Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

2011-12-16

Ахиллийн шөрмөс - 5. Дасгалууд


Хоёр "хамгаалагч"-даа Баяртай гэж хэлэх нь дөхсөн бололтой шүү би ч. Харин санаа зовоосон зарим нэг асуудал байсаар байна. 

Эхнийх нь бол яваад байх тусам хавдах, бас шөрмөс тасарсан хэсгээрээ хөхрөх хандлагатай болоод байна. Нэг талдаа байсан хөх толбо өнөөдөр нэмэгдээд нөгөө талдаа бас гарчихаж. Багасна гэж найдъя. 

2011-12-10

Ахиллийн шөрмөс - 4

Энэ ер нь эдгэхдээ хүн бүрт янз бүр байдаг бололтой. Хэр зэрэг тасарснаасаа болох учраас мэдээж байх. Миний хувьд хагалгаанаас хойш яг 5 долоо хоног өнгөрөөд өчигдөр анх удаа таягаа хэрэглэхгүй өнжиж, урьд шөнө анх удаа гипсгүй унтлаа. Хөл хөнгөрөөд ямар сайхан байна гээч. Гэхдээ хэт эрт хүчлэх нь эдгэрэлтэд саад болох нь ойлгомжтой, бас хүн бүр тэгж зөвлөж байгаа учир нэг их хүчлээгүй ээ.

2011-11-20

Ахиллийн шөрмөс

Ээлжит асуудал бол шөрмөс. Өнгөрсөн жил өдийд л байх. Хөлөө удаан дарж суусны улмаас цус боогдож байснаа, гэнэт хүчтэй гүйгээд жирвэлзэн, мэдрэлгүй юм шиг бадайрдаг даа. Нэг тийм өдөр босч ирээд анзааралгүй тэр дороо алхах гэж оролдоод унаж, шагайн гаднах зөөлөн эдээ гэмтээчихсэн юм. Хэд хоноод гайгүй болсон ч одоо хэр нь өсгийтэй гутал дээр удаан явах, зааланд тоглох г.м ачаалал өгөх үед өвдөөд салахаа байж.
Гэтэл харин саяхан зааланд тоглож байгаад нөгөө хөлийнхөө шөрмөсийг тасалж орхидог байна шүү.

2011-11-02

Нүүрний мэдрэлийн саажилт

Эрүүл мэндийн асуудлаар өмнө тэмдэглэж байсан болон саяхнаас тохиолдсон асуудлуудынхаа талаар оруулахаар боллоо.
 Хүний нүүрний мэдрэлийн гол сувгууд чихний омогны урд байрлах цэг дээрээс салаалж тархсан байдалтайгаар нүүрийг мэдрэлээр хангаж, бид нүдээ аньж нээж, амаа ангайж, хааж, хоолыг зажилж, залгиж чаддаг байна.

2011-02-19

Машин дотор удаан байлгасан савтай ус аюултай!

Хэрэгтэй мэдээлэл санагдаад и-мэйл листэнд ирсэн мэдээллийг оруулав.

Эллений шоун дээр Шерил Кров түүний хөхний хавдрын шалтгааныг ярьжээ. Ихэнх тохиолдолд, хөхний хавдрын тухайд ДИОКСИН нь өндөр түвшинд яригддаг юм байна. Түүний хавдар судлаач эмч нь түүнд, эмэгтэйчүүд машинд удаж халсан усыг уух нь хортой гэж хэлжээ. Учир нь халалт хуванцар дахь химийн элемэнтүүдтэй үйлчилснээр ус руу доиксиныг ялгаруулдаг байна. Диоксин бол хөхний хавдрын асуудалд хурцаар яригдаж байгаа хорт бодис юм. Тиймээс аль болох савтайгаа удаж халсан уснаас татгалзах хэрэгтэй юм байна. Хуванцрын оронд ган эсвэл шилэн савыг хэрэглэх нь зүйтэй.
Хуванцар сав, таглааг богино долгионы зууханд хийх, савтай усыг хөргөгчинд хийхээс татгалзахыг Волтер рийд –ийн армийн эрүүл мэндийн төвөөс мөн нийтэд мэдэгдсэн байна. Диоксин нь бидний биеийн эсийг ихээр хордуулдаг нь батлагджээ. Хөргөгчинд байлгаснаар мөн л хорт бодис ус руу тархдаг байна.
Түүнчлэн, Кейстл эмнэлгийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Эдвард Фужимото зурагтаар энэ тухай тайлбарлахдаа, ялангуяа хуванцар саванд хийсэн өөх тостой хоолыг богино долгионы зууханд өндөр хэмд халаахад хуванцраас диоксиныг илүүтэй ялгаруулдаг гэжээ. Тиймээс оронд нь хоол халаахдаа шил, шаазан сав хэрэглэхийг санал болгосон байна. Тэрээр мөн түргэн хоолны газрууд хөөсөнцөр савыг цаасан саваар сольсны учир нь диоксин гэдгийг дурьджээ. Хуванцар таглааны хувьд, хорт бодис дотор талд нь ууршилтаар үүсээд хоол руу дусах боломжтой гэдгийг сануулсан байна. Тиймээс цаас эсвэл алчуураар саваа таглах хэрэгтэй юм байна.

