Жоохон 10 жилийн хүүхэд байхад "Тоо бодвол толгой сэргэнэ" гээд л багш маань хэлдэгсэн. Зарим маань жигтэйхэн дургүй, харин ч эсрэгээрээ муудна гээд л...
Хүний тархи гэдэг оюун ухааны залуурч маань тэгээд бодоод байхаар сэргээд сайн байх юм болов уу, эсвэл харин ч амраагаад элдэв юм бодохгүй бол сайн байх болов уу гэж бодсон чинь бас л хариу олж чаддаггүй дээ.
Эргэн тойронд минь байгаа хүмүүс дандаа сайхан сэтгэлтэй, хүний төлөө зовж элдвийг бодон "тархиа гашилгасан" хүмүүс. Яаж хүнд туслах вэ, яавал дээр бол, яагаад ийм байна аа гээд л өөрийнхөө ачаанд ч түүртэхгүйгээр өрөөлийн төлөө зовох юм. Өөрт нь илүү хүнд ачаа байсан ч тэр миний хөнгөхөн асуудлын төлөө сэтгэл өвдөнө. Ер нь сэтгэл өвдөнө гэдэг хүн ХҮМҮҮН хэвээрээ байгаагийн шинж гэж би боддог. ТҮүний цаана хайрлах, өрөвдөх сэтгэл агуулагдаж байдаг. Хэрэв тэр чанарыг гээчихвэл хүн ярьдаг сэтгэдэг адгуус болон хувирах биз.
Гэтэл хүмүүсийн зарим нь "яасан ч хамаагүй" гэсэн ерөнхий төлөвтэй. Сайн муу, болох болохгүй тэдэнд ер хамаагүй мэт. Заримдаа ийм хүмүүс хамаагүй амар байгаа харагддаг гэвэл бүгд л зөвшөөрөх байх. Шаналж зовохгүй, хэцүү хэрэггүй зүйлийг толгойноосоо тэр дор нь авч хаяад л мартана. Энэ бол нөгөө ярьж сэтгэдэг адгуус биш ч бас өөр төрлийн хүн байх. Гэхдээ ийм байх нь надад өөрт минь бол хэрэгтэй ч байж магадгүй л дээ. Ийм бодол надад үе үе төрдөг.

Тэр үл таних хүн ч зовно уу байна уу надад хамаагүй, гэхдээ...
Үүнийг хийснээр тэр хүнд хэрэгтэй л дээ, гэхдээ миний цагийн гарз, гэхдээ л...
Юм бүхэн тэгш байх албагүй учир би сэтгэл зовсон ч энэ хэвээрээ л байна, ямар нэгэн байдлаар тэгш биш байдал нь илэрнэ. Гэхдээ нэг ч гэсэн юм шударга тэгш байвал цаашид бас өөрчлөгдөх байх...
Ингээд л нөгөө "зовлонт тархи" ажиллаж гарна даа.
Аль болох ихийг мэдэхийн тулд их уншаад бодоод байх хэрэгтэй юу, эсвэл тэгсгээд болчих юм болуу?
За нэг иймэрхүү зүйл өнөөдөр толгойд байна
Амьдрах урлагийн хичээлд суусан чинь яг энэ тухай ярьсан шүү.
ReplyDeleteТамирчин хүн байнгын дасгал хийж амжилтад хүрдэг шиг хүн тархиа өдөр тутам дасгалжуулж, ажиллуулж байх хэрэгтэйг ярьсан. Ингэж байж л тархи амьд, залуу, эрч хүчтэй байна гэнэ ээ.