Showing posts with label Чөлөөт цаг. Show all posts
Showing posts with label Чөлөөт цаг. Show all posts

2007-05-08

Хольж хутгаад...

Амралтын өдрүүдээр ерөнхийдөө амрав :-)
Тэрэлж тийш нэг явлаа. Ядарлаа, уг нь Ганбаагийн хэлснээр "агаартав" болсон л доо. Гэхдээ тэрэндээ болоод ядарсан ч байж болох. Бас дээр нь амьдралын утга учир юунд оршдог тухай нухацтайгаар эргэцүүлэн бодоход хүрсэн юм. Тэгээд олигтой хариу олоогүй ч өөрийнхөөрөө нэг дүгнэлт хийсэн нь: Ямар ч байсан өнөөдрийн, одоогийн... өдөр тутмын байгаа шиг бол хэзээ ч биш юм байна гэж үзлээ. Аав ээж, хань ижил, үр хүүхэддээ, хайртай хүмүүстээ зарцуулах цагаасаа хомслон ажил ажил гэж явдаг бол ямар ч утгагүй гэж бодсон хэрэг. Уг нь хүн алдаан дээрээ суралцаж, алдаагаа засч чадахгүй бол тэнэг хүн гэсэн л дээ. Гэхдээ одоо байдал эргээд хэвэндээ орчихсон л байна. Тэгэхээр би...

2007-05-03

"Амьдрал"

Ийм нэртэй жүжгийг нээлтийн өдөр нь үзлээ. Суудал маань жаахан эвгүй таарсныг эс тооцвол ойрд жүжиг үзээгүй байсан надад сайхан байлаа. Ардын жүжигчин хэмээх эрхэм алдрыг зүүсэн, хүмүүсийн хүндэлдэг жүжигчид тоглосон, найруулагч редакторууд нь ч мундаг хүмүүс байна лээ.
Илт харахад, дууных нь клипэн дээр нь гардгаас тэс өөр үйл явдал өрнөхөд нь гайхасхийж байсан ч жүжиг, клип хоёрын санаа нь харин яг ижилхэн байгааг анзаарсан.

2007-03-19

Удирдагч,Чингис, Ард Аюуш, Сэргээш...

Амралтын өдрүүдэд нэлээн кино үзлээ. Нэг их ТВ үзээд байдаггүй болохоор нэг үзэхдээ нүдээ ширгэтэл ТВ рүү бараг орчихсон... хэдэн ч цагаар хамаагүй үзэх юм. Эртээд хагас сайнд орноосоо ч босолгүй орой болтол кино үзэж хэвтсээр байгаад хүзүү хугарах шахсан, балай юм байна лээ.

Ардын Армийн 86 жилийн ойн баярын өдөр байсан учир ерөнхийдөө цэрэг, дайны сэдэвтэй кинонууд Монголын бараг бүх сувгаар гарч байлаа. "Ард Аюуш" уг нь... үгүй ээ бодоод байсан чинь "Ард Аюуш" биш юм байна. Арай өөр, тэр чинь нөгөө манлай баатар Дамдинсүрэн энэ тэр гардаг ш дээ. Миний энд ярьж байгаа нь нөгөө пулемётчин Аюуш гардаг кино. Дашдондог гэдэг найзтайгаа Халх голын байлдаанд гавъяа байгуулсан цэрэг эрийн тухай кино л доо.

2006-10-26

Амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ та?

Өчигдөр, 10-р сарын 25-ны Балжинням, Дашням давхацсан сайн өдөр манай сургуулийн 55 жилийн ой болж, нэг өдөр амрах боллоо. Ажил хийдэг хүн ажлынхаа дундуур ажлаа тас мартан амрах шиг сайхан юм байдаггүй гэж би боддог юм л даа. Тэгээд урьд орой нь харихынхаа өмнө ширээн дээрээ

  1. АМАР

  2. АМАР

  3. АМАР