Энэ ер нь эдгэхдээ хүн бүрт янз бүр байдаг бололтой. Хэр зэрэг тасарснаасаа болох учраас мэдээж байх. Миний хувьд хагалгаанаас хойш яг 5 долоо хоног өнгөрөөд өчигдөр анх удаа таягаа хэрэглэхгүй өнжиж, урьд шөнө анх удаа гипсгүй унтлаа. Хөл хөнгөрөөд ямар сайхан байна гээч. Гэхдээ хэт эрт хүчлэх нь эдгэрэлтэд саад болох нь ойлгомжтой, бас хүн бүр тэгж зөвлөж байгаа учир нэг их хүчлээгүй ээ.
Өмнө нь Гэмтэлд хэвтэж байхдаа гүүглдэж суухад нэг тийм sky booting, skying boot ч билүү нэртэй гутал өмсөх тухай уншиж байснаа санаад дахин хайлаа. Учир нь гипсээ авсны дараа өвдөгөөрөө нугалж болж байгаа ч алхах оролдлого хийхээр нугалж татагдахгүй төвөгтэй байгаа юм. Ер нь бол хөндлөнгөөс харвал маш инээдтэй байх. Хөлөө нугалахгүйгээр урагш татаж байгаа учир гараараа даллах хөдөлгөөн хийж тэнцвэрээ алдахгүй байх, биеэ татах үйлдэл хийж байгаа гэсэн үг.
Хагалгаанаас өмнө бол энэ гутлыг өмсөхийг зөвлөсөн байна.
Шагайн гэмтэл, ахиллийн шөрмөсний хагалгааны дараах г.м үеүдэд хэрэглэх зориулалт бүхий иймэрхүү супер гутлууд байдаг юм байна. 70-200 доллар орчим харагдаж байна Амазон дээр.
Харин яг одоо бол хөлийн өлмий жийлттэй байх тусам алхах үед хөлөнд ирэх ачаалал бага байлгах нь дээр бололтой. Анзаарвал, гутлын ул хавтгай байх тусам хөлөө нугалж татах чадвар 0 байна. Өөрөөр хэлбэл хөлийг иймэрхүү байдлаар байлгах хэрэгтэй гэсэн үг л дээ. Гуталнууд ч бүгд өсгийгөөрөө өндөрлөсөн маягтай байна.
Тиймээс би өнөөдөр
-ийг
-ээр солилоо. Яг ийм биш, гэхдээ иймэрхүү. Бага зэрэг өндөр ч байх.
Үр дүн: Хамаагүй дээрдэж байна. Би бараг л асуудалгүйгээр хэд гишгэлээ. Ура! :-)
-ээр солилоо. Яг ийм биш, гэхдээ иймэрхүү. Бага зэрэг өндөр ч байх.
Үр дүн: Хамаагүй дээрдэж байна. Би бараг л асуудалгүйгээр хэд гишгэлээ. Ура! :-)
Дараа ямар дасгал хийж болох талаар оруулна аа.
bayr hvrgey, bi bol yaraad gipsee awtsan urid shunu gipsgui untaad unuudruus hazagnaad yawj bgaa neg ih zoviur alga hawdaj bna, sayiin ter gutaluud end bdag bol goyoo daanch oldohgui lde, shagainii ve ni bas jaahan hoshuun bna, bvr ireh dawaa garigaas ajildaa oroh gej bgaa alaad ugsuun gaigui l gej itgej naidaj bna da, za tand amjilt, tsendee
ReplyDeleteхүүе ээ, гэхдээ зовиургүй байгаа бол сайн л байна л даа. Ирэх Даваа гариг гэж маргааш уу даа? Алдаг юм байна, хэхэ.
ReplyDeleteЗа юутай ч, биеэ бодоорой. Сайн бороолоогүй байхад нь хүчлүүзэй.
Амжилт!
Ахиллийн шөрмөс тасралтанда өмсдөг гутал зарна шинэ гадаададаас захиж авчируулсан 88108911
ReplyDelete