2011-05-06

НҮБ-ын хэл, соёлын өдрүүд

Саяхан НҮБ-ын Хятад хэлний өдөр тэмдэглэж байгаа тухай мэдээ гарч байхаар нь сонирхож үзлээ. Хамгийн түрүүнд Монгол хэлний өдөр байна уу гэтэл алга аа, гайхаад лавшруултал бас Япон, Солонгос хэлний өдөр ч гэж байгаагүйд нь яамай гэж барьцав.

Гэтэл учир нь Япон Солонгостоо биш, харин НҮБ-ын албан ёсны 6 хэл болох Англи, Араб, Испани, Орос, Франц болон Хятад хэлний өдрүүдийг тэмдэглэдэг юм байна. Энэ нь эдгээр хэлүүдээр дамжуулан түүх, соёлыг хүндэтгэх, ололт амжилт, мэдлэгийг нэмэгдүүлэх, тэгш байдлыг дэмжих зорилготой аж.


  • Англи хэлний өдөр - 4 сарын 23 - Уильяам Шекспирийн нас барсан өдөр
  • Араб хэлний өдөр - 12 сарын 18 - Ерөнхий ассамблей Араб хэлийг НҮА-ийн үндсэн хэлээр зөвшөөрсөн өдөр
  • Испани хэлний өдөр - 10 сарын 12 - Испаний үндэсний баярын өдөр
  • Орос хэлний өдөр - 6 сарын 6 - Александр Пушкины төрсөн өдөр
  • Франц хэлний өдөр - 3 сарын 20 - La Francophonie олон улсын байгууллагын 40 дэх ойн өдөртэй давхацсанаар сонгосон
  • Хятад хэлний өдөр - 4 сарын 20 - 5000 жилийн өмнө Хятад дүрс бичгийг дүрсэлсэн Цанг Жие –г хүндэтгэх өдөр
болгон тус тус сонгон авчээ.

Хэрэв, Монгол хэлний өдөртэй боллоо гэхэд ямар өдрийг сонгох бол? Өнөөдөр болж байгаа тэр 5 сарын 6 гээд үндэсний бичгийн өдрийг сонгох болов уу?

Олон улсын эх хэлний өдөр гэж бас 2 сарын 21 өдөр тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр орон бүр өөр өөрийн төрөлх хэлийг сурталчлах, хадгалахад хувь нэмэр оруулах байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг аж.

Дашрамд дурдахад, дэлхий дээр хамгийн олон хүн ярьдаг хэлээр гаргасан жагсаалтыг харвал

1. Англи хэл (1,400 - 1,800 million)
2. Мандарин Хятад (845 million)
3. Испани хэл (328.5 million)
4. Португал хэл (240 million)
5. Хинди хэл (236 million)
6. Араб хэл (221 million)
7. Бенгал хэл (181 million)
8. Орос хэл (143 million)
9. Панжаби (140 Million)
10. Япон хэл (122 million)
 Төрөлх хэлний хувьд:
1. Хятад хэл Мандарин (1.1 billion)
2. Хинди/Урду хэл (350 million)
3. Испани хэл (330 million)
4. Англи хэл (300 million)
5. Портгуал хэл (220 million)
6. Араб хэл (200 million)
7. Бенгал хэл (185 million)
8. Орос хэл (160 million)
9. Перс хэл (149 million)
10. Панжаби (130 million)

Монгол хэл 5,7 сая хүний хувьд эх хэл нь гэж тооцогддог тухай дурдагдсан байна. 

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)