Бидний хайрт найз Даваацэрэнгийн МОЛОР-ЭРДЭНЭ 2007 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цэл залуу 30-хан насандаа зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж, ар гэр, хань, үр хүүхэд, анд найз бидэнд хэзээ ч нөхөгдөшгүй хүнд гарз тохиолоо.
Талийгаач маань 1977 онд Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн бөгөөд 1985-1995 онд Алтай хотын 10 жилийн I сургуулийг дүүргэж, 2000 онд МУТИС-ийн харьяа ЭХИС-ийг цахилгаан электроникийн инженер мэргэжлээр төгссөн. 2004 онд электроникийн чиглэлээр Техникийн Шинжлэх Ухааны магистрын зэрэг хамгаалж, 2007 онд Удирдлагын академийг дүүргэсэн юм.

Тэрээр 2000-2003 онд Эрчим хүчний төвд багш, 2003 оноос өнөөг хүртэл ШУТИС-ийн ЭХИС-д багшаар ажиллаж байсан билээ. Ажиллаж байх хугацаандаа мэргэжлийн ном зохиол туурвиж, тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан юм.
Найз минь аавынхаа ухаант хүү нь, ханьдаа халамжит хань өмөг түшиг нь, цэцэг шиг охиндоо хайртай аав нь, анд бидэндээ түшиг тулгуур нь болж явсан билээ. Талийгаачийн ажилч хичээнгүй, нөхөрсөг, хөгжилтэй зан, тусч сайхан сэтгэл нь үлгэр дууриал болж бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Цаг бусаар тэнгэрт хальсан, нэр шигээ л эрхэм нэгэн байсан андынхаа ар гэр, хань, үр хүүхдэд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
Б.Алтангэрэл багштай 10г ангийн хамт олон.
/Өдрийн сонины 2007 оны 10-р сарын 24, 25-ны дугаар, 14-р тал/
Жич: Монголд хэвлэгдсэн сонинг уншиж амжихгүй байгаа алс хол амьдардаг найзын минь хайрт эхнэр Баярмаад болон ангийн анд Дээгий, Лхааяа, Буянаа нарт болон бусаддаа зориулан энд оруулав.
Гүн эмгэнэл илэрхийлье !
ReplyDeleteУм мани бад мэ хум
yamar haramsmaar yum be, um ma ni bad mi hum
ReplyDeleteyamar haramsmaar yum be, um ma ni bad mi hum
ReplyDeleteГvн эмгэнэл илэрхийлье.
ReplyDeleteУм мани бад мэ хум.
Арсун
манай ангийн зөвлөх багш байсан хүн байна. энэ бичлэгийг уншаад үнэхээр их цочирдлоо. гашуудан буйгаа нийт ангийнхынхаа өмнөөс хүргэж байна
ReplyDelete