Showing posts with label Үзэл бодол. Show all posts
Showing posts with label Үзэл бодол. Show all posts

2017-10-31

Тоглох ёстой тоглоомтой болмоор ч юм шиг

Энэ ёстой арай шүү.
ЧЭЭЖ гэж бичих ёстой гэж журамласнаас хойш сурсан толгой, хэвлэгдсэн номнуудыг (үүний цаана төрийн мөнгөөр хэвлэгдэн тараагддаг сурах бичгүүд хамгийн чухал байр суурь эзэлнэ) уншсан хүүхдүүдийг буруу бичиж алдаа гаргавал хохь чинь гээд оноо хасах уу?
Зүй нь үүнийг ОЛЖ НЭЭСЭН хүнийг олж ...-вал зохилтой.

2008-06-25

"Би хэзээ төрөө вэ?"

Дорнын их найрагчийн "Би хаана төрөө вэ?" найраглалыг мэддэггүй Монгол хүн ховор биз. Тийм ээ, Хаана төрснөө би мэднэ, та ч бас, ер нь бид бүгдээрээ мэднэ. Хөх тэнгэрийн орныг эзэгнэнхэн төрсөн бидний цөөхөн Монголчууд. Гагцхүү харин "Хэзээ төрсөн бэ?" гэдэг нь сонин болоод байна.
Би хэзээ төрөө вэ?
Социализм, коммунизмын үед төрсөн бол??? Бидний аав ээж, эмээ өвөө шиг амар тайван, авдаг цалингаа хүргээд л санаа амар. Дөрвөн төгрөгний элсэн чихэр, Төгрөг нойл тавын талх, есийн тос, хорин дөрвийн чихэр хэрэглэсэн шиг ээ... Нийтээрээ нийгмээрээ дундаа өмчтэй, хэлэх ярих зүйлгүй, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө гээд л сайхан ч байсан юм уу? Сонголтгүй сонгууль явуулчихаад л.

2007-03-14

Хөгжил хаанаас эхлэх юм бол?

Хүний хөгжил нийгмийн хөгжил хоёрын хоорондын шүтэлцээг аль талаас нь харахаа ойлгодоггүй. Хүний хөгжил нийгмийн хөгжлийг дагадаг уу? Эсвэл эсрэгээрээ юу?
Эмээ маань "Модон /чулуун ч гэлүү/ барын бичиг гэдэгт өглөө төрсөн хүүхэд орой гал бариад гүйнэ гэж бичсэн байдаг гэсэн. Одоогийн хүүхдийг хараад байхад миний хүүхдүүдийн, та нарын үеийн юм алга. Нээрээ л өсөлт хөгжил нь хурдан байна" гэдэгсэн. Үнэхээр одоогийн залуусын хөгжил өмнөхтэй харьцуулахааргүй өөр болсон байх. Бие бялдар, оюун санаа гээд зөндөө олон талаараа. Хүний хөгжил өөрөө нийгмийн хөгжлийг авчирч араасаа дагуулдаг уу? Тэгээд бодвол...

2007-03-06

Шүүмжлэлийн мөрөөр...

Их цэвэрлэгээ гэж нэг юм бичсэн чинь юу болов оо... хэхэ, зад шүүмжлүүлдэг байна шүү. Нээрээ эргээд олон талаас нь харахад болохгүй юм ч зөндөө л бичсэн бололтой. Гэхдээ уг нь акадна гээгүй ш дээ... хэхэ, тийм аргаар нийгмээс нэг хэсгийг шууд арчдаг байсан бол, өнөөдөр яах вэ л гэх гэж.
Одоо тэгвэл тэр нийтийн тээврийн хэрэгслийг манай саарал ордон гээд төсөөл дөө...
За. Одоо, тийм дуракуудыг цэвэрлэхэд яадгийн гэж та хэлж чадах уу?

2007-02-01

Их цэвэрлэгээ

Өнөөдөр Монголд маань болохоосоо болохгүй нь их байна уу даа гэж бодлоо. Мэдээж бүхнийг хараар харсандаа биш л дээ.
Нийтийн тээврийн хэрэгслээр та зорчдог уу? Мэдээж олон хүн тийм гэж хариулах байх. Саяхан автобусанд суулаа. Нисдэг авс хочтой микро автобус гэдэг хурдан атлаа аймшигтай унаа хаа сайгүй үйлчилдэг учир том оврын автобусанд бараг суудаггүй ш дээ бид. Тэгээд харин ч сонин санагдаад.

2007-01-11

Хэзээ ч vхэхгvй мэт vйл хий, Хэзээд vхэхэд бэлэн бай

Анх блог нээж байхдаа л энэ үгийг олж харж, тэмдэглэж авчаад...
Бичих гэхээр нэг л болж өгөхгүй явсаар байгаад 3 сар гарангийн нүүр үзчихсэнээ өнөөдөр харлаа. Хэрэв танд энэ үг сэтгэгдэл төрүүлж байвал санаснаа бичээрэй.

2006-11-12

Сайхан, бас муухай дулаарал

Өнөөдөр дэлгүүр хэсээд. Нэг гараад ирсэн чинь гоё цас бударч байна аа. Бороо бороо ороорой Оросын маамуу ирээрэй гэдэг шиг бүгд л баярлаад, гараа тосоод л. Тэгээд Улаанбаатарт л лав хүмүүс цас хүсч байгаа юм байна гэж бодлоо. Хартал байгалийн урласан гоё ширхэг цасан биш байна лээ, зүгээр нэг бөөрөнхийдүү хэлбэртэй. Жоохон том байсан бол мөндөр байх байсан даа гэмээр. Цас цайраад будрахаар гоё. Том том ширхэг нь асгараад л, дээшээ харахаар замбараагүй олон цаснууд тэнгэрээр дүүрэн... Моднууд мөчрөөрөө дүүрэн цасаа даахгүй юм шиг бөхийгөөд, бүх юм цаасан биш цасан малгай өмсөөд...

