Хүний амьдралд тэгш юм байдаг болов уу? Миний бодлоор арван хуруу тэгш хүн амьдралд байдаггүй гэдэгтэй адил тэгш юм гэж байхгүй байх аа.
Яагаад НОЁРХОЛ гэдэг үг хэрэглэсэн бэ гэхээр ойлгомжтой байна уу? Хашилтан доторх энэ үгийг би хувьдаа эсрэг утгаар ашиглаж байна л даа. Өөрөөр хэлбэл ХОМСДОЛ гэж хэлэх гээд л...
Тэгш гэдэг үг энэ тохиолдолд шударга гэдэг үгтэй ойролцоо утга санааг илэрхийлнэ гэж би бодож байна. Тэгэхлээр энэ маань явж явж шударга ба шударга бусын тухай асуудлыг хөндөх боллоо.
Нөгөөх л амьдралын хар цагаантай уялдаад ч юм уу шударга тэгш юм гэж энэ хорвоод ховор мэт.
Өнөөдөр Монголын нийгэм шударга гэдэг үгийг үгийн сангаасаа хасах дөхөж байх шиг. Нийгэм өөрөө шударга хүнийг хүрээнээсээ хөөн гаргаж чадаж байна. Чин үнэнч, шударгаар хөдөлмөрлөж, амьдарч байгаа хүн хохирно. Хэн нэгнийг зальдаж, хууран мэхэлж, эсвэл өнөөх л авилгал руу хөтлөх юм бол хэн нэгнээс чи дээш гарна.
Яагаад нэг удаа чи үнэнээ хэлж, хүлээж чадахгүй гэж, яагаад ганцхан удаа асуудалд үударгаар хандаж чадахгүй гэж? Харин ч эсрэгээр үударга хүнийг шоолж тохуурхан доромжлох биз. Зарим нь үүнээс айна.
Гэрэл сүүдэртэй энэ орчлонд заавал баян ядуу, халуун хүйтэн, хар цагаан байхтай адил тэгш юм гэж үгүй юм уу? Эсвэл энэ тэгш байдал гээд байгаа нь нөгөө социализм юм уу?
Хүний амьдрал тэгш гэж зарим хүн ярина. Сайныг муутай, яарууг нь тайвантай, ажилсагийг нь залхуутай, ухаалаг нэгнийг ухаанаар гавихгүй нэгэнтэй нь тааруулж тэгшилдэг, дундуурыг нь дүүргэдэг гэнэ.
Харин зарим нь бол амьдрал тэгш бус гэнэ. Амьдрал сайхан тэгшрээд ирэхээр нэг нь архи ууна, архи уудаггүй сайхан гэр бүл байхаар мөнгө олж чадахаа больдог гэнэ, эсвэл нэг нь алга болно гэнэ.
Уг нь яг хэлэх гэсэн зүйлээсээ жаахан хазайчих шиг боллоо, гэхдээ засваргүйгээр энэ чигт нь гаргалаа. Дараа сайжруулъя.

No comments:
Post a Comment
Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)