This is how we forget what we focused just before on ... in this chaotic society.
Showing posts with label Мэдэхгүй. Show all posts
Showing posts with label Мэдэхгүй. Show all posts
2016-02-01
2008-03-13
Хайр хаана байдаг вэ?
Хайр хаана байдаг вэ? Хайр зүрхэнд байдаг гэж бүгдээрээ хариулах байх. Тэгвэл зүрх шилжүүлэн суулгах мэс заслын дараа яахуу? Шал танихгүй хэн нэгнийг хайрлаад эхэлбэл ... хэхэ. Бодсон чинь инээд хүрчихлээ.Зүрхэн дэх хайр уураг тархи, оюун ухаанаар жолоодогддог юм болов уу?
2008-03-04
Хүйтний ам цаашилж Хүүхний гуя наашиллаа гээд л радиогоор рекламдаад байх юм. Уг нь хөхүүрийн ам наашилна гэдэг билүү?
Хавар ийм хурдан, ийм эрт ирж, ийм дулаан болж, ингэж их сэтгэл хөдөлгөдгийг бараг мэдэхгүй юм байна гэмээр байна энэ хавар. Онцгой сайхан дулаахан байна шүү цагаан сараас хойш. Усны шувууд бараг ирэх гэж байгаа байх даа.
Хавар ийм хурдан, ийм эрт ирж, ийм дулаан болж, ингэж их сэтгэл хөдөлгөдгийг бараг мэдэхгүй юм байна гэмээр байна энэ хавар. Онцгой сайхан дулаахан байна шүү цагаан сараас хойш. Усны шувууд бараг ирэх гэж байгаа байх даа.
2008-02-29
Ашиггүй наймаа
Өнөөдөр онцгой өдөр учир энд ямар нэг юм бичмээр санагдлаа. Бичих санаа байсан боловч бас л нөгөө арьсаа хамгаалсан "завгүй" гэдэг үгээр бүгдийг таглаад л юу ч хийхгүй л яваад л байна ойрд. Блогоо хаагаад, хавтаслаад таг дараастай хэдэн сар болов доо. Өвөлжөөд хаваржчих бололтой юм аа. Монголд цагаан сараас хойш хавар ирж дулаараад сайхан байна. Бас дээр нь хамаг юм баяр, сонгуулиар амьсгалаад хэрэг алга. Цагаан сар, Валентин... одоо Март, тэгээд цэргийн баяр гээд явж өгөх бололтой юм аа. 14-ний орой 2 дүүтэйгээ уулзаж чухал яриа хийх гээд гартал унаа олддоггүй, их дэлгүүр хүртэл алхаад, тэнд уулзаж ороод суучих газар хайх гэж юу болов оо. Гудамжинд бэлэг барьсан, хайсан хүмүүс дүүрэн, дэлгүүрт орно бас л бэлэгний худалдаа, тухтайхан суучих кафе хайгаад ийш тийшээ шагайна бас л битүү.
Subscribe to:
Posts (Atom)
