Showing posts with label Монголын төлөө. Show all posts
Showing posts with label Монголын төлөө. Show all posts

2015-07-22

Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал

Дээхнэ үед ийм нэртэй саарал хавтастай ном байдаг байж билээ. Энэ дэлхий дээр саяхан болтол байсан ч байгалийн жамаар биш, хүн гэгч адгууснаас болж зүйл дууссан амьтдын тухай. Зургаа ихэмсгээр залуулсан ч БАЙСАН ЮМ гэдэг тодотголтой.

Араас нь манай Монголд л ганц байдаг энэ өрөвдөлтэй харцтай амьтан явж байна уу? Идэш тэжээлийн хомсдол, газар нутгийн хумигдалт, цус ойртолт (миний бодлоор)  гээд муу муухай бүхэн нүүрлэсэн тийм хүнд нөхцөлд амьд үлдэхээр тэмцэн буй энэ амьтан 20 гаруйхан толгой гэх. 
Хориодхон толгой амьтныг яажшуухан авч үлдэх юм бол. Ёстой ухаан хүрэхгүй юм. Битгий л алга болчихоосой. Олон жилийн дараа ТАХЬ төрөлх нутагтаа эргэж ирсний адил замаар явъя гэвэл хэдийг нь ийш тийш нь амьтны хүрээлэн рүү зөөх бол? Тэглээ гээд амьд үлдэж, өсч үржих магадлал хэр байдаг юм бол доо гэсэн шүү бодол тээн сууна. 

Ертөнцийн хамгийн хорон, хамгийн муухай ганц л зүйл хүн, түүний дуусашгүй шунал юм. Хаа байгаа газраа хог новш тарьсаар одоо сансар огторгуйд хүртэл дэлхийн гадуур Санчир гаригийнх шиг бүслүүр бий болж байна. Агаар, усанд яваа тэр олон хүний хаягдал, сүйрсэн хаягдсан техник, хорт бодис, гагцхүү хүнээс л болж бий болсон дайны хор уршиг, хязгааргүй хүсэл шунал, хэрэгцээнээс бий болсон новшоор дүүрсэн дэлхий.
Бүх шавжийг устгавал байгаль 50 жилийн дараа мөхнө, харин бүх хүнийг устгачихвал байгаль 50 жилийн дараа цэцэглэх болно гэж саяхан харсан юм байна. Орос ардын үлгэрт гардаг даа. Халим загасны нуруун дээр үүссэн тосгоныг ганц хөрвөөгөөд дуусгадаг шиг нэг л өдөр дэлхий сэгсэрч биднээс өөрийгөө цэвэрлэх вий дээ...

2008-12-28

MONGOLIA

За нөгөө аль дээр л ярьж байсан зүйлээ өнөөдөр нэг оруулъя даа, худлаа яриад он гаргах нь. Энд соёмбоны тухай оруулсан текстийн дээр төрийн далбаа наалттай байсан бөгөөд салаад уначихсан хойно нь зураг авсан байна. Тэгээд царайлаг биш гарчиж ;)) Соёмбоны тухай бичсэн зүйлийг Оюухай олсон нь таалагдсан учир далбаан доор наасан юм. Түүнийг доор хуулчихъя. Бас тэр гэрийн задаргаа зургийг сөхөхөөр гэрийн тухай бичээстэй байгаа юм.

2008-11-03

Меламин...

Энэ магадгүй бага зэрэг оройтсон байж мэдэх ч энд оюутны холбооноос ирсэн мэдээн дотор байсныг үзээд хэрэг болж юу магад гээд, дээр нь сонирхолтой санагдаад... орчуулж тавихыг оролдов. Захиа ирснээс хойш бас нэлээн удаж, цаг алдсан байна.
Зураг нь чанар муутай байгаад хүлцэл өчье. Дараа сайжруулахыг бодно оо, шөнө болчихсон чинь залхуу хүрээд байна. Ялангуяа сүүлийн 2 зураг чухал учраас хүсвэл та дээр нь дараад чанартай хэлбэрээр нь хараарай.

Хятадад сүү хордуулсан хэрэг гарч хүн бүхэн л айж байгааг өдөр тутмын сонингууд мэдээлж байна. Өдөр бүр мэдээ өөрчлөгдөж байгаа хэдий ч бидэнд юуг идэж болох юуг болохгүй гэдгийг хэн ч хэлэхгүй л байна.

1. Хортой сүү гэж яг юу вэ?
Энэ бол меламин хольсон сүүг л хэлж байгаа юм.


