Хэдийгээр Монгол улс Үндсэн хуулиндаа эрэгтэй эмэгтэй хүмүүс ижил тэгш эрхтэй гэж заасан байдаг хэдий ч наад захын зүйл дээр л ижил тэгш бусаар хандах байдал та бүхэнд ч тааралдаж байсан байх гэж бодож байна. Тэгээд энэ талаар бичмээр санагдаад...
Хүн бүхэн ээжтэй. Эмэгтэй хүнийг ээжтэйгээ зүйрлэн хайрлах хэрэгтэй гээд л сургадаггүй гэж үү? Гэтэл тэднийг нулиман гишгичиж, харааж доромжлох нь ер нь хэвийн үзэгдэл шиг л байдаг асуудал болчиж. Tийм аймаар талаас нь биш энгийн жишээн дээр хэлье л дээ.
Монголд шатахууны үнэ нэлээд нэмэгдээд байгаа хэдий ч нийтийн тээврийн хэрэгсэл 200 төгрөгөөр үйлчилж байгаа юм. Харин микро автобуснууд ер нь л 300 төгрөгөөр явдаг болсон бололтой.
Эртээд орой гэртээ харих гээд нийтийн унаанд суугаад явж байсан чинь замаас суусан нэг согтуу залуугаас мөнгө хураагч залуу ямар нэг юм хэлэлгүйгээр өгсөн 100 төгрөгийг нь аваад явав. Хажууд нь суугаа хүмүүст саад болсон үглээ, агсан, согтууг цааш суулгаад дараагийн буудлаас дахин нэг эмэгтэй суулаа. Мөнгө хураагч залуу 200 төгрөг нэхэж байхийн. Хэл амаар доромжлоод л айхтар юм аа. Мэдээж зөндөө юм болсон ч эмэгтэй 200 төгрөг өгсөн бололтой тэгсгээд чимээгүй болсон. Тэр согтуу залуу өөрийг нь зодохоос ч юм уу айсан хэрэг.
Эртээд орой гэртээ харих гээд нийтийн унаанд суугаад явж байсан чинь замаас суусан нэг согтуу залуугаас мөнгө хураагч залуу ямар нэг юм хэлэлгүйгээр өгсөн 100 төгрөгийг нь аваад явав. Хажууд нь суугаа хүмүүст саад болсон үглээ, агсан, согтууг цааш суулгаад дараагийн буудлаас дахин нэг эмэгтэй суулаа. Мөнгө хураагч залуу 200 төгрөг нэхэж байхийн. Хэл амаар доромжлоод л айхтар юм аа. Мэдээж зөндөө юм болсон ч эмэгтэй 200 төгрөг өгсөн бололтой тэгсгээд чимээгүй болсон. Тэр согтуу залуу өөрийг нь зодохоос ч юм уу айсан хэрэг.
Гудамжаар явж байсан чинь машинтай залуус ус шүршдэг буугаар эмэгтэй хүмүүсийг л шүршиж байх юм. Тэд эрчүүд өөдөөс нь сүртэйгээр харахаас, эсвэд нударга зөрүүлэхээс айгаад эмэгтэйчүүдийг дээрэлхэж байна гэж би бодсон.
Улаанбаатар зочид буудлын ойр орчмын буудлуудаас гэртээ харихаар унаанд суудаг эмэгтэйчүүд бол нэлээн бүдүүлэг зүйлстэй тааралддаг байх. Би ч бас тулгарч байсан, хүмүүс ч ярилцдаг. "Явах уу", "Хэдээр явах вэ", "Цагийн хэд вэ"... Бүр жоохон охин согтуугаар хашгичаад тааралдсан хүнээс ингэж асуугаад явж байхтай ч би таарсан. Энэ бол үнэхээр аймшигтай. Ганцаараа явж байгаа эмэгтэйг дээрэлхэж байна гэж бодсон хэрэг.
Өчигдөр УИХ-ын гишүүн Мөнхтуяа ТВ-ээр гарч байна аа. Одоогийн хуулиар бол УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 30% нь эмэгтэй хүн байх ёстой гэнэ. Гэтэл одоо, энэ 30 ба 5 гэдэг тоо хоёулаа их байна, солимоор байна гэж нөгөө 71 нь хэлдэг гэнээ. Үнэхээр л эрх тэгш юм бол яагаад бүр 50:50 байж болохгүй гэж? гэж би бодлоо. Ер нь эмэгтэй хүний зөөлөн сэтгэл, нарийн ухаан хэрэгтэй биш гэж үү?
Монгол улсын амьдралын нэлээдгүй хувь нь дан ганц эмэгтэйчүүдийн нуруун дээр л явдаг гэдэгтэй бүгд санал нийлэх байх шүү. Гэтэл эргэн тойронд маань өрх толгойлсон эмэгтэйчүүд өсөн нэмэгдсээр л байх юм. Ингээд гэр бүл салалт гэдэг сэдэв урган гарах нь ээ.
Дараагийн сэдэв...
;))
Mash setgel emzegluulsen asuudlaar bichjee. Emegtei hun tegej deerlhuulj baina gej bodohoor l ...
ReplyDeleteHelsen bolgontoi chini sanal neg baina. Emegtei hun tegsh erhtei baih estoi gej...
Gehdee bi ch bas zarimdaa gaihdag l yum, zuvhun mongold genderiin tegsh erh geed baihgui, bas tom tom oronuudad ene asuudal ali hediinee devshigdeed heregjij l baigaa baih. Gehdee l tednii buh l deeguurh positions er ni male gender baih yum. ... Emegtei hun chuham yun deeree not good at...gej? magadgui male gender good at justice, harin female gender chinii helsen shig good at mercy...tiim uchiraas logically justice ehelj bii bolson bolov uu.
Ийм чухал асуудал дээр санал бичсэнд баярлала. Магадгүй чиний зөв байх.
ReplyDeleteӨнөөдөр би зааланд тоглож байсан чинь, тэнд байгаа 4 тоглогч 4 өөр өнгийн футболктой байхад хүмүүс тэднийг эрэгтэйгийн хувцасны өнгөөр шарын, харын тал гэж нэрлэж байх жишээтэй. Яагаад эмэгтэйгийнхээр нь цагааны, улааны гэж болохгүй гэж. Тэр харин ч тод хувцастай байхад шүү. Шууд эхлээд эрэгтэй хүн нь заавал түрүүлж толгойд орж ирээд байдаг юм уу хаашаа юм.
Азийн орнууд ялангуяа нөгөө эцгийн эрхэт ёс ноёрхсон байдлаасаа одоо болтол салаагүй болохоор эхлээд л эрчүүд.
Эрчүүд эмэгтэй хүнээс ямар нэг талаараа сул дорой байхыг хэзээ ч тэвчихгүй үзэлтэй юм шиг. Эмэгтэй хүн бол нэг их юм бодохгүй өнгөрөхөөр юман дээр сүр бадруулдийн хачин.
хэхэ... бодоод байвал сонин юм аа
bi huwidaa ene tentswertei bwal bolooo.. hvn bvgd tegj bodoj bgaa baihaa..
ReplyDeleteem hvn ch gsen hvn mdwvv oorsdoo yu yum hvn hvndee hairtai baildaa erchvvd gd tiim dog bna gj vv