2011-05-11

Овоо хулгайч юм аа...

Бээжин дэх Хятадын хаадын ордон музей "Хориотой хот" -оос 10 гаран сая юаниар үнэлэгдэх 20-р зууны эхэн үеийн алтан хэтэвч, толь, цүнх зэрэг эмэгтэй хүний хэрэгслүүд болох 7 үнэт зүйлийг хулгайлаад авчихаж. Эдгээр зүйлсээс 2-ыг нь алдагдсан газраас олсон байна. Хамгийн гол нь тэр олон давхар хамгаалалт, 400 гаруй камерийг яаж аргалж дөнгөв гэдэг сонин байна. Хориотой хот хамгийн сүүлд 1987 онд хулгайд өртөж байсан бөгөөд гэмт хэрэгтнийг барьж насаар нь хохих ялаар шийтгэжээ. Хориотой хот 15-р зууны үед баригдсан бөгөөд Мин Чин гүрний үеүдэд хааны ордон байсаар ирсэн бөгөөд Чин гүрэн мөхсөний дараа 1925 онд музей болгосон аж.
Алдагдасан эд зүйлсийг Хонг-Конгоос хувь хүний цуглуулгаас зээлж авчирч байрлуулсан байсан бөгөөд үзэсгэлэнг түр хугацаагаар хаагаад байгаа юм байна.
Оригиналаараа энд хадгалагдаж байгаа хэдэн зуу, хэдэн мянган үнэт зүйл 62 жилийн тэртээ Тайвань эх газраас салан тусгаарласаас хойш Тайпей-н Ордон музейгээс ч нууцалж байдаг байна. Хятад одоо ч Тайванийг өөрийн газар нутаг хэмээн үзэж, Тайпей-н Ордон музейн үзмэрүүдийг зүй ёсоороо эх газрынх хэмээн шахаж шаардсаар байгаа аж. 2009 оны үзэсгэлэнгээр Бээжингийн ордон музейгээс олон үзмэрийг Тайвань руу зээлж аваачиж байсан хэдий ч, Тайваний тал буцааж өгөхгүй гэсэн шалтгаанаар Хятад руу үзмэр зээлүүлэхээс эргэлзсэн хэвээр байна.

1 comment:

  1. Дороо баригдчихсан ш дээ.

    "Намируулахгүй юм бол туг барьж яанам..." гсн

    ;-)

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)