
Үргэлжлэл
Тэр багш руу харан уйлчихав. Багш түүний толгойг илж, энэ хүү хэн болохыг хүүхдүүдээс асуулаа..
- Энэ бол Филипок, Костюшкиний дүү. Тэр сургуульд явахыг хүсдэг ч ээж нь түүнийг явуулаагүй. Тэгээд тэр нууцаар хүрээд иржээ.
- Тэгвэл ахынхаа дэргэд очоод суу. Харин би чамайг сургуульд явуулаач гэж ээжээс чинь гуйя.
Ингээд багш Филипокт үсэг зааж эхлэхэд тэр аль хэдийн мэддэг учир бага багаар уншиж байлаа.
- Чи өөрийнхөө нэрийг үсэглээдэх дээ гэж багшийг хэлэхэд Филипок
- хве-и-хви, —ле-и-ли, —пеок-пок гэхэд бүгд инээлдэв.
- Сайн байна гэж багш хэлээд, - Хэн чамд уншихыг заасан бэ? гэхэд Филипок их л бардамаар
- Костюшка. Би ухаантай шүү, бүгдийг нь дор нь ойлгосон. Би ямар эвлэгхэн гээ!
Багш инээмсэглэн
- Үнэнч занг чи мэдэх үү? гэхэд Филипок
- Мэднэ ээ гээд Гэгээн Мариягийн тухай ярьж эхлэв. Багш түүнийг зогсоогоод
- Хангалттай, хичээлдээ орцгооё гэж хэлэв.
Тэр цагаас хойш Филипок хүүхдүүдтэй хамт сургуульд явдаг болсон юм.
saihan orchuulsan bna, daraagiin bichlegiig chini hvleegeel bgaa shvv. tsendee
ReplyDeleteБаярлалаа :-)
ReplyDelete