2008-03-06

Тэнцэтгэл

Нэгэн цагт Чингис хаан "Өөрийнхөө эзнийг хайрлаагүй хүн намайг ч бас хайрлахгүй" хэмээн боолуудыг цаазалсан тухай Монголын нууц товчоонд бичигдсэн байдаг. Түүнтэй адилтгаваас "Энэ чинь өөрийнхөө эх орныг ч хайрладаггүй өнөөх Монгол хүн шүү дээ..." гэж бид хэлэгдэх вий дээ

Єнгєрсєн vеийнхээ булшин дээр амьдарч буй бид
Євєг дээдсийнхээ цусаараа тамгалж нулимсаараа бvлээцvvлсэн
Єлгий сайхан эх орноо
Єр зvрхнээсээ хайрлахгvй юм бол
Татсан тамхиний иш, талаар тарсан лонх
Тагтаршиж муудсан хєрс шороо болж
Хатгах модгvй, урсах голгvй
Халуун зун цас орж, хvйтэн євєл бороо шивэрч
Цєл газар, цэвдэг мєс
Цээрлэх ёсгvй Цагааныг хар гэж
Ясаан тавих газаргvй
Ядрах цаг ирж мэднэ

Та хогоо хаана ч хамаагvй битгий хаяарай
/мессенжерээр ирэв/

2007-07-08

Зурагт үзэв.

Бас л гай гамшиг болчихож. Гэхдээ азаар хүмүүс нь эсэн мэнд гарч ирлээ. Яанаа, яасан бол гэж бодоод гарах ажилтай байснаа ч хойш тавин ТВ-ээр шуурхай мэдээ харсаар байгаад оройтов өнөөдөр.
Налайхад өчигдөр ердөө л 20 минут аадар орж үер бууснаас 1 уурхайд цооног руу нь ус орж битүүрээд 8 уурхайчин боогдсон гэнэ. Өглөө мэдээ харсан чинь л ийм юм аль хэдийн болчихож. Огцрох өргөдлөө өгсөн Онцгой байдлын сайд нь газар дээр нь ажиллаж байгаа харагдсан. Үйлдвар худалдааны сайд нь байгаа гэсэн. Харин гишүүн Б.Жаргалсайхан байсан, ямар учиртайг нь мэдээгүй ч хүмүүстэй зөвлөж байгааг нь харахад зөв зохион байгуулдаг юм уу даа гэж бодлоо.

2007-06-27

Ойрдоо...

Ойрд нээрээ хачин байна аа. Тунгалаг гэдэг ухаалаг нэгэн эмэгтэйд туслах сайн санааны хандив гээд л намжаагүй байтал онгоцны осол болоод хайран сайхан залуу халуун амь хэд хэдээр нь аваад явчихлаа. Харамсаад ч баршгүй.
Тэгтэл одоо бас энэ нэг 20хон настай сайхан охин. Харахаас нүд хальтрам аймшигтай өвдчиж. Гол нь хэн нэгний буруутай үйлдлээс болж энэ хүмүүс ингэж зовж шаналж, үхэж үрэгдэж байгаа нь дэндүү харамсалтай. Хэчнээн ч мөнгөөр сольшгүй хүмүүн заяа биз дээ.

2006-12-31

Хурдан ирээрэй хүмүүс ээ

Улаанбаатарт цаг агаар яг л дэлхий нийтийнх шиг дулаахан хэвээр. Шинэ жил болж байгаа ч, алдартай 9 нь эхэлж байгаа ч өнөөдөр Улаанбаатарт өдөртөө - 10 хэмийн дотор л эргэлдэж байна гэвэл та гайхах уу? Өнгөрсөн жилээс лав л хамаагүй дулаахан байна. Цас бол бараг л байхгүй. Манайхан баярыг сайхан тэмдэглэдэг хүмүүс болохоор тэр цас энэ тэр хамаагүй баяр үргэлжлээд л... Дарга нар нь тойруулж нэгнээ шагнаад л... Ууж идээд л...

2006-12-21

Монголын төлөө

Сүүлийн үед Монголынхоо төлөө ямар нэг юм хийх, бүтээх гэсэн санаатай бичлэгүүдийг блогчидынхоо дундаас олныг олж харах боллоо. Энэ бол Монголын төлөө зүрх нь цохилдог хэн бүхний цээжинд байдаг бодол гэж бодож байна.
Жишээ нь: Өнгөрсөн жил яг өдийд, яг ийм бодолтой хэсэг залуус энэ дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг ч газрын холоос үл хамаарсан үзэл бодлын нэгдэл дээрээ тулгуурлан интернэт гээч сайхан юмыг ашиглан нэгдэцгээсэнсэн. Би өөрөө тэдний нэг. Яг л блогчид шиг хэн нэгнээ танихгүй хэр нь ганцхан үзэл бодлоороо л нэгдсэн хэрэг. Yahoo-д групп үүсгээд тэндээ бичээд л, conference хийгээд л... Энэ дэлхийн маань өнцөг буланд байгаа газраасаа сэтгэлээрээ холбогддог байсан юм.