Showing posts with label Өнөөдөр Би. Show all posts
Showing posts with label Өнөөдөр Би. Show all posts
2017-02-12
Бүх юм болж бүтэж байгаа юм шиг л инээж хөхөрч явсан олон өдрийн төлөөс нулимс болон мэлтрээд тогтохгүй нь ээ...
2017-02-11
Тэнгэр газрын оршихуй бүгд нэг дүрэмд захирагдана
Шинжлэх ухааны хаан гэгдэх Ньютон ингэж хэлсэн гэдэг.
Нэг тийм... өндрөөс өндөрт нисч, хийсч яваад энэ л орчлонг онож унаснаас хойш эндхийн хүн нь байтугай амьтан нь ч дагадаг энэ дэлхийн жамыг дагахгүй гээд яах билээ. Эс бөгөөс зомгол шиг, элсний ширхэг адил хийсэн одох биз. Элсний л ширхэг шүү дээ бид чинь үнэндээ.
Гэхдээ би...

2016-03-19
Үнэлэмж
Хэдхэн жилийн өмнө л гэхэд... Юм бүхэн ямар их үнэ цэнэтэй байгаа вэ?
Гараар бичсэн захиа, түүний хариу, ил захидал, утасны дуудлага, хүний сэтгэл, нөхөрлөл, хүлээлт, хайр...
Аавын, ээжийн, бас дүүгийн минь бичсэн захидлууд өмнө дурайж байна. Унших тоолонд ёстой цаг хугацаагаар аялуулсан гайхамшиг. Тэгтэл одоо бичсэн захидал чинь товчлуур дарангуут шууд л хүрэх болтлоо цаг хугацааг ойртуулсан атал бид ингэтлээ их холдох ч гэж... Гар утасны богинохон "захианд" ч хүртэл төвөгшөөж, тээршаах юм. Бид өөрсдөө тэр цаг хугацааны тасархай хэрнээ ингэж холдож байхад тэр зах зухыг мэдэхгүй өнөөгийн хүүхдүүдийг зэмлэх ч хэрэггүй юм даа. Харин тэдэнд байх сэтгэл, хүлээлт, энэ бүхний үнэлэмж ямар байх нь сонин байна.
2016-02-14
Цагаан сар уу, урт шар уу? Юутай ч хүрээд л ирлээ дээ.
40 нас руу дөхөөд ирэхээр, бас юм юм бодогдох л юм. Найз хүүхнүүдээ охид гэж дуудах, дуудуулахдаа дуртай байсан. Энэ бие хааны байгаа царайг харахад өөр нэрээр дуудуулахад зохимжтой болох нь уу даа гэмээр байна шүү...
Цагаан сар гэж, цаг хугацаа гэж хурдан юм... Яах ийхийн зуургүй ажил орох боллоо. Хавар ийм хурдан билүү гэмээр ямар сайхан өдрүүд өнгөрөв өө. Өнгөрсөн өвөл шиг хахир хатуухан, урт өвлийг давсан хүн байтугай малын зоо тэнийдэг нь аргагүй юм аа гэмээр сайхан өдрүүд байлаа. Ер нь хавар ирэнгүүт л налайгаад дулаарчихдаг, сонин шүү. Хаврыг их л зөв тооцдог шиг байна энэ сарны тоололд.

Жилийн 365 хоногийн ихэнхийг бид өдөр тутамдаа баригдаж, сааралдуухан өнгөрөөдөг болохоор; жилдээ ганц уулзаж байгаа хүмүүс олон болохоор; өнгө өнгийн дээлээр гоёсон гоё хүмүүс өнгө оруулдаг болохоор; бүх хүн л билэгтэй сайхан үгс хэлэлцдэг болохоор; авсан бэлгэндээ баярлах хүүхдүүдийн хөөр их болохоор сайхан л баяр юм. Тэгж мэдэрдэггүй л байж дээ. Одоо тэгж бодох болж. Бас л нөгөө өөр нэртэй холбоотой байх даа...
2015-07-14
7 жил...
...өнгөрч. Зүрхэн дундуур үүнээс илүү тод мөр үлдээн урсах өөр ямар нэг юм огт санахгүй юм. Шалтгааныг нь зүүднээсээ ч хайн бэдэрсээр насыг барах юм болов уу.
Туулай, тагтаатай... өдөр өнгөрлөө.
Хэсэгтээ түүнийг тийш дахиж аваачихгүй ээ.
Туслаарай, гуйж байна.
2014-01-01
Энэ жилийн ЭХЛЭЛ - "Амьдрал бол тэвчээр хатуужил"
Цаг төлөвлөлт "сайн"-аас болж Мөөгийгөөс бэлэг авсан юм, 11 сард. Сайн байсан юм чинь бэлэг өгөлгүй яахав дээ, хэхэ.
