Хагалгаанаас хойш яг 1 сарын дараа хөл маань иймэрхүү байдалтай байна. Косметик оёо тавьсан учир оёоны утас авахуулах энэ тэр гэсэн асуудалгүй сарын дараах байдал. Тэр хар цэгүүд нь ил байсан оёдлын "шархууд".
Зарим нэг том нь шохой холгоод үүссэн шарх. Өвдөг давсан том шохойг аваