2018-07-23

Тархиа таргалуулцгаая

Кимүра Аяако гэдэг Япон эмэгтэй хий хоосон магталгүйгээр бидний байгаа байдал, мөн чанарыг хөндлөнгөөс харснаа буулгасан "Тархины тураал" нийтлэлд дурдагдсан зүйлс 10 гаруй жилийн дараа өнөөдөр ч бодитой хэвээр, байсаар л байна. Нэг үхрийн эвэр доргивол... гэдэг ч чадвараараа дэлхийд өрсөлдөж чадаж байгаа, "товирхон тархитай" олон сайхан Монгол залуусыг бид сонссоор, харсаар байгаа. 

Өнөөдрийн пост бол сүүлийн үед подкастаар дамжуулж маш олон чадварлаг хүмүүсээр бахархаж байгаагаа хуваалцаж байна. Мөн эргэн тойронд байгаа утаснаас хэт хамааралтай хүмүүс нүдээ гамнаж, дээхнэ харсны адил хэрэгцээт зүйлдээ цагаа зарцуулан маажиж байхаар санал болгох гэж энэ постыг бичиж байна. Тэгээд ч хаа сайгүй маажаад яваад байх ч шаардлагагүй. Тархиа цэнэглээд л байна гэсэн үг. 

Жиргээч Mr.Citizen -ийн пост
Би ч бас подкастны амтанд орж байгаа хүн. Одоохондоо Монгол подкастуудыг л түүж сонсч байна. Маш бага хугацаанд их мэдээлэл олж авахаас гадна Монгол залуучуудаар үнэхээр бахархаж байна аа. Хийсэн, хийж байгаа, хийхээр бодож, төлөвлөж байгаа зүйлсийг нь сонсоод нүд нээгдэх шиг санагдаад байгаа шүү. Ажил сургууль руугаа ирэх очих замд, алхаж байхдаа, машндаа, хүн хүлээж байхдаа, ер нь хаана ч сонсоод "ном уншаад" байж болохоор. 


Миний бичиж байгаа гол зорилго бол маш олон хүн ашигладаг Андройд системтэй утсан дээр хэрхэн сонсч болох тухай дурдах гэсэн юм. Харин подкасттай танил биш бол эхлээд энд Монгол хэлээр байгааг уншихыг зөвлөж байна.  Unlock-дээр хамтарч байгаа Unread-ийн пост, Нямзулын сонсох дуртай подкастуудын тухай бас бичсэн байна. 

Андройд... 

iPhone утастай хүмүүс бол бэлэн Podcast апп-аа ашиглаад шууд сонсч болдог бол Android систем дээр iTunes podcast тоглуулах апп суулгаж ашиглах юм байна. Өндөр үнэлгээтэй апп-уудаас нэгийг нь туршиж үзлээ. Систем update хийгээгүй, бүр хуучин Samsung S3 дээр туршихад болж байна. Энэ бол Podcast Addict. 

Google Play/Play Store -оос Podcast Addict нэрээр хайж олоод суулгасны дараа хайлт хийхдээ Use iTunes search engine хэсгийг чагтлахгүй бол шууд iTunes Podcast -ууд гарч ирэхгүй байх шиг байна лээ. (Podcast, Episode гэж юу болохыг сайн төсөөлөхгүй бол өмнө санал болгосон нийтлэлүүдийг уншина уу)
Ингээд подкастын нэрийг оруулан хайхаар цувралууд нь гараад ирнэ. Жишээ нь Unlock гээд хайна гэсэн үг. 

Таалагдана аа. За тэгээд тархиа цэнэглээд байж дээ. Амжилт 



4 comments:

  1. Хөмөрсөн тогооныхоо үлгэрээр харанхуй бүдүүлэг хэвээрээ, хэл ус сурахгүй үхнэ гэвэл харамсалтай л байна...

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Таны мэйл хаягыг авч болох уу? Нэг бичсэн коммент дээрээ мэйл хаягаа бичсэн юмаа. Тэрийг устгах арга байдаг болов уу? гэж асуух гээд... Хариу өгнө үү. Баярлалаа

      Delete
    2. Сайн уу? Бусдынх дээр бичсэн бол тэр цаад блогны эзэн л устгах бх даа...

      Delete
  2. stitcher
    soundcloud
    podcast go
    podcast player
    castbox
    ...

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)