Аргасан нүдэнд минь ч нулимс торуулж дөнгөдөг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн шинэ яриаг, шүлгийг олж уншлаа. Дахиад л мэлмэрүүлж орхилоо. Хүмүүс түүнийг хүү Хасарыг нь Болор цом авах жил нь янз бүрээр их л хэлж байсан даа. Тэгсэн ч гэсэн яадгийн, би лав тэр хүнийг шүтдэг. Тэрүүгээрээ муу байсан ч яахав, надад падгүй.
Нээсэн тоолонд минь түүний шүлгүүд гарч ирээд байх юм өнөөдөр, яг л "Сэтгэлийн чинь утсыг хөндөх гэсэн юм би" гэсэн шиг... Хэлэх гэснийг минь хэлдэг болохоор тэр байх. Нээрээ л түүний хэлснээр онгорхой цоорхой бүхнээ ойр тойрныхон, хэдэн найз найраараа нөхөж яваа он жилүүдийг минь сануулсан болоод тэр байх, өнөөдрийн яриа шүлэг онцгой байлаа. (Энэ тухай удахгүй дурдана)
Татсан тамхиных нь цэнхэр утаа хөвөрсөн бодлыг тань урлан, ухааны чинагш аялах үг бүрийг чинь олж ирэн, улам биднийг баясгах болтугай.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч “Болор цом” наадмын гурван удаагийн эзэн, Драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн шагналт, утга зохиолын “Алтан–Өд” наадмын хоёр удаагийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Америкийн дэлхийн утга зохиолын их сургуулийн хүндэт доктор эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт Б.Лхагвасүрэн
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам