Showing posts with label Мэдэж авлаа. Show all posts
Showing posts with label Мэдэж авлаа. Show all posts

2018-09-28

Ухаалаг утас "энэ үеийнхний" сэтгэцийн эрүүл мэндэд заналхийлж байна


2012 оны үед өсвөр насныхны амьдралд болохгүй зүйлс гарч эхэлсэн.
2010-2015 оны хооронд, ердөө 5 жилийн дотор, ямар ч сонирхолгүй, баяр баясалгүй буюу сэтгэлгутралын түгээмэл шинж тэмдэгтэйгээр оношлогдсон өсвөр насны хүүхэд АНУ-ын үндэсний хэмжээний судалгаагаар 33% гэж оношлогдсон байна. Мөн тэдний дунд амиа хорлох оролдлого 23% нэмэгджээ. 13-18 насны хүүхдүүдийн дундах амиа хорлох үзэгдэл 31% болж өссөн байна.
Сэтгэл судлалын ШУ-ы эмчилгээ сэтгүүлд шинэхэн хэвлэгдсэн судалгаанаас харахад арьсны өнгө, шашин шүтлэг хийгээд хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээс нь хамаарахгүйгээр тус улсын муж бүрт амиа хорлох үзэгдэл, оролдлого болон сэтгэл гутралын эмгэг нэмэгдсэнийг харж болохоор байна. iGen гэж бидний нэрлэдэг 1995 оноос хойш төрсөн өсвөр насныхны дунд сэтгэцийн эмгэгийн асуудал бусдаас илүү тохиолдож байна.
Ийм богино хугацаанд эдгээр олон өсвөр насныханд сэтгэл гутралд өртөх, амиа хорлохыг оролдох буюу амиа егүүтгэхэд хүргэсэн юу тохиолдов? Өсвөр насныхны дунд явуулсан хэд хэдэн томоохон судалгаагаар энэ тухай эрэлхийлсний дүнд тэдний амьдралд маш том өөрчлөлт авчраад байгаа зүйл бол ухаалаг утасны огцом өсөлт байж болохыг би олсон юм.

Бүхий л тэмдэг дэлгэц рүү зааж байна
2010-15 онуудад ЭЗ өсөлт тогтворжиж, ажилгүйдлийн түвшин буурсан үе байлаа. Орлогын ялгаатай байдал асуудал хэвээр байсан ч 2010 оны эхээр гэнэт бий болсон зүйл биш юм. Энэ ялгаа хэдэн10 жилийн турш нэмэгдсээр байгаа юм. 2010-15 онд бид өсвөр насныхны гэрийн даалгавраа хийхэд зарцуулж байгаа цаг нь академик/хичээлийн дарамтыг үр дүнтэйгээр удирдах, бууруулахад нөлөөлж байгааг илрүүлсэн билээ.
Гэхдээ PRC-ийн мэдээлж байгаагаар 2012 оны сүүлчээр ухаалаг утас эзэмшигчдийн тоо 50% давсан бөгөөд энэ нь өсвөр насныхны сэтгэл гутрал, амиа хорлох үзэгдэл нэмэгдсэн яг тэр үетэй таарч байна. 2015 он гэхэд тэдгээр хүүхдүүдийн 73% нь аль хэдийн ухаалаг утастай болсон байлаа.
Депрессийн өсөлт нь зөвхөн ухаалаг утасны хэрэглээтэй холбоотой биш бөгөөд онлайнд өнгөрөөж байгаа цаг нь сэтгэцийн эрүүл мэндэд хамаатай холбохыг 2 өөр эх сурвалжаас харж болж байна. Өдөрт 5+ цагийг онлайнд өнгөрөөж байгаа өсвөр насныхны 71% тутамд өдөрт ганц л цагийг онлайнд зарцуулдаг хүүхдүүдээс амиа хорлох эрсдэл(сэтгэл гутрал, амиа хорлох тухай бодох, энэ талаар төлөвлөгөө гаргах буюу оролдлого хийх) нь нэгээр нэмэгддэгийг олж мэдлээ. Энэ эрсдэл 2 буюу түүнээс дээш цаг онлайн байхад мэдэгдэхүйц нэмэгддэг байна.
Мэдээж, онлайн өнгөрөөх цаг нэмэгдэх хэрээр сэтгэлээр унаж, сэтгэл гутрал нь эргээд илүү их цагийг онлайнд өнгөрөөх шалтаг болдог байж болох юм. Гэхдээ 3 өөр судалгаа энэ нь яг ч тийм биш гэдгийг харуулж байна.
Эхний 2 нь нийгмийн сүлжээнд илүү их цаг байх тусам аз жаргалгүй болж байгааг илрүүлсэн бол харин гунигтай/аз жаргалгүй байх нь нийгмийн сүлжээг илүү их ашиглахад чиглэхгүй байна. 3-р судалгаа нь санамсаргүйгээр сонгосон ФБ тогтмол ашигладаг оролцогчдыг 7 хоногийн туршид ФБ ашиглахгүй байлгаж ажиглахад 7х сүүлээр тэдгээр хүмүүст сэтгэл гутрал нь багассан нь харагджээ.
Сэтгэл гутрал нь хүнийг онлайнд илүү их байлгах шалтаг болдог байж болохыг нотолсон дүгнэлт нь 2012 оноос хойш сэтгэл гутралын хэмжээ ихэссэнийг тайлбарлаж чадахгүй юм. Энэ нөхцлөөр ямар нэг мэдэгдэхгүй шалтгаанаар сэтгэл гутралд орсон өсвөр насны хүүхэд нэмэгдсэн бөгөөд ухаалаг утас авч эхэлсэн бөгөөд энд ямар ч логик алга.

Бид "залгаатай" байхдаа юу алддаг вэ
Онлайнд цаг өнгөрөөх нь сэтгэцийн эмгэгтэй шууд холбоогүй ч эсрэгээр нь авч үзвэл ялангуяа энэ цаг бусад цагийг шахан зайлуулж эхэлбэл шууд бус замаар нөлөөлах нь гарцаагүй юм.
Тухайлбал, iGen дээр хийсэн миний номын судалгааны явцад өсвөр насныхан найзуудтайгаа маш бага хугацаанд амьд харилцаа үүсгэж байгаа нь харагдсан. Хүмүүстэй нүүр тулсан харилцаатай байх нь хүний аз жаргалын нэг эх булаг бөгөөд үүнгүйгээр бидний сэтгэл зүйн байдал дордож, сэтгэл гутралыг дагуулдаг. Нийгмийн харилцаанаас ангид байх нь амиа хорлолтын нэг том хүчин зүйл болдог байна. Дунджаас илүү цагаар онлайнд байж, найзуудтайгаа үүсгэх амьд харилцаа нь дунджаас бага байгаа өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн сэтгэл гутралд орж бгааг илрүүлсэн юм. Энэ нь 2012 оноос хойш массын дунд тохиолдоод байгаа явдал мөн бөгөөд: Өсвөр насныхан сэтгэцэд эергээр нөлөөлдөг үйл ажиллагаа (нийгмийн амьд харилцаа)-нд цаг бага зарцуулж, илүү их цагийг өөрсдөд нь хор хөнөөлтэй зүйл (онлайн)-д илүү их цагийг зарцуулж байна.
Түүнчлэн өсвөр насныхан бага унтаж, утсандаа их цаг зарцуулж байгаа нь хангалттай нойр авч чадахгүй байдалд хүргэж байх магадлалтай. Хангалттай унтахгүй байх нь сэтгэл гутралд хүргэдэг нэг үндсэн хүчин зүйл бөгөөд хэрэв ухаалаг утас нь хүүхдүүд бага унтах шалтгаан юм бол энэ нь дангаараа сэтгэл гутрал, амиа хорлолт гэнэт ихээр нэмэгдсэнийг тайлбарлах шалтгаан болж чадна.
Сэтгэл гутрал, амиа хорлох нь олон шалтгаантай: генийн өвчлөмтгий байдал, гэр бүлийн орчин, дээрэлхэж дарамтлах, гэмтэл согог үндсэн сэжүүр болж байна. Зарим өсвөр насныхан ямар цаг үед амьдарч байгаагаасаа үл хамааран сэтгэцийн эмгэгийн асуудалтай болж магадгүй юм.
Гэвч зарим эмзэг хүүхэд хэт их цагийг дэлгэцийн ард өнгөрөөх, нийгмийн амьд харилцаа хангалтгүй байх болон хангалттай нойр авахгүй байх шалтгаануудын нэгдлээс болоод сэтгэл гутрал руу гулсан орж болзошгүй юм.
Судалгаагаар бүрэн тодорхойлогдоогүй тул дэлгэцийн ард өнгөрөөх цагийг багасгахыг зөвлөх нь тун удахгүй ч байж магад.  Гэсэн хэдий ч дэлгэцийн ард өнгөрөөж буй цагийн доод хязгаар нь өдөрт 2, түүнээс бага цаг юм. Эсрэгээрээ энэ доод хязгаарт юу ч хийхгүй байх нь сэтгэл гутрал, амиа хорлолтын үр дагаврыг авчирч болох бөгөөд магадгүй бүр илүү ч байж болох юм.
Дэлгэцийн цагийг хязгаарлах талаар та бодож эхлэх нь огтхон ч эртдээгүй бөгөөд харин хэт оройтоогүй байх гэж найдаж байна.

2018-07-23

Тархиа таргалуулцгаая

Кимүра Аяако гэдэг Япон эмэгтэй хий хоосон магталгүйгээр бидний байгаа байдал, мөн чанарыг хөндлөнгөөс харснаа буулгасан "Тархины тураал" нийтлэлд дурдагдсан зүйлс 10 гаруй жилийн дараа өнөөдөр ч бодитой хэвээр, байсаар л байна. Нэг үхрийн эвэр доргивол... гэдэг ч чадвараараа дэлхийд өрсөлдөж чадаж байгаа, "товирхон тархитай" олон сайхан Монгол залуусыг бид сонссоор, харсаар байгаа. 

Өнөөдрийн пост бол сүүлийн үед подкастаар дамжуулж маш олон чадварлаг хүмүүсээр бахархаж байгаагаа хуваалцаж байна. Мөн эргэн тойронд байгаа утаснаас хэт хамааралтай хүмүүс нүдээ гамнаж, дээхнэ харсны адил хэрэгцээт зүйлдээ цагаа зарцуулан маажиж байхаар санал болгох гэж энэ постыг бичиж байна. Тэгээд ч хаа сайгүй маажаад яваад байх ч шаардлагагүй. Тархиа цэнэглээд л байна гэсэн үг. 

Жиргээч Mr.Citizen -ийн пост
Би ч бас подкастны амтанд орж байгаа хүн. Одоохондоо Монгол подкастуудыг л түүж сонсч байна. Маш бага хугацаанд их мэдээлэл олж авахаас гадна Монгол залуучуудаар үнэхээр бахархаж байна аа. Хийсэн, хийж байгаа, хийхээр бодож, төлөвлөж байгаа зүйлсийг нь сонсоод нүд нээгдэх шиг санагдаад байгаа шүү. Ажил сургууль руугаа ирэх очих замд, алхаж байхдаа, машндаа, хүн хүлээж байхдаа, ер нь хаана ч сонсоод "ном уншаад" байж болохоор. 


Миний бичиж байгаа гол зорилго бол маш олон хүн ашигладаг Андройд системтэй утсан дээр хэрхэн сонсч болох тухай дурдах гэсэн юм. Харин подкасттай танил биш бол эхлээд энд Монгол хэлээр байгааг уншихыг зөвлөж байна.  Unlock-дээр хамтарч байгаа Unread-ийн пост, Нямзулын сонсох дуртай подкастуудын тухай бас бичсэн байна. 

Андройд... 

iPhone утастай хүмүүс бол бэлэн Podcast апп-аа ашиглаад шууд сонсч болдог бол Android систем дээр iTunes podcast тоглуулах апп суулгаж ашиглах юм байна. Өндөр үнэлгээтэй апп-уудаас нэгийг нь туршиж үзлээ. Систем update хийгээгүй, бүр хуучин Samsung S3 дээр туршихад болж байна. Энэ бол Podcast Addict. 

Google Play/Play Store -оос Podcast Addict нэрээр хайж олоод суулгасны дараа хайлт хийхдээ Use iTunes search engine хэсгийг чагтлахгүй бол шууд iTunes Podcast -ууд гарч ирэхгүй байх шиг байна лээ. (Podcast, Episode гэж юу болохыг сайн төсөөлөхгүй бол өмнө санал болгосон нийтлэлүүдийг уншина уу)
Ингээд подкастын нэрийг оруулан хайхаар цувралууд нь гараад ирнэ. Жишээ нь Unlock гээд хайна гэсэн үг. 

Таалагдана аа. За тэгээд тархиа цэнэглээд байж дээ. Амжилт 



2015-09-08

World wage calculator

Цалингаа дэлхийн хэмжээнд харьцуулж үзэхийг хүсвэл энд дарна уу

2015-08-12

Зип код гэхээр л 976 гээд байдаг билүү

Тэрнээс чинь тэс өөр юм байдаг шү хүүхээ... zipcode.mn
Энд маш сайхан бичжээ, кирилл фонт үнэгүй өгсөн Дусал блогт баярлалаа.

Улаанбаатар-11000

Баянгол - 16000

15-р хороолол - 16080


2011-06-17

Виртуаль WiFi - Connectify

WiFi гэдэг бол хүмүүс компьютер, төхөөрөмжүүдийг хаана, хэрхэн яаж ашигладаг байсныг үндсээр нь өөрчилсөн технологи билээ.
Майкрософтын судлаачид 2002 оноос хойш виртуаль WiFi хөгжүүлэлтийн асуудлыг эхлүүлсэн. Энэ нь сүлжээний картыг хэд хэдэн бие даасан адапторуудад хуваарилах асуудал дээр үндэслэгдсэн байж. 

2011-05-25

Ашгүй, тийм байлгүй дээ, энэ БЛОГГЕР ДОТ КОМ...

Хэсэг салхи оруулаагүй блогоо хэсэг эргүүлдье үү гэтэл ойрд нэг л биш ээ энэ БЛОГГЕР ДОТ КОМ. Би ядаж шууд ордоггүйг хэлэх үү, дамжиж яваад нэг салгалж, удаж байж орж ирэхээр нэг бол бичлэг харагдахгүй, нэг бол сэтгэгдэл нь алга болох гэх мэтээр намайг дарамтлаад байсан чинь өнөөдөр бүр ордоггүй дээ. Гайхаад гайхаад барсангүй. Нууц үгийг маань хүлээж авахгүй байхаар нь, нөгөө орчин үеийн "өөртөө ч итгэдэггүй цаг" нь болохоор Гүүглийн цахим шуудангаа нээтэл зүгээр байх юм. Гайхалтай нь бусад нь зүгээр ч ганцхан блог руугаа л хандаж болохгүй, "санаатайгаар" оруулахгүй юм аа. Нэг ийм алдаа заагаад...

2011-05-11

Овоо хулгайч юм аа...

Бээжин дэх Хятадын хаадын ордон музей "Хориотой хот" -оос 10 гаран сая юаниар үнэлэгдэх 20-р зууны эхэн үеийн алтан хэтэвч, толь, цүнх зэрэг эмэгтэй хүний хэрэгслүүд болох 7 үнэт зүйлийг хулгайлаад авчихаж. Эдгээр зүйлсээс 2-ыг нь алдагдсан газраас олсон байна. Хамгийн гол нь тэр олон давхар хамгаалалт, 400 гаруй камерийг яаж аргалж дөнгөв гэдэг сонин байна. Хориотой хот хамгийн сүүлд 1987 онд хулгайд өртөж байсан бөгөөд гэмт хэрэгтнийг барьж насаар нь хохих ялаар шийтгэжээ. Хориотой хот 15-р зууны үед баригдсан бөгөөд Мин Чин гүрний үеүдэд хааны ордон байсаар ирсэн бөгөөд Чин гүрэн мөхсөний дараа 1925 онд музей болгосон аж.

2011-05-06

НҮБ-ын хэл, соёлын өдрүүд

Саяхан НҮБ-ын Хятад хэлний өдөр тэмдэглэж байгаа тухай мэдээ гарч байхаар нь сонирхож үзлээ. Хамгийн түрүүнд Монгол хэлний өдөр байна уу гэтэл алга аа, гайхаад лавшруултал бас Япон, Солонгос хэлний өдөр ч гэж байгаагүйд нь яамай гэж барьцав.

