Саяхан энэ өгүүллэгийн тухай дурдаад, эргэн санах гэж оролдсон ч цасан дээр унасан хүүхдийн тухайгаас өөр юу ч толгойд орж ирээгүй юм. Гэтэл өнөөдөр санамсаргүй бүр хуучны дэвтэр олоод хартал оросоос орчуулж байсан бололтой гараар бичсэнээр олдог байна шүү. Дутуу юм гэхдээ. Яаж дуусдаг билээ дээ? Бас би өөрөө орчуулсан юм байх даа гээд гайхаж сууна.
Филипп гэдэг нэртэй хүү байжээ. Хүүхдүүд бүгд сургуульд явцгаав. Филипп малгайгаа авч тэдэнтэй хамт бас явахыг хүсчээ. Гэвч ээж нь түүнд:
- Чи хаачих нь вэ Филипок? гэхэд
- Сургуульд
Хүүхдүүд бүгд сургууль руу явцгаасан. Эцэг нь өглөө ой руу явсан, ээж нь өдрийнхөө ажилд явсан байв. Харин эмээ нь л пийшин дээрээ хэвтэж түүнтэй хамт гэртээ үлдэв. Эмээ нь унтахад Филипок уйдаж эхэлжээ. Тэгээд малгайгаа хайж эхэлсэн ч өөрийнх нь олдсонгүй, харин эцгийнх нь хуучин малгай олдсоныг өмсч аваад сургууль руу явав. Сургууль тосгоны цаад талын сүмийн дэргэд байдаг байв. Филипок тосгоны дундуур явахад ноход түүнийг таньдаг болохоор дайрахгүй байсан ч нэг хашааны дэргэдүүр өнгөрөхөд Жучка хуцан гүйж, Жучкагаас том Волчок гэдэг нохой гарч ирэв. Филипок айсандаа зугтаж, ноход түүнийг хөөв. Филипок хашгирч, уйлж эхлэв. Гэтэл нэг эрэгтэй хүн гарч ирэн нохойнуудыг хөөгөөд,
- Жаал минь чи ганцаараа хаачих гэж яваа юм? гэхэд Филипок юу ч хэлэлгүй хормойгоо шууж бариад цааш гүйсээр сургууль дээр ирэв. Довжоон дээр хэн ч байсангүй, харин сургууль дотор хүүхдүүдийн цангинасан дуу сонсогдож байв. Филипокод "Багш намайг хөөх болов уу?" гэсэн айдас төрж байлаа. Тэгээд тэр юу хийхээ бодож эхдэв. Хэрэв эргээд явбал ноход дахиад л идчих шахна. Сургууль руу орох гэхээр багшаас айна хэмээн бодож зогстол сургуулийн дэргэдүүр хувин барьсан эмээ явахдаа түүнд
- Бүгд орсон байхад чи ганцаараа яагаад зогсч байдаг билээ? гэв.Филипок ч сургууль руу оров. Тэр үүдний пинд малгайгаа авч хаалгыг татан орсон. Сургуулийн хүүхдүүд бүрэн байв.
Бүгд л өөр өөрийнхөөрөө орилолдож, улаан ороолт зүүсэн багш дундуур нь явж байв.
- Чи хэн бэ? гэж хэн нэг нь Филипокт хандан хашгирахад Филипок малгайгаа авч юу ч дуугарсангүй.
- Чи хэн бэ?
Филипок дуугарсангүй.
- Эсвэл чи хэлгүй юм уу?
Филипок айж байсан учир юу ч хэлсэнгүй.
- Хэрэв ярихыг хүсэхгүй бол чи гэртээ харь.
Үргэлжлэл бий
bayrallaa
ReplyDelete