2006-10-13

Жендэрийн асуудалд

Хэдийгээр Монгол улс Үндсэн хуулиндаа эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй гэж заасан байдаг хэдий ч наад захын зүйл дээр л ижил тэгш бусаар хандах байдал та бүхэнд ч тааралдаж байсан байх гэж бодож байна. Тэгээд энэ талаар бичмээр санагдаад...
Хүн бүхэн ээжтэй. Эмэгтэй хүнийг ээжтэйгээ зүйрлэн хайрлах хэрэгтэй гээд л сургадаггүй гэж үү? Гэтэл тэднийг нулиман гишгичиж, харааж доромжлох нь ер нь хэвийн үзэгдэл шиг л байдаг асуудал болчиж. Tийм аймаар талаас нь биш энгийн жишээн дээр хэлье л дээ.
Монголд шатахууны үнэ нэлээд нэмэгдээд байгаа хэдий ч нийтийн тээврийн хэрэгсэл 200 төгрөгөөр үйлчилж байгаа юм. Харин микро автобуснууд ер нь л 300 төгрөгөөр явдаг болсон бололтой.

2006-09-26

Ном унших дон ба хүний хүмүүжил

Энэ бол хараахан Номын цагаан солио биш л дээ. Гэхдээ хэтэрхий номын амтанд орохыг хэлээд байх шиг...
Би багадаа ном их уншдаг байлаа. Миний бага ангийн багш Алтангэрэл гэж их сайхан эмэгтэй байдаг юм. Суурь боловсрол хүний хөгжил боловсролд хамгийн чухал нөлөөтэй гэж би боддог. Багш маань бидэнд "А" үсэг заахдаа хичээсний хүчинд манай ангийн хэд тэр хавьдаа их л сайн сурлагатай бас ч их хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан юм. өнгөрсөн жил 1-р ангийн багштайгаа уулзаад ярьж суусан чинь "Түрүүлж уншиж сурсан хүүхэд байсан учир үймүүлээд байхаар нь нэг үлгэрийн ном бариулаад суулгасан чинь номноос салахаа болиод сүүлдээ үг хэлээд ч нэмэргүй хүүхэд болж билээ" гэж ярьсансан. Гэртээ байсан номнуудыг дуусаад найз нөхдийнх рүүгээ орно. Хичээл дээр уншиж багшид загнуулна, харанхуйд "Хүжийн гал" шиг л гэрэл чийдэн асааж орон дотроо хэвтээ, суугаагаараа эсвэл хажуулдан уншина. Нэг ном уншаад эхэлчихвэл дуустал нь хамаг юмаа хаяад хичээлээ ч таслаад л асуудал дэгдээдэгсэн.

2006-09-22

Амьдрал дахь тэгш байдлын "ноёрхол"

Хүний амьдралд тэгш юм байдаг болов уу? Миний бодлоор арван хуруу тэгш хүн амьдралд байдаггүй гэдэгтэй адил тэгш юм гэж байхгүй байх аа.
Яагаад НОЁРХОЛ гэдэг үг хэрэглэсэн бэ гэхээр ойлгомжтой байна уу? Хашилтан доторх энэ үгийг би хувьдаа эсрэг утгаар ашиглаж байна л даа. Өөрөөр хэлбэл ХОМСДОЛ гэж хэлэх гээд л...

Яавал тархи амьд байх вэ?

Жоохон 10 жилийн хүүхэд байхад "Тоо бодвол толгой сэргэнэ" гээд л багш маань хэлдэгсэн. Зарим маань жигтэйхэн дургүй, харин ч эсрэгээрээ муудна гээд л...
Хүний тархи гэдэг оюун ухааны залуурч маань тэгээд бодоод байхаар сэргээд сайн байх юм болов уу, эсвэл харин ч амраагаад элдэв юм бодохгүй бол сайн байх болов уу гэж бодсон чинь бас л хариу олж чаддаггүй дээ.

2006-09-19

Жор

Энэ хүний хорвоод юм бүхэн хоёр талтай. Гэхдээ энэ бол миний л бодол. Аливааг олон талаас нь хардаг хүмүүст бол илүү олон өнгө, олон тал харагддаг ч байж болох.Юутай ч, ядаж дахин нэг талаас нь харахыг хичээдгийн учир гэрэл сүүдэр, хар цагаан, сайн муу гэсэн хоёр тал ажиглагддаг билээ. Эсрэг тэсрэг хоёр тал, хоёр өнгө. Дунд сургуульд Нийгэм судлалын хичээлээр "Эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль" үздэгсэн. Тэр эсрэг тэсрэг зүйлс зөрчилдөн тэмцэлдсэнээр хөгжил явагддаг гэх. Заавал байгаад байгаа энэ эсрэгүүдийг хэрхэн тэнцүүлэх билээ?Нөгөөх л хар цагаан сүлэлдэн байдаг энэ орчлонд амьдралд хар цагааныг яасхийн найруулбал жор таарах бол? Намайг ойлгодогт нь найдан дотны хүнээ хайхрахгүй хэр нь, бусдыг анхаарч халамжилна гээч. Тэр л үл хайхарлын цаана гомдоож үл болох сэтгэл, хайр явж байх. 2006.02.27