Энэхүү мэдээлэл нь бид өөрсдийгөө хамгаалах нэг хэлбэр бөгөөд ойр тойрныхоо бүхий л эмэгтэйчүүдэд дамжуулахыг хичээгээрэй.

2007-07-06

"Агь гашуун ч анхилуун..."

Ийм нэртэй гэр бүлийн хөгжлийн технологийн цуврал лекцийн эхний дугаарыг амтархан чагнав. Чингис зочид буудлын хурлын танхимд 2 өдөр болсон эл лекцийн талаар сонссоноо товч хэлэх гэж оролдъё.

2007-01-16

MONDAY MORNING MESSAGES /7 дахь долоо хоног /

Өчигдөр ажил ихтэй байгаад Даваа гарагийн өглөө гэдгийг мартаж :-)

БУСДЫН ТӨЛӨӨ САНАА ТАВЬ


Миний амьдралын гадаад болон дотоод хүчин зүйлүүд бусад хүмүүсийн зүтгэлээр бий болсоныг цаг тутам би ухаардаг. Амьдрал ч, үхэл ч ажилчдын маань зүтгэлээр бий болсон учир тэднээс авсныхаа хирээр буцаан өгөх нь хүний ёс юм.
Алберт Энштэйн

Жил бүр л шинэ жилийн мэндчилгээнүүдийг мянга мянгаар нь солилцдог. Заримдаа тэд амьдралд ямар их нөлөө үзүүлдэг гээч? Франк Капра гэдэг захирал найз нараасаа есөн сувгаар мэндчилгээ авдаг байлаа. 1946 онд энэхүү мэндчилгээнүүдийг хүлээн авч байхдаа хүн бүрийн амьдрал чухал боловч бие биенээсээ байнга хамаарч байдгаараа илүү утга учиртай болдог амьдралын тухай “Энэ бол гайхамшигт амьдрал” нэртэй кино хийх санаа төржээ.

2007-01-08

MONDAY MORNING MESSAGES / 6 дахь долоо хоног /

УРСГАЛ СӨРЖ СЭЛ
Аугаа хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд шаардлагатай гэж үзвэл боломжгүй замаар ч замнадаг.
Эдмунд Бурке
“Жэрри Магуар” гэдэг кинон дээр Жэрри Магуар өөрийн гол харилцагчдыг алдаж уналтад орж байхдаа хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг Доротти Боудо гэдэг ажилтандаа үлдэхийг санал болгоход Доротти “Би ажил төрөл хөлс мөнгөндөө санаа зовж байгаа ч түүнээс илүү надад зоригжуулалт, урамшуулалт хэрэгтэй байна.” гэж хариулдаг юм.

2006-12-31

MONDAY MORNING MESSAGES /5 дахь долоо хоног /

ЯЛАХЫН ТӨЛӨӨ АМЬДАР

Зүгээр суугаад байгаа хүн хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Ямар нэгэн юм хийх нь эрсдлийг авчирдаг ч амжилтанд хүрэх боломжийг олгодог.
Чарлес Ф.Кэттэрин

Бид эргээд булан тойрохдоо 160 фитт өндөр хаданд уулын авиралтын тоноглолоор өвч тоноглогдсон хоёр авирагч авирч хамтрагчид нь доод талд нь хамгаалалтын олсыг барьж байхыг харсан юм. Тэд их туршлагатай хүмүүс шиг харагдаж байлаа.

2006-12-25

MONDAY MORNING MESSAGES /4 дахь долоо хоног /

УРАМ ЗОРИГ ХАЙРЛА

Амьдралынхаа туршид хийж байгаа зүйлээ байнга өөлөн чамлаж байдаг хүнийг би мэднэ. Гэвч ингэснээр өөрөө хөгжих боломжоо алддаг.

Чарлес М.Шваб

Цюрихээс Цинцинат хүрэх нислэг битүү захиалгатай байлаа. Бид нисэхээр суудлаа эзлэх тэр үед Ниццад байдаг авиа компаниас бидэнд өгсөн тийзэн дэх суудал өөр эгнээ байтугай онгоцны хоёр мухарт байсныг мэдсэн юм. Би анх удаа жирэмслээд 15 долоо хонож байгаа эхнэртээ тайлбарлавч надаас тусдаа 9 цаг нисэх нь асуудал болж байгааг би мэдэрсэн юм.

2006-12-18

MONDAY MORNING MESSAGES /3 дахь долоо хоног /

ӨӨРИЙГӨӨ СОРЬ

Хийж чаддаг зүйлээ байнга хийвэл хэзээ ч өсөхгүй
Хийж чаддаггүй зүйлдээ өөрийгөө сорьж үзэхэд та өснө.