Саяхан бас л юм юм бодож явсан нэг өдөр он эхлэхэд юу ярьдаг тухай бодолд ээрэгдлээ. Их л юм бодож, төлөвлөж эхэлдэг тухай бодол. Гэхдээ бүтэх нь миний л хувьд тун бага юм аа гэж бодоод... Нөгөө ухаарлын 7 хоног оюутнуудад байдаг шиг л оны эхнээс л тэгнэ ингэнэ гээд л бодоод төлөвлөөд л... тэгсгээд л яваандаа алга болдог гэдгээ анзаараад. Шинэ он гарангуут л тэгэхгүй шинэ хүн болъё, нөгөө шинэ дэвтрээ ашиглаад... гэж бодож сууснаа... би ер нь л өөрчлөгдөхгүй юм байна гэдгээ ойлгосон юм. Нэгэнт тогтсон барил шүү дээ.
Ер нь өөрчлөгдөх болов уу гэж толгой руу хэд хэд орж ирсэн хэдий ч... хариу хайгаад л байсан ч...
Олж амжаагүй зүйлээ сая оллоо - Амьдрал бол тэвчээр хатуужил
Ангилал
Амьдрал,
Амьдрах урлаг,
Өнөөдөр Би,
Хожим өөртөө
2013-05-27
ГУНИГ
Хэл бол харилцааны үндсэн хэрэглүүр. Сайхан үгсийн урныг ундруулсан зохиол бүтээлийн дээж уншихад сайхан. Уншаад, сонсож ойлгоод баярлах эсвэл гуних...
Харин хөгжмийн зохиолч гэдэг хүн яаж үггүйгээр сайхныг, муухайг, уйтгар гуниг, баяр жаргалыг илэрхийлдэг байна аа?
Яг одоо бол нулимс өөрийн эрхгүй л урсаад баймаар гунигтай мэдрэмж төрөөд байна. Б.Шарав гуайн ГЭРЭГЭ цомгийн зарим нь надад ингэж л үйлчилж байна даа.
Үгэн зохиол бол ямар ч хүнд гуниг эсвэл харуусал гэдгийг шууд илэрхийлнэ, шууд тусгана. Харин хөгжим хүн бүрт өөрөөр нөлөөлдөг гэдгээрээ ялгаатай юм болов уу?
2012-07-16
2012-05-30
Буяны сэтгэлээр...
Зүүдэллээ урьд шөнө. Хэн нэгэн, ойр дотны минь хэн нэгэн, хайртай хүн минь ч юм уу аймаар өвдөөд... Түүнийг нь би мэдээд... Бүр харагдаад байсан. Аймаар хар дарж зүүдлээд сэрлээ. Айгаад унтаж чадсангүй хэсэгтээ л.
Тэгээд бодлоо. За өглөө босоод ажилдаа очих замаараа хийд орж ном уншуулъя гэж. Би нэг их шашин шүтээд сүйд болдоггүй, тууштай байдаггүй нэг тийм саармаг хүн л дээ. Хэцүү үедээ бурханыг дуудчихаад л... Гэхдээ сайн явбал санасан үедээ аль болох "Баярлалаа бурхан минь" гэж хэлэхийг л харин боддог юм.
2012-01-02
МАРШ!!!
Оны эхний ажлын өдрөөс, хагалгаа хийлгээд яг 2 сарын дараагаар ажилдаа маршиллаа. Хөл тийм ч сайн болоогүй хэвээрээ л байна. Гэхдээ хийх ажил маш их, намайг хүлээгээд овоорч байгаа учир ажиллаад байж дээ.
Бүх хүмүүст шинэ оны мэнд хүргээд, ирж буй шинэ онд таны гэр аз жаргалаар дүүрэн бялхаж байх болтугай гэж хүсье!
2011-11-11
11.11.11
Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Тэр яг 60 настай байх байсан өнөөдөр. Содон өдрөөр нэгэн жарныг элээх байжээ та минь. Эгэлийн эгэл амьдрал, хайрын дээд хайр, ухааны дээж байсан даа та минь. Хүүхэд бүрийн ээжүүд хүүхэд бүрдээ сайхан даа гээд дуулдаг шиг л аав, ээж маань хэний ч хувьд тийм л байдаг. Хүн бүрийн аав, ээжүүд тэдэндээ бурхад. Бүр амьд бурхад. Яагаад гэвэл тэд л биднийг бусдаас илүү хайрласан болоод тэр байх.
Одоо бол тэр минь тэнгэрт байдаг бурхан болсон. Аавдаа би хайртай. Санаж байна таныгаа.
