Showing posts with label Зүүд. Show all posts
Showing posts with label Зүүд. Show all posts

2012-05-30

Буяны сэтгэлээр...

Зүүдэллээ урьд шөнө. Хэн нэгэн, ойр дотны минь хэн нэгэн, хайртай хүн минь ч юм уу аймаар өвдөөд... Түүнийг нь би мэдээд... Бүр харагдаад байсан. Аймаар хар дарж зүүдлээд сэрлээ. Айгаад унтаж чадсангүй хэсэгтээ л. 
Тэгээд бодлоо. За өглөө босоод ажилдаа очих замаараа хийд орж ном уншуулъя гэж. Би нэг их шашин шүтээд сүйд болдоггүй, тууштай байдаггүй нэг тийм саармаг хүн л дээ. Хэцүү үедээ бурханыг дуудчихаад л... Гэхдээ сайн явбал санасан үедээ аль болох "Баярлалаа бурхан минь" гэж хэлэхийг л харин боддог юм. 

2008-01-09

Зүүдний тайлал

За ингээд яаж ийсээр байтал он гараад 10 хоночихлоо. Ихийг хийж бүтээх он гарч байгаа байх гэж найдаж байна. Бас та бүхэнд ч сайхан зүйл олныг авчрах болтугай гэж хүсье.
Энэ оны анхны бичлэгээ зүүдээр эхлэх нь. Урьд шөнө олигтой унтаж чадсангүй. Элдэв өнгийн юм зүүдлээд. Компьютерт маань вирус орчихлоо гэж хүртэл зүүдэлдэг байна шүү. Унтахын өмнө нойр хүрэхгүй орондоо эргэж хөрвөөн элдэв өнгийн юм бодсоных л байх даа.

2006-11-11

Зүүд

Үүнийг уншигч эрхэм авхай та хэр их зүүдэлдэг хүн бэ? Зүүдийг юу гэж боддог вэ?

Би бол мэдээ орсон цагаасаа гэхэд хаашаа юм, ер нь л дандаа зүүдэлдэг.
Хүний тархины давтамж буурахаар хүний нойр хүрч унтдаг бөгөөд гүн, гүн биш гэж хуваагддаг гэсэн. Мэдээж шөнийн 2 эсвэл 3 цагийн үед хүн бөх унтдаг бол үүрээр нойр ямар нэг хэмжээгээр хөнгөрсөн байдаг учир энэ үеийн зүүд хүнд илүү тодоор харагдаж санагддаг юм байна. Гүн нойрсолтын үед ч хүн зүүдэлж байдаг бөгөөд гагцхүү санах боломжгүй байдаг гэнэ.
Хүн уг нь тухайн өдрийнхөө харсан, бодсоныг л зүүдэлдэг гэсэн. Гэвч тийм биш ер бусын зүүд зөндөө байдаг ш дээ, бүр зөнтэй ч гэмээр. Надад лав их сонин зүүд зөндөө зүүдлэгддэг. Харин сая шри шри-д явсан чинь 2-3 хоног, зүүд улам тод болоод байх шиг санагдсан. Хүний нүүр царай, юмны өнгө энэ тэр гэж хачин тод, сонин.