Рональд Э.Осборн

1999 оны 11 дүгээр сард JCI-ын Уран илтгэлийн уралдааны аварга Эрик Хартли гэдэг Британи залуутай Францын Канн хотод уулзаж ярилцсан юм. Уралдаандаа түрүүлээд 24 цаг ч болоогүй байхад би түүнээс дараа нь юу хийх гэж байгааг сонирхсон юм. Гэтэл тэр дараа жил Саппоро хотод болох дэлхийн Cogress-ийн үеэр зохиогдох шилдэг web хуудасны шагнал авахаар зорьж байгаагаа хэлсэн юм. Тэрээр урнаар илтгэх чадвартай болсон учир өөрийгөө өөр зүйлд сорихоор шийдсэн байлаа.

2006-12-11

MONDAY MORNING MESSAGES /2 дахь долоо хоног/

ХАНДЛАГАА СОНГО

Таны амьдралын хэв маяг ч тэр түүнд хэрхэн хандаж байгаа байдал ч тэр амьдралын чинь гол хандлага болохгүй юм. Нөхцөл байдал амьдралд өнгө оруулдаг хэдий ч ямар өнгөтэй болгохыг оюун ухаан тань л шийддэг.

Жон Хомер Миллер

Миний ажлын өрөөнд хөл бөмбөгийн хувцас өмсөөд зүүн гартаа бөмбөгөө сугавчилсан 7 настай охины зураг байдаг. Тэр зургийг би байнга харагдаж байхаар утасныхаа харилцуурын дэргэд байрлуулсан ба энэ нь надад дундаж амьдралаар амьдарч байгаа ихэнх хүмүүсээс амжилттай байгаа хүмүүсийг хэдэн гол зүйл ялгаж байдгийг сануулж байдаг юм.

2006-12-04

Monday Morning Message /1 дэх долоо хоног /

ЗОРЬСНОО ТӨСӨӨЛ
Та ямар нэгэн зүйлийг хийхээр зорьсон л бол таныг хэн ч зогсоож чадахгүй.

Хэдэн жилийн өмнө бид эхнэрийнхээ өссөн хотод байдаг нууранд очиж амарсан юм. Энэ нуур бол манайхаас 1 цаг 20 минутын зайд байдаг байв. 50 милл үргэлжилсэн энэ нуурын эргэн тойрон ой модоор хүрээлэгдсэн ба орчин нь их сайхан үзэсгэлэнтэй байлаа.

Нэр нь үл мэдэгдэх суутан

Илгээсэн Э.Оргил

Удаан хугацааны туршид бид нуурын ойролцоо нэгэн жижиг байшинтай болъё гэж ярилцаж барих газраа хайж байсан юм. Нэг аятайхан газар олсон нь өтгөн ойтой, огцом өгсүүр, байшин барих бүү хэл төсөөлөхөд ч хэцүү газар байлаа. Хамгийн сүүлд бид тэр нууранд очоод эргэж ирэхдээ нэг сайхан өдөр тэнд ямар байшин барихаа төсөөлцгөөсөн юм.

2006-11-28

Бясалгал

Ойрдоо хачин хэвийн бус амьдралаар амьдраад, бясалгалаа хийхгүй таслаад байгаа. Юу ч бичиж ч амжихгүй хэд хонолоо. Өөрийгөө контролдох чадвар буураад ч байх шиг санагдаад байгаа, юм л бол уурлачих гээд.
Бясалгалыхаа үргэлжлэлийг жоохон бичье.
Ер нь бол Шри Шри Равий Шанкарын гараас багшлах эрх аваагүй цагт энэ бүхнийг хүнд заахгүй гэж тийм нэг гэрээ шиг юм байгуулдаг ч гэх юм уу, гарын үсэг зуруулдаг юм байна лээ. Гэхдээ өдөр тутмын хэрэгтэй зүйлсийг бол тэгдэггүй биз. Тэр янз бүрийн дасгалуудыг нь л тэгдэг байх.

2006-11-02

The Art of Living

Энэ бичлэгийг алс хол Солонгос, Япон, Америкт бас Африкт байгаа найзууддаа зориулж бичлээ

Саяхан "Амьдрах урлаг" бясалгалын хичээлд суулаа. 5 өдрийн туршид өөртөө 20 цагийг зориулж чадсандаа сэтгэл хангалуун байна. Ямар ч гэсэн өөрийгөө контролдох чадвар маань нэмэгдсэн шүү. Энэ хичээлийг маань заасан Саранцэцэг багш нь энэ дэлхийн 3 гэгээрсэн хүний нэг болох Шри Шри Равий Шанкар Гүрүжи -ийн шавь юм байна. Нэг л их сайхан инээмсэглэсэн эмэгтэй байна лээ. Маш их уншдаг байдлыг нь би хувьдаа биширсэн, бас их сайхан үлгэр ярина.
Өмнө сонсож байснаараа стрессийг хурдан тайлах аргад суралцах санаатай суусан хэрэг.