Showing posts with label Амьдрах урлаг. Show all posts
Showing posts with label Амьдрах урлаг. Show all posts

2014-01-01

Энэ жилийн ЭХЛЭЛ - "Амьдрал бол тэвчээр хатуужил"

Цаг төлөвлөлт "сайн"-аас болж Мөөгийгөөс бэлэг авсан юм, 11 сард. Сайн байсан юм чинь бэлэг өгөлгүй яахав дээ, хэхэ. 

Тэр бол 2014 оны цаг төлөвлөлтийн дэвтэр, миний хажууд дэлгээтэй байна яг одоо. Тэр үедээ ашиглаж эхлэх гэснээ он гарахаар болъё гээд үлдээсэн байсан, одоо хэрэг болох нь ээ.

Саяхан бас л юм юм бодож явсан нэг өдөр он эхлэхэд юу ярьдаг тухай бодолд ээрэгдлээ. Их л юм бодож, төлөвлөж эхэлдэг тухай бодол. Гэхдээ бүтэх нь миний л хувьд тун бага юм аа гэж бодоод... Нөгөө ухаарлын 7 хоног оюутнуудад байдаг шиг л оны эхнээс л тэгнэ ингэнэ гээд л бодоод төлөвлөөд л... тэгсгээд л яваандаа алга болдог гэдгээ анзаараад. Шинэ он гарангуут л тэгэхгүй шинэ хүн болъё, нөгөө шинэ дэвтрээ ашиглаад... гэж бодож сууснаа... би ер нь л өөрчлөгдөхгүй юм байна гэдгээ ойлгосон юм. Нэгэнт тогтсон барил шүү дээ. 
Ер нь өөрчлөгдөх болов уу гэж толгой руу хэд хэд орж ирсэн хэдий ч... хариу хайгаад л байсан ч... 
Олж амжаагүй зүйлээ сая оллоо - Амьдрал бол тэвчээр хатуужил

2009-02-15

ОЛЗ

Энэ сайхан зүйлийг ийм орой олж уншиж байгаадаа гайхаж байна. Найзынхаа зөвлөснөөр дөнгөж сая шүү... Тэгээд бас оройтоогүй дээр нь хэн нэг нь уншаасай гэж бодоод...

О.Дашбалбар

Ээж минь маш хөнгөн гавшгай хүн байлаа. Аргал түүх, үнээ малаа саах, тогоо нэрэх, цай чанах, гэр орноо цэвэрлэх боов боорцог хийх, хувцас оёх, дүү бидний уранхай цоорхойг нөхөх, маань мэгзэм унших, мөргөл хийх, зочдод үйлчлэх бүхий л цаг завыг гаргаж чадах хийгээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл амсхийлгүй хөдөлж, аавд минь тус дэм болж, арван хүүхдээ өсгөсөн юм. Ээжийнхээ худал хэлэхийг би үзээгүй. Тэр туйлын шударга хүн байв. Аав, ээж хоёр маань хэн нэгэнтэй эв эвдэрч хэрэлдэх, хүнд муу санахыг ихэд цээрлэнэ. Айл хотынхонтой эвтэй найртай амьдарч, зовлон жаргалыг нь хуваалцана.

2007-09-04

Сургамжит үлгэр - 3

Нэгэн эмэгтэй ганц хүүгээ алдаж уй гашууд автан байснаа бурхан багшаас гуйхаар очжээ. Хүүгээ аваад очсон эмэгтэй "Бурхан багш минь, та хүний хүслийг биелүүлдэг учир танаас би нэгэн зүйл гуйхаар ирлээ. Та газар дээрх ганц хүүг минь амилуулж зовсон намайг зовлонгоос минь ангижруулж өгөөч" гэж гуйжээ. Гэтэл бурхан багш "Болно оо. Гэхдээ нэг болзолтой. Чи ерөөсөө зовлон үзээгүй айлаас 10 ширхэг будаа олоод ир" гэжээ. Эмэгтэй ч дуртайяа зөвшөөрч тосгоныхоо айлаар хэсч эхэлжээ. Гэтэл айл болгон тодорхой хугацаанд их бага ямар нэг хэмжээгээр зовлон амссан байж гэнэ. Ингээд будаа олж чадаагүй ядарсан эмэгтэй бурхан багшаас очиж хүүгээ аван нутаглуулахдаа "Би ямар азгүй хүн бэ, аравхан будаа олж чадахгүй. Зовлон үзээгүй айл таардаггүй азгүй хүн юм" гээд шаналж суухдаа энэ орчлонд зөвхөн тэр ганцаараа зовсон хүн биш, хүн бүр өөр өөрийн зовлонтой гэдгийг ойлгожээ.
Хэрэв бурхан түүнд шууд л "Хүн бүхэн өөрийн гэсэн зовлонтой шүү дээ, та ганцаараа л зовж яваа нь биш. Энэ бол мах цусанд төрсөн хүний хувь тавилан учраас боломжгүй" гэж хэлсэн бол эмэгтэй насан туршдаа бурханд гомдон явах байсан даа.

2007-03-18

Сургамжит үлгэр - 2

Өнөөдөр Огоогийн блогийг уншиж суутал коммент дотор нь Нана нэг номны тухай бичжээ. Тэр бол Mila Bogd-Mял богд -ын тухай ном. Энэ номыг уншаагүй ч нэг үлгэр бичихээр бодоод л яваад байснаа өнөөдөр сийрүүлье гэж бодлоо. Сэдвээсээ хазайгаад ном унших талаар нэг зүйл хэлэхэд бодоод байсан чинь би ном уншдаг хүүхэд байсан энэ тэр гэж бодохоо бүр болихоор шийдсэн. Уншдаг байсан уу гэвэл тийм, энэ тухай өмнө ч бас хэлж байсан. Гэхдээ энэ их уншигчдын хажууд бол ичмээр санагдаад л тэр. Харин "Би уншдаг болно" гэж ярьж байя гэж бодлоо. Өнөөдөр Хишигээгийн блог дээр ном унших = уух гээд бичсэн байна. Тэгэхээр уух мэт уншдаг хүмүүсийг гүйцэхгүй ч цаашид хичээнэ ээ.

2006-11-28

Бясалгал

Ойрдоо хачин хэвийн бус амьдралаар амьдраад, бясалгалаа хийхгүй таслаад байгаа. Юу ч бичиж ч амжихгүй хэд хонолоо. Өөрийгөө контролдох чадвар буураад ч байх шиг санагдаад байгаа, юм л бол уурлачих гээд.
Бясалгалыхаа үргэлжлэлийг жоохон бичье.
Ер нь бол Шри Шри Равий Шанкарын гараас багшлах эрх аваагүй цагт энэ бүхнийг хүнд заахгүй гэж тийм нэг гэрээ шиг юм байгуулдаг ч гэх юм уу, гарын үсэг зуруулдаг юм байна лээ. Гэхдээ өдөр тутмын хэрэгтэй зүйлсийг бол тэгдэггүй биз. Тэр янз бүрийн дасгалуудыг нь л тэгдэг байх.

2006-11-10

Үлгэр

ЭРТ УРЬДЫН ЦАГТ...


Та үлгэрт дуртай юу? Хэрэв одоо хариулж чадахгүй, эсвэл дургүй гэж хариулж байгаа ч багадаа дуртай л байсан байгаа даа.
Одооных шиг ямар олон ФМ байсан биш, орой болохоор Монголын радиогоор



"Үлгэрээс сурах юм их бий
Үлгэрээс сонсох юм их бий
Маш сайн магадлан дуулаад
Маргаашийн үлгэрийг сонсоорой багачууд аа"

2006-11-02

The Art of Living

Энэ бичлэгийг алс хол Солонгос, Япон, Америкт бас Африкт байгаа найзууддаа зориулж бичлээ

Саяхан "Амьдрах урлаг" бясалгалын хичээлд суулаа. 5 өдрийн туршид өөртөө 20 цагийг зориулж чадсандаа сэтгэл хангалуун байна. Ямар ч гэсэн өөрийгөө контролдох чадвар маань нэмэгдсэн шүү. Энэ хичээлийг маань заасан Саранцэцэг багш нь энэ дэлхийн 3 гэгээрсэн хүний нэг болох Шри Шри Равий Шанкар Гүрүжи -ийн шавь юм байна. Нэг л их сайхан инээмсэглэсэн эмэгтэй байна лээ. Маш их уншдаг байдлыг нь би хувьдаа биширсэн, бас их сайхан үлгэр ярина.
Өмнө сонсож байснаараа стрессийг хурдан тайлах аргад суралцах санаатай суусан хэрэг.