Гэтэл учир нь Япон Солонгостоо биш, харин НҮБ-ын албан ёсны 6 хэл болох Англи, Араб, Испани, Орос, Франц болон Хятад хэлний өдрүүдийг тэмдэглэдэг юм байна. Энэ нь эдгээр хэлүүдээр дамжуулан түүх, соёлыг хүндэтгэх, ололт амжилт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэгш байдлыг дэмжих зорилготой аж.

2011-02-19

Машин дотор удаан байлгасан савтай ус аюултай!

Хэрэгтэй мэдээлэл санагдаад и-мэйл листэнд ирсэн мэдээллийг оруулав.

Эллений шоун дээр Шерил Кров түүний хөхний хавдрын шалтгааныг ярьжээ. Ихэнх тохиолдолд, хөхний хавдрын тухайд ДИОКСИН нь өндөр түвшинд яригддаг юм байна. Түүний хавдар судлаач эмч нь түүнд, эмэгтэйчүүд машинд удаж халсан усыг уух нь хортой гэж хэлжээ. Учир нь халалт хуванцар дахь химийн элемэнтүүдтэй үйлчилснээр ус руу доиксиныг ялгаруулдаг байна. Диоксин бол хөхний хавдрын асуудалд хурцаар яригдаж байгаа хорт бодис юм. Тиймээс аль болох савтайгаа удаж халсан уснаас татгалзах хэрэгтэй юм байна. Хуванцрын оронд ган эсвэл шилэн савыг хэрэглэх нь зүйтэй.
Хуванцар сав, таглааг богино долгионы зууханд хийх, савтай усыг хөргөгчинд хийхээс татгалзахыг Волтер рийд –ийн армийн эрүүл мэндийн төвөөс мөн нийтэд мэдэгдсэн байна. Диоксин нь бидний биеийн эсийг ихээр хордуулдаг нь батлагджээ. Хөргөгчинд байлгаснаар мөн л хорт бодис ус руу тархдаг байна.
Түүнчлэн, Кейстл эмнэлгийн эрүүл мэндийн хөтөлбөрийн менежер Эдвард Фужимото зурагтаар энэ тухай тайлбарлахдаа, ялангуяа хуванцар саванд хийсэн өөх тостой хоолыг богино долгионы зууханд өндөр хэмд халаахад хуванцраас диоксиныг илүүтэй ялгаруулдаг гэжээ. Тиймээс оронд нь хоол халаахдаа шил, шаазан сав хэрэглэхийг санал болгосон байна. Тэрээр мөн түргэн хоолны газрууд хөөсөнцөр савыг цаасан саваар сольсны учир нь диоксин гэдгийг дурьджээ. Хуванцар таглааны хувьд, хорт бодис дотор талд нь ууршилтаар үүсээд хоол руу дусах боломжтой гэдгийг сануулсан байна. Тиймээс цаас эсвэл алчуураар саваа таглах хэрэгтэй юм байна.

Энэхүү мэдээлэл нь бид өөрсдийгөө хамгаалах нэг хэлбэр бөгөөд ойр тойрныхоо бүхий л эмэгтэйчүүдэд дамжуулахыг хичээгээрэй.

2008-03-14

Олчихсон шүү, хайр хаана байдгийг ;))

Өнөөдөр бас бичихгүй байж болмооргүй сайхан өдөр байна. Улаанбаатарт 2 хоног шороо шуурсан чинь өглөө босоод иртэл сайхан цас орчихсон, тэгээд бас хүйтэн биш дулаахан сайхан өглөө эхэлж байна.

Өчигдөр орой зураг үзэж суухдаа нэг зураг олсон. Энэ зураг хайр хаана байдагт хариу өгөх юм шиг санагдлаа. Сонирхвол томруулаад хараарай. Тархинууд бас зүрхнүүдийн хооронд нь холбоо тогтсон байгаа биз?

Тэгэхээр үнэхээр тийм юм байна. Хайр зүрх, тархи хоёрт хоёуланд нь зэрэг оршдог юм шиг санагдлаа. Хаана нь эхлээд үүсдэг нь харин сонин байж болох юм.

Энэ зургийг надад илгээсэн Хуягаадаа баярлалаа. :-)