2011-11-20

Ахиллийн шөрмөс

Ээлжит асуудал бол шөрмөс. Өнгөрсөн жил өдийд л байх. Хөлөө удаан дарж суусны улмаас цус боогдож байснаа, гэнэт хүчтэй гүйгээд жирвэлзэн, мэдрэлгүй юм шиг бадайрдаг даа. Нэг тийм өдөр босч ирээд анзааралгүй тэр дороо алхах гэж оролдоод унаж, шагайн гаднах зөөлөн эдээ гэмтээчихсэн юм. Хэд хоноод гайгүй болсон ч одоо хэр нь өсгийтэй гутал дээр удаан явах, зааланд тоглох г.м ачаалал өгөх үед өвдөөд салахаа байж.
Гэтэл харин саяхан зааланд тоглож байгаад нөгөө хөлийнхөө шөрмөсийг тасалж орхидог байна шүү.

Шагайн ард, шилбэний булчингийн доор байрлах шөрмөсийг анагаах ухаанд Ахиллийн шөрмөс гэж нэрлэдэг бөгөөд хүний биеийн хамгийн том шөрмөс юм байна. Хөлний хөдөлгөөнийг голчлон удирддаг, хэрэв тасарсан хэсэг нь сайн эмчлэхгүй бол хөлийн хөдөлгөөнийг эргэн сэргээх боломжгүй болдог гэнэ. 
Энэ шөрмөсний хагас буюу бүтэн тасралт гэсэн гэмтэл ялангуяа спортынхонд хамгийн түгээмэл тааралддаг бөгөөд бие халаалт сайн хийгээгүйгээс болж маш амархан гэмтдэг юм байна. Тухайн хүнд мэдрэгдэхдээ шилбэний ар руу хүн өшиглөх мэт мэдрэмж төрж, буудах мэт мэдэгдэм чанга дуу гардаг байна. Их том, хамгийн бүдүүн шөрмөс маань тасарч байгаа болоод тэр байх. Миний хувьд Золоо эгч өшиглөчихлөө гэж л бодсон ч... ;))
Эмч “Хүн өшиглөх шиг болсон уу? Эргээд харсан чинь хэн ч байгаагүй юу?” г.м асуух үед нь гайхаж байсан ч ийм мэдрэмж төрдөгийг нь уншиж байж л ойлголоо.
Хэрэв шөрмөс бүрэн тасарсан бол нээлттэй, ил мэс ажилбар хийн залгах арга хэмжээ авдаг ба аль болох цаг хугацаа алдалгүй хийх хэрэгтэй байдаг гэнэ.
Харин хагас тасарсан тохиолдолд 2 замаар эмчилдэг бөгөөд уламжлалт арга нь хөлийн өлмийг жийлгэн шохойдож, шөрмөсний үзүүрүүдийг уулзуулсан байдалтай 6-8 долоо хоног байлгаснаар шөрмөс залгагдан сорвижин (яг л яс бороолдог шиг) эдгэдэг гэнэ. Нөгөө арга нь ил эсвэл далд оёх мэс ажилбар хийн тасарсан хэсгүүдийг залган үзүүрүүдийг нь нийлүүлэн, мөн хэсэг хугацаанд хүлээснээр эдгээдэг арга байна. Ер нь шөрмөс өөрөө судаслаг биш эд болохоор цусан хангамж сайтай бишээсээ болоод эдгэхдээ удаан байдаг бололтой.
Уламжлалт арга төсөр, эмгүй, эрсдэлгүй арга боловч дэлхийн жишиг одоо мэс ажилбарын замыг илүүтэй сонгож байна.
Хагалгаа хийсний гол давуу тал нь  дахин тасрах эрсдэлийг багасгана. Зарим эх сурвалжуудад 5-15 хувь бууруулна гэж дурдсан байна. Гэвч ямар нэг хэмжээний мэс ажилбар учраас цус алдах, мэдрэлийн судал дайрах, арьсны халдвар, шөрмөс эргэн анхных шигээ хүчтэй болж сэргэхгүй  байх эрсдэлүүд, өртөг өндөр г.м сул талуудтай.
Ерөнхийдөө маш удаан хугацаанд гамнаж байж эдгэрнэ. Хагалгаа эдгээд ирэхээр, хагалгаа хийлгээгүй бол мөн хэсэг хугацааны дараагаас (биеийн байдал, эмчийн зөвлөгөөгөөр) зориулалтын гутал өмсөж байж алхвал их сайн. Энэ нь эхлэн алхах үеийн шөрмөсний суналтыг хязгаарлаж алхахад дэм болж байдаг бололтой. Дараа нь биеэ халаах, булчингаа сунгах, удаанаар их ачаалал өгөхгүй дасгал хийх г.м алхамуудаар дасгаж авдаг юм байна.
Хамгийн гол нь тамирчин, спортоор хичээллэдэг, сонирхдог хүмүүс биеэ сайн халааж байхгүй бол ийм асуудал таараад байх магадлалтай юм. Буян хишиг ихтэй Балжинням Дашнямтай өдрүүдээр тохиосон манай сургуулийн тэмцээнээр л гэхэд 4 хүн ийм асуудалтай тулгарсан шүү. Зааланд хувцасаа солингуутаа л бөмбөг хөөгөөд гүйж болохгүй нь ээ.
Энэ бүхнийг ГССҮТөвийн эмч нартай хөлийнхөө шөрмөсийг залгуулж оёулна хэмээн зөрүүдэлж байх явцдаа уншиж мэдсэн билээ. Манайд эх хэл дээр унших юм хомс, бараг байхгүй юм байна. Тийм болохоор хүнд хэрэг болж магадгүй гээд хайж эрж уншсанаа сийрүүллээ. Их эмч Эрдэнэбилэг, Баасанжав нар Гэмтлийн эмнэлгийн хамгийн хялбарт тооцогдом хагалгааг хийж хөлийг минь найдвартай гишгэхээр болгож өгсөн юм. Одоо хөл дээр минь хэдэн цэг төдий л сорви байна, магадгүй удахгүй арилах биз. Тэдэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. 

47 comments:

  1. turgen edgeed garahiig husie.

    ReplyDelete
  2. hed honog hevtsen be? bi buten taslaad 21 xonokoj bn

    ReplyDelete
  3. Цуврал байгаа энэ тухай. Хүсвэл, Эрүүл мэнд гэсэн категороор ороод үзээрэй. Уг нь энд ТӨСТЭЙ БИЧЛЭГҮҮД гээд нэг юм байсан чинь алга болчиж.
    Хурдан эдгээрэй!

    ReplyDelete
  4. hi zovlogoo avah gsiimaa... odoo hagalgaand orood sar bolkoj bna 3 doloo honogiin daraa tatsan bairlaltai gipsee avahuulna gsn neg aidas bnaa uchir n gipsduuleh uyer holoo tataj uzsen chn bolku ulaa algadaj yavkaad bgaam shg sanagdaad bhiin ta nar bas tgsn uu?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн бну зөвөлгөө авх гэсэн юма би ахилсаа тасалсан энэ талаар зөвөлгөө өгдөг груп бну

      Delete
    2. би лав олоогүй эээ. тэгээл хүнд хэрэг болж магад гд энд баахан юм бичиж бсн юм

      Delete
  5. Таягтай явж байгаа бол тэгээд болох байх аа. Эхэндээ угаасаа гишгэх ямар ч боломжгүй юм байна лээ. Гэхдээ яваандаа сайжирна. Амжилт!

    ReplyDelete
  6. unetei saixan zovlogoo ogsond bayarlalaa Dok

    ReplyDelete
  7. Эрүүл мэнд гэсэн категороор ороод үзээрэй, яг энэ тухай цуврал бичсэн байгаа шүү. Туршлага гэх үү дээ. Өнөөдөр би яг 1 жил болж байна, Тэгээд ямар байгаагаа удахгүй бичнэ ээ дахиад.
    Амжилт! Хэрэг болсон бол баяртай байна. :-) Хурдан эдгээрэй

    ReplyDelete
  8. Сайн уу? Шөрмөс маань сайхан эдгэж байна 1 асуудал байгаа нь их хатуу хөдөлгөөн нь муу болсон энэ хэр уджииж өмнөх шигээ болсон бэ яаах бэ

    ReplyDelete
  9. Тун удахгүй энэ тухай оруулна аа... :-)

    ReplyDelete
  10. Гялс оруулаарай ажилд нь амжилт хүсье

    ReplyDelete
  11. snuu ene tuhai ih medeelel tavisand bayrallaa bi 11 sard shoromsoo taslaad haglgaand orson odoo baga zereg l evgui gishgej bgaa odoo shormosnii sn vitamin uuj bolhuu ymr vitamnin bdg bol ur dun uguh boluu helj ugch tuslaach

    ReplyDelete
  12. Сайн байна уу таны хагалгааны өмнөх болон дараах эхо рентгэн зураг байгаа болов уу байгаа бол надтай холбогдож чатаар зургаа явуулж болох боловуу

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Одоо удаж байгаа болохоор тэр бүх зүйл алга болсоон.

      Delete
  13. Сайн байна уу. Би 06.01нд шөрмөсөө таслаад хагалгаа хийж оёуулсан. Одоо 21 хонож байна. Хааяа маш их хатуу дүүгэх юм. Бас би унтаж байхдаа хөндөөд байх шиг байна. Час хийгээ л өвдөөд сэрэх юм. Хөлөө байнга өндөр зүйл дээр тавиастай байлга гэсэн. Би ганцаараа байдаг тул босож бие засах, хоол хийж идэх үедээ таягтай босдог. Гайгүй болуу?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу?
      Зүгээр байх оо. Би бас тийм байсан. Үүнээс аймаар өвчтэй хүмүүс зөндөө байгаа гэж бодвол өвчин хөнгөрнө ш дээ :-)

      Амжилт! Хурдан эдгээрэй

      Delete
  14. сайн уу. би 3 сард гэмтээд 4сард хагалгаанд орсон. саяхан 9сард залгаасныхаа дээгүүр дахин тасарсан. 1/3 дээрээ байна гэнэ. одоо яах вэ. гэмтэлд орсон. одоо хаана хэнд хандвал зүгээр вэ. зөвлөгөө өгөөч

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Яагаад ойрхон тэгж тасарчихав аа?
      Шөрмөс өөрөө судаслаг эрхтэн биш юм бн лээ. Тэгэхээр цусаар дамжин очих юм нтр бага юм шиг байгаа юм. Би эмч биш болохоор үнэндээ сайн мэдэхгүй бн. 1/3 юм бол бас учиртай л байх. Угаасаа өөрөө, хамгийн хараар тайлбарлавал, залгагдаж гагнагдаж эдгэдэг юм гэсэн.

      Тухайн үед би нэтээс нэлээн их мэдээлэл хайж олж, учрыг нь ухаж, эмчтэйгээ зөвлөж байсан юмаа. Их том, бүрэн тасарсан ханзарсан тохиолдолд өөр материал(яг юу гэдгийг мэдэхгүй)-ыг шөрмөсний дагуу урагдалтыг давуулан байршуулж оёдог юм бн лээ.
      Тэгээд хайгаад үзээрэй.
      Би бас гэмтэлд орж байсан. Эмч нарын хувьд хамгийн хялбар хагалгаа гээд бараг тоодоггүй. Хувь хүний талд бол хэцүү л дээ. Сайн гамтай байгаарай. Ойр 2 тасарчихаар хэцүү л сонсогдож байна.

      Хурдан эдгээрэй

      Delete
    2. sain bnuu bi shormosnii hagalgaand orood sar bolj bn shilbeeree nariihan bolood hodolgoj bhgui ym gipsee neg awaad neg hiigeed bgaa tgj boldoguu er ni her udjiij hol deeree hewiin gishgeh we bi emcheesee ymarch zowlogoo awaagui gartsan odoo yg yah estoigoo mhgui bn

      Delete
    3. Сайн уу?
      Гипсээ эмчээр авахуултлаа авч, буцааж хийгээд байх нь тохиромжгүй байх аа. Загатнасан ч гсн гүрийгээд байлгаж байх нь дээр байх. Шилээр бүү хэл гуяараа ч нарийхан болчихдог юм бн лээ. Хөдөлгөхгүй бгаа болоод тэр бх гэж таасан.
      Угаасаа эмч хэд хоноод ирж гипсээ авахуул гсн, тэр хугацаанд нь очихдоо сайн асуугаарай.
      Аймаар юм бол биш шүү
      Амжилт

      Хурдан эдгээрэй

      Delete
  15. bi er ni neeh hewteed bgui taygtaigaa ywaad l hodlood bdg tgj bno bizdee

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу?
      Чи дээрх хүн юм шиг бн. Ер нь хөдөлгөөнгүй байхаар наад хөл чинь зөвхөн шилбээрээ биш бүр гуяараа хүртэл нарийсчихдаг юм бн лээ. Тэгэхээр хөдөлгөөн хийхгүй байгаагийн шалтгаан их тод бн гэж би тухайн үедээ оношилсон.
      Өвдөнө, хавдана. Гэхдээ хэсэг яваад, заасан дасгалыг нь хийгээд байгаарай. Тэгээд яваандаа хөл дээрээ яваад ирэхээр аяндаа сайхан болно оо.
      Миний хувьд 2 сарын дараа явж эхэлсэн, 3 сарын дараа ажилдаа орсон доо.

      Амжилт ! Хурдан эдгээрэй

      Асуудалгүй ээ. Ахиллийн шөрмөс гээд шошгоны дотор хайхаар дасгалууд байгаа шүү

      Delete
  16. Сайн уу, ажил амьдрал нь сайн уу? Чиний зөвлөгөөнүүд хамгийн сайн нь шүү, амьдралд ойрхон. Би 2 хөлнийхөө шөрмөсөө тасалсан *азгүй* нөхөр байнаа, нэгийг нь олоон жилийн өмнө юм, нэгийг нь сарын өмнө, хүн тэгээд зовлонгоо их хурдан мартах юм. Мэс засал хийлгээд сар болчихсон хагас гипстэй, аваад л зүүгээд л явж байна. Гишгэх оролдлого хийгээгүй ч хавдаж, бас хөхрөх маягтай чинийх ингэж байсан уу? Би таг сандаггүй ээ, хи хи,хөхрөх хавдах үе байсан бол ямар эмчилгээ хийж байсан бэ?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Баярлалаа маш их. Блог гэж нэг юм мартагдсан ч энд ийм урмын үг авдаг болохоор сайхан байх юм.

      Манай ажлын нэг залуу бас 2 дахь удаагаа өнгөрсөн жил тасалчихсан ш дээ. Жил шахаж байна. Арай гэж одоо таягнаас салсан. Тэгэхээр бас ч нэг их тоохгүй эд биш шиг байна аа.

      Минийх гишгэх үед л хавдаж байсан даа. Тэр үед нь шантраад болихоор хаван буугаад, дахиад гишгэхээр өвдөөд байсан. Ямар нэг эмчилгээ бол хийгээгүй. Дархлаа дэмжих юм нтр л хэрэглэсэн байх.

      Амжилт. Хурдан эдгээрэй "туршлагатай" хүн гуай :-)

      Delete
  17. Sain bnuu? Xeregtei medeelel tavisand bayarlalaa. Manai naiz sayaxan akhilin shurmusuu taslaad xagalgaand orsiin. Tgd yamar negen xeregtei zuiliig ni avch ochix geed, zuvluguu avax gsiin. Turgen edgerexed nuluuldug em tan, beldmel bdag boluu?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Ийм сайхан найзтай хүн хурдан эдгэх нь дамжиггүй ээ :-)
      "Ахиллийн шөрмөс" гээд таг-ласан постуудыг уншихад хангалттай. Үүнээс илүүг би мэдэхгүй байгаа юм аа.
      Амжилт

      Delete
  18. сайн байна уу ? хаана хагалгаанд орсон бэ?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу?
      Тухайн үед гэмтэлд орж байсан

      Delete
    2. Сн бну би хагалганд ород сар гаран болж бна гуя булчин интэрн турад сул блд бхн мдлл өгөөч

      Delete
  19. жирс2 гээд өвдөх юмаа хааяаа бадайраал яагад. байгаан бол хө

    ReplyDelete
    Replies
    1. кк
      Одоо ч жирс жирс гэхээ ч болио бз дээ...
      Эрүүлийг хүсье!

      Delete
  20. Сайн байна уу? Би хагалгаанд ороод одоогоор сар болж байна. Зориулалтын гутлыг өмсөөд ойр зуур явж болдог уу? Олдоц нь элбэг үү?

    ReplyDelete
    Replies
    1. Sain bna u? Bi sariin omno orson.Odoo gipsee awhuulah dohod l bna.Emch naraas asuusan gutliig ni omsoh uu? gej tgsn bvgd l yahiin gej zowloj bnalee.Harin shilbenii mah ter chigtee l unjsan sul sulbagar yum bgad bna.2hol sain harwal nariin bvdvvn geed oor.Ooriinh chene tegej bna u?

      Delete
    2. Dok bn. Дасгал хийхгүй л бол тийм сулбагар үлддэг юм бн лээ шү. би тууштай хүн биш болохоор жхн оролдож байгаад хаясан. бүр яваандаа, удаан хугацааны дараа хөлийн чинь үндсэн хөдөлгөөн сэргээд ирэхээр гайгүй болдог шг санагдсан. амжилт. хурдан эдгээрэййййй

      Delete
  21. Tamirchin hvn achilles iin shurmus semerwel edgeegeed ergeed achaalaltai beltgel hiih bolomjtoi bdag bolow uu 🥺

    ReplyDelete
    Replies
    1. Сайн эдгэдэг юм бн ааа

      Delete
  22. Sain b.na uu, halaaltiin ved ahilliin shormosoo taslaad zalguulah hagalgaand orood 5 honoj b.na. Odoo 2 honogiin daraa emnelgees garah b.h, oiriin hvmvvs hajuugaar ni hoilognii mah ch yumuu hereglevel sain gehiin ooroo tiimerhvv ulamjlalt yum hereglej b.san uu. Yamar ch tasarhaar hodolgoon hiigeegvi zvgeer l hariltsaj b.tal l tas geed yavchihsan odoo boltol gaihaad bied min yamar negen erdesiin dutagdal ch yumuu b.gaa yum bolov uu geed gaihsaar l bodsoor l b.na. Ug ni bainga shahuu dasgal hodolgoon hiideg hvn l dee

    ReplyDelete
    Replies
    1. Шинэ оны мэнд! хурдан эдгээрэйййй

      Delete
  23. Сайн бануу би ахиллийн шүрмсээ гэмтээгээд одоо таягтай яавж байна эргтэй хаямд зарах гутал байнуу

    ReplyDelete
  24. 95287333 мэсиж бичээрээ

    ReplyDelete
  25. Sain baina uu bi 1 sarin umnu achillesin hagalgaand orood say shatar ugsj bgad gishegchihlee tas gl yvsn odo yhve butsagaad gipse hiichd l hevtjin

    ReplyDelete
    Replies
    1. өө харамсалтай юм бэээ. хурдан эдгээрэй

      Delete
  26. Ахиллийн шөрмөсний талаар мэдлэг өгсөнд баярлалаа,3жилийн өмнө өвөл цанаар гулгаж байгаад тасалсан,одоо хүртэлэмнэлгээр яваагүй тэр чигээрээ,одоо ч хагалгаа хийлгэнэ гэж худлах байхдаа??

    ReplyDelete
    Replies
    1. одоо бол залгагдаад эдгэсэн байж таараа, нэмэргүй л байх л даа

      Delete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)