Энэ хүний хорвоод юм бүхэн хоёр талтай. Гэхдээ энэ бол миний л бодол. Аливааг олон талаас нь хардаг хүмүүст бол илүү олон өнгө, олон тал харагддаг ч байж болох.Юутай ч, ядаж дахин нэг талаас нь харахыг хичээдгийн учир гэрэл сүүдэр, хар цагаан, сайн муу гэсэн хоёр тал ажиглагддаг билээ. Эсрэг тэсрэг хоёр тал, хоёр өнгө. Дунд сургуульд Нийгэм судлалын хичээлээр "Эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль" үздэгсэн. Тэр эсрэг тэсрэг зүйлс зөрчилдөн тэмцэлдсэнээр хөгжил явагддаг гэх. Заавал байгаад байгаа энэ эсрэгүүдийг хэрхэн тэнцүүлэх билээ?Нөгөөх л хар цагаан сүлэлдэн байдаг энэ орчлонд амьдралд хар цагааныг яасхийн найруулбал жор таарах бол? Намайг ойлгодогт нь найдан дотны хүнээ хайхрахгүй хэр нь, бусдыг анхаарч халамжилна гээч. Тэр л үл хайхарлын цаана гомдоож үл болох сэтгэл, хайр явж байх. 2006.02.27
Докын бодлыг уншаад байсан чинь дотор нь орчих шиг боллоо.
ReplyDeleteХамгаас илүү халамжлах ёстой хүмүүстэйгээ муухай харьцдаг гэж үнэн шүү. Энэ нь нөгөө талаар хүн жинхэнэ араншингаа хамгийн дотны хүмүүстээ гаргадагтай холбоотой биз. Тэгээд л "Хүний сайныг ханилан байж мэднэ" гэдэг биз дээ.
Аав маань дандаа "Хүмүүсийг тэр дундаа хайртай хүмүүсээ дандаа баярлуулж яваарай" гэж захидаг. Аавынхаа захиасыг биелүүлэхийг л хичээж явна даа.
Тийм шүү, уурлаж гомдож чадна гэдэг бол дотно хүмүүсийн л зан ш дээ.
ReplyDeleteАавын чинь захиасын хувьд чи амьдад нь биелүүлж баярлуулах хэрэгтэй ш дээ.
Чиний блогийг хүлээж байна шүү ЭЗаяа :-)