Энэ бол хараахан Номын цагаан солио биш л дээ. Гэхдээ хэтэрхий номын амтанд орохыг хэлээд байх шиг...
Би багадаа ном их уншдаг байлаа. Миний бага ангийн багш Алтангэрэл гэж их сайхан эмэгтэй байдаг юм. Суурь боловсрол хүний хөгжил боловсролд хамгийн чухал нөлөөтэй гэж би боддог. Багш маань бидэнд "А" үсэг заахдаа хичээсний хүчинд манай ангийн хэд тэр хавьдаа их л сайн сурлагатай бас ч их хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан юм. өнгөрсөн жил 1-р ангийн багштайгаа уулзаад ярьж суусан чинь "Түрүүлж уншиж сурсан хүүхэд байсан учир үймүүлээд байхаар нь нэг үлгэрийн ном бариулаад суулгасан чинь номноос салахаа болиод сүүлдээ үг хэлээд ч нэмэргүй хүүхэд болж билээ" гэж ярьсансан. Гэртээ байсан номнуудыг дуусаад найз нөхдийнх рүүгээ орно. Хичээл дээр уншиж багшид загнуулна, харанхуйд "Хүжийн гал" шиг л гэрэл чийдэн асааж орон дотроо хэвтээ, суугаагаараа эсвэл хажуулдан уншина. Нэг ном уншаад эхэлчихвэл дуустал нь хамаг юмаа хаяад хичээлээ ч таслаад л асуудал дэгдээдэгсэн.
Бодоод байхад номыг идэж байгаа юм шиг л их уншдаг байсан хүмүүс их сайн хүмүүс болоод байх шиг санагдах юм. /Өөрийгөө хэлээгүй болно/ Сайн гэдэг нь сайхан сэтгэлтэй, бусдын төлөө юугаа ч хайрладаггүй тийм хүмүүсийг хэлж байна л даа. Тэгэхээр номноос хүн маш их хүмүүжил авч байна. Ном бол ертөнцийг харах цонх. Хэн ч бай ном бичихдээ бүхий л чадавхиа шавхан, сайн сайхны тухай бичдэг. Тийм болохоор гэгээтэй сайхан зүйлс л илүү уншдаг болохоор тийм сэтгэхүйтэй болдог ч байж мэдэх юм гэж мөхөс би боддог билээ. Хүүхэд яаж төрүүлнэ ээ гаж айдаг байснаа болиод яавал хүүхдээ зөв хүмүүжүүлэх вэ гэдэг дээр толгой өвддөг, санаа зовдог болоод байгаа билээ би. Энэ утгаараа ирээдүйд өөрийнхөө хүүхдийг ном уншуулж хүмүүжүүлнэ гэж боддог болсон юм.
Гэтэл өнөө цагт хүний төлөө сайн сайхныг бодсон хүн хохирдог болсон цаг болохоор заримдаа өөрийнхөө хүүхдийг ном бага уншуулж хүмүүжүүлнэ гэж боддог хааяа. Яагаад гэвэл сайхан сэтгэл дээрээ дөрөөлүүлэн элдэв янзаар хохирч байгаа хүнийг хаа сайгүй харж л байдаг учраас тэр. Тиймээс хэт их ном уншиж суухын оронд амиа бодоод, яавал хүнд дөнгүүлчихгүйхэн байхыг нь зааж сургасан нь дээр ч юм шиг. Гэтэл амьдралын эрээн барааныг хараад байхад... бас л нөгөө хоёр талаас харах дээрээ ирээд аль нь зөв бэ гэдэг асуултан дээрээ уналаа даа. Гэхдээ өмнө бичиж байсанчлан аль алийг нь тааруулаад орц жорыг нь зөв найруулбал хүүхэд зөв хүмүүжнэ гэсэн хариулт оллоо зөв болов уу?
Зиаг. хүүхдийн хүмүүжилд номын нөлөө бий нь бий. Тэгэхдээ уг гэр бүлийн хүмүүжил, аав ээжийн хүмүүжил илүү онцгой нөлөөлөх болов уу гэж бодож байна.
ReplyDeleteOh, Хишигэ сан гэдэг "блогийн мангас" энд зочилсонд таатай байна. хэхэ,
ReplyDeleteМэдээж гэр бүлийн хүмүүжил №1 байх нь гарцаагүй. Гэхдээ номноос авч болох хүмүүжлийн талаар хөндөх гэсэн юм.
баярлала
Блогийн мангас гэсэн цаадах нь баахан онгироо до. За тоглосийм а. Япон төвд хамт сурч байсан залуучууд сайхан хамт олон байлаа.
ReplyDeleteБаттөр өө. ах зах гэж байна уу үгүй юу. Хохь чинь шүү. зүгээр
ReplyDeleteхэхэ
Хишигээ, цаадах чинь тоглосон гээд биччихсэн л байна ш дээ.
ReplyDeleteХүүе ээ Энд юу болоод өнгөрөө вэ. Хишгээ ах ч шартай юм аа. Тоглосийм гээд байхад даа.
ReplyDeleteДок: Залуу хүнд чиг зам унших номыг нь зөвлөх ахмад хүн яалт ч үгүй хэрэгтэй гэж би боддог. Би багадаа гэрийхэнээ номын цагаан солио тусах вий гэтэл нь ном тэвэрсэн хүү байлаа. Одоо бодоод байхад хүмүүсийн уншсан мэдсэнтэй тоогоор ойролцоо гарах хэдий ч чанаргүй ном асар олныг уншиж хайран мэдрэлээ муутгасан бололтой... Чейзийн цуврал, Гэмт хэрэг, Адал явдал, Байлдаантай энэ тэр гээд л...
Хүлээж байсан хүн хүрээд ирлээ шүү.
ReplyDeleteЮу ч болоогүй ээ хэхэ, Хишигээ сан бас "хэхэ" гэсэн байгаа ш дэ.
ммммммм тэр сайн зөвлөгч гэдэг чинь харин ёстой сайхан санаа байна аа, тэгж олж хараагүй юм байна, шийдлээ олчлоо, хүүхэддээ сайн зөвлөгч нь байхаар шийдлээ. Гэхдээ нуугаад чиний тэрэн шиг аймаар юм уншаад байвал яана аа хэхэ. Чи ч ёстой жинхэнэ хайран мэдрэлээ муутгасан гээд оноод хэлчиж, тийм балай юм уншихда яахав дээ, хэхэ
Хэлээд юухэв...
ReplyDeleteyoooy bi ch gesen bas ter cheiziin baahan tsuvraliig algasalgui unshij duusaj bilee, hairan tsag he he. unshihad ih hungun setgel sanaa hyamrana gesen yum bhgui :P
ReplyDeleteharin mana budangiin yag 5r bulgiinh ni garchigiig unshaad l ahij unshaaguimdag. manjuud mongoliig ezellee ch biluu neg tiim garchigtai bsan sanagdana. terig unshih zurh hureegui geh uuu dee :(
manaihan odoo nom unshihaa barag bolichihjee. arga ch ugui yum doo. comp-ee tevrehed l delhii yurtuntste holbogdchihoj bgaam chini. tehdee l ....