Таныхаа нутаглуулсан газраас, өлмийд тань сөхөрч, адис аван, яг 30 жилийн өмнөх тэр өдрийн, хүүтэй болсон тэр өдрийн тань баярыг сануулан, гунигийг хуваалцан суухдаа та минь баярласанд, ховорхон харж байсан нулимсыг тань ч бас тэнгэрийн энгээс бас мэдэрсэн гэдэгтээ итгэж, дүү минь тэнд юу бодож байсныг төсөөлөх гэж оролдсон.
Шиврээ зөөлөн бороотой, манан буусан нэг их сайхан өдөр байсан. Цэцгийг зайгүй үргэлжлүүлэн дэвссэн мэт тал дундуур зам татуулан давхиж очсон, бас одсон би. Дахиад л цэцгэн хээтэй зунаар, цалин цагаан цаснаар ч, бороотой намраар эсвэл хавар эртийн яргуйтай олон очно оо.

2011-07-14
2011-07-09
Наадам аа гэж...
Нэлээн дээр 4 хоногийн зураглал гээд агшин зуур хувирдаг Монголын цаг агаарын тухай дүрслэх гэж оролдож байж билээ. Харин өнөөдөр гэнэт наадмын өмнөх зураглал нүдэнд тодроод ирлээ. Буулгах гээд оролдвол...
Наадам дөхөөд л байдаг. Хөдөө бол... алив нэг нүдээ аниад төсөөлөх гээд оролдъё.
Наадам гэхээр хамгийн түрүүнд ногоон өнгө санаанд бууж байна. Цэл ногоон тал, уул хөндий , тэгээд тэнд дүүрэн алаглах асар майхан, унаа машин, морь хүн гээд л тэд ногоон дэнжийг өнгийн цэцэгс аятай чимсэн тийм зураг л бууж байна. Хаа сайгүй хардаг болоод тэр байх.

Өнөөдөр их сунгааны өдөр. Морины хүүхэд, уяач нарын сэтгэл дэвэлзэж, наадмын өглөөний үүлийг харах л үлдлээ гэж суугаа байх даа. Нэг өдөр амраагаад л хөдөлмөрийнхөө үр шимийг үзнэ дээ гээд л... Маргааш өглөө мандах нарнаар сэргэлэн горхиныхоо шүд хага ташим усаар морио усалж, шүүдэр бөнжигнөсөн өлөн өвс хэд хазуулаад... Ийнхүү бодол хөвөргөн суугаа байх даа.
Морьтойгоо ярих нь холгүй(ярьдаг ч биз) зүлгэн дээр завилан бодол болон суугаа тийм л хүн харагдаж байна. Хөгшин эсвэл, хүүхэд нь мэдэгдэхгүй ч шляп тавьсан, дээлнийхээ энгэрийг сул тавьж сугалдаргалсан, тийм л хүн байна.
2010-10-04
Цаг хугацаа гэдэг онгоцонд суугаад тэнгэрийн уудмаар аялаад байгаа ч гэмээр, эсвэл дарвуулт завинд суугаад далай тэнгисээр хөвөөд... Ер нь л нэг тийм хязгааргүйн дунд байгаа мэдрэмжийг авч удлаа. Бас л зөндөө л олон олон хоногийг баяр хөөр, уйтгар гунигтайгаар үдэн өнгөрөөгөөд...
Бичихсэн гэж их л бодох юм. Одоо, түр зуур цаасан дээр эсвэл цахим дэвтэртээ бичиж үлдээсэн тэмдэглэлүүдийг авчрах хэрэгтэй болох нь.
Түр баяртай миний блог
2009-04-28
Гарчиггүй
Одоогоос яг нэг жилийн өмнө энэ өдөр...
Учиргүй их улаан шороогоор шуурч билээ Улаанбаатарт. Орой ажил тарахын хэрд дүү минь утастаад “Би чамайг оройн хоолонд урьж байна. Гэрэлээ бид хоёр Хүнсний 20-ын тэнд байдаг Грийн кафе гэдэг газар байна, хүрээд ир” гэв. Ажлаасаа гарах гэтэл юу ч харагдахгүй улаан. Ёстой л жинхэнэ утгаараа Улаанбаатар болчихсон байсансан. Хүлээж хүлээж арай гайгүй болохоор нь гарч, Баяраад төрсөн өдрийн мэндчилгээ өгөхөөр зам хөндлөн гарч ФМ 102.5 орох хооронд эгээтэй л төөрчихөөгүй. Мэндчилгээгээ дамжуулж, түүний юу хэлэхийг нь сонсчихоод л гараад гүйсэн дээ. Үнэхээр удсан л даа би ч. Тэр хооронд “хурдан ир л дээ, хоолыг чинь захиалж байх уу, юу идэх вэ, хоол чинь ирчихлээ ш дээ, очиж байна л гээд байх юм аа ямар их уддаг юм бэ, яг хаана явна аа, хоол чинь хөрчихлөө ш дээ” гээд л утастаад л утастаад л... тэвчээргүй хүн байсан ч юм уу чи?

Түйрэн,
Цаг хугацаа,
ЦОР ГАНЦ,
Яруу найраг
2009-01-14
Хагас. Жил.
Өнөөдөр, дүү минь од болоод... хамаг юмыг хагасруулан, эзгүйрүүлэн орхиод гэнэтхэн явчихсанаас хойш яг хагас жилийг өнгөрөөж байгаа өдөр. Түүнгүйгээр, зөвхөн түүний зураг, түүний тухай зүүд, зүүднээсээ хэлтэлж ирсэн хэдэн дусал нулимс... бас дандаа ийм муу биш ээ, түүнийхээ тухай гэгээн сайхан дурсамжууд, гэнэн хонгор хүүхэд насных нь үлгэр шиг, зүүд шиг жаргалтай олон олон өдрүүдийн нандин бүхэнтэйгээр амьдарч байгаа хагас жил өнгөрч. Ээ цаг хугацаа...
Ангилал
Амьдрал,
Өнөөдөр Би,
ХАЙР,
Цаг хугацаа,
ЦОР ГАНЦ
2008-11-29
Ээж ээ, танд би хайртай
Өнөөдөр асралт ээжийн минь төрсөн өдөр тохиож байна. Тандаа маш их хайртай ээж ээ! Хэрэв та байгаагүй бол би аавыг, таныг, дүүгээ, цаашлаад ах дүүс, найз нөхөд, орчлон ертөнцийг ч харахгүй байх байсан. Зүгээр л хэлэхэд тангүйгээр би байхгүй.
Арван сар хэвлийдээ тээн, ангир уургаа хөхүүлэн, эрүүл саруул өсгөж, хүн шиг хүмүүжүүлсэн ээж минь таны ачийг хариулж би дийлэхгүй ч...
ХАЙРТАЙ...
2008-11-26
БИД МОНГОЛДОО ХАЙРТАЙ!
1. Монгол гэх юм байна уу?
Хэл шинжлэлийн ухаанд дэлхий дээрх хэлүүдийг
- үсэгт - alphabetical
- дүрст - pictogram
- ? - logogram (Үүнийг мэддэг хүн байвал хэлж туслаарай)
гэж 3 ангилдаг бололтой. Эдгээрээс дүрснээс үүссэн, дүрсээр тэмдэглэгддэг нэг хэл болох хятад хэлний тухай хэдэн үг бичмээр санагдаад.
Хамгийн муухай гэж үзэн яддаг байсан энэ хэлийг сурах гэж явах юм гэж төсөөлөөгүй ч харин одоо сонирхолтой санагдаад хичээж байна. Ингэлээ гээд дургүй хятаддаа дуртай болохгүй нь лав байх. Гэхдээ их өөр нүдээр харах болно.
Ангилал
Баярын мэнд,
Орчуулга,
Өнөөдөр Би,
Түргэн тусламж,
ХАЙР,
ЦОР ГАНЦ
2008-09-24
2008-09-21
Халуун сэтгэл
Харанга хамтлаг дуулсан
Итгэлт сайхан хань минь дэргэд чТанаараа л дутаж явнаа би
Эвийлж хайрлах ээж минь байгаа ч
Таныгаа л үгүйлээд байх юм
Алтан наран ээлээ ч
Илчгүй мэт санагдана
Арван тавны саран гийлээ ч
Гэрэлгүй гэмээр бодогдоно
Ээжийн минь өргөсөн цай сүүний дээж
Танд минь хүрээ юм болов уу
Тэртээх олон оддын дунд
Зүүдэндээ таныг би үзлээ
Тариан түрүү халиурсан
Шаргал тал чинь үгүйлнэ
Тэрсхэн өссөн хонгор насаа
Оддын тэндээс харлаа
Хүнийг хайрладаг сэтгэлийг тань
Дээдлэн эрхэмлэж явъя
Бусдын төлөө биеэ мартахыг
Босон суун бодож амьдаръя би
Дэндүү гэмээр дулаахан
Сэтгэл чинь надад үлдсэн
Эндүү бодоогүй чин хүслийн
Итгэл чинь бас үлдсэн
Дэндүү гэмээр халуухан
Сэтгэлийг тань бодохоор
Тэргүүнд минь мөнгөрөх буурал нэмлээ ч
Дурсаж явъя таныгаа
Subscribe to:
Posts (Atom)