Батзориг, Мөнхгэрэл, Бака, Анхаа нараас ангийнхандаа зориулав.

7 comments:

  1. Энхрий анд тань диваажинд сайн төрлийг олон жаргах болтугай.
    Ум мани бад мэ хум

    ReplyDelete
  2. Ee harlaa, yasan ch zaluugaaraa yavchihsan yum dee? Sain torliig olj toroh boltugai.

    ReplyDelete
  3. Gun emgenel ilerhiilye.

    ReplyDelete
  4. nadad bas neg iim ax... tanil bsan...namaig ax shig xairlaj ..busdaas omoorch xamgaalj ..javsan..tegeed bas ..genet neg odor...bxgui bolsniig ni sonsox..udaan shokond ordog jum bilee....amidral bogino....

    ReplyDelete
  5. Үнэхээр Бидний бодоогүй байсаныг бодуулж, санаагүй байсныг санууллаа. Насаараа залуу явах юм шиг, үхэхгүй мөнх амьдрах юм шиг ямар их тэнэг ч байсан юм вэ дээ. Андыгаа нээх сайхан сэтгэл онгойтол инээмсэглээд л мөнх байх юм шиг санаад л сайн муу үг хэлээд л явж байсан гэж бодохоор... харуусаад барашгүй, итгэж чадахгүй л байх юм даа. Тэгэхдээ бидэндээ юу хэлсэнээ бид яаж амьдарч байгааг анд минь тэнгэрийн ороноос харж байгаа гэдэг т итгэж байна. Андынхаа үлдээсэн ухаарал, бодрол бүх зүйл найз нь чи бидэндээ мөнх амьдарна аа.

    Докоо их баярлалаа. Их сайхан бичсэн байна. Би үүнийг бичихдээ уйлж байна аа. Өөр чадах зүйл одоогоор алга байна. Манай ангийнхан үнэхээр сайн анги шүү. Та нартаа хайртай шүү

    ReplyDelete
  6. dok oo> uneheer haramsch baina, chi ooroo haruuslaa end sonsogdoj, medregdheer bichjee, zurhe deh haruusal chin uneheer unshij baigaa hund hurheer ikh bna...
    UM ma ni bad mi hum.

    ReplyDelete
  7. Бүгдэд чинь баярлалаа найзууд аа.

    Амьддаа бие биеэ хайрла
    Амьд байлгахын төлөө өөрийгөө ч бас хайрла хүмүүс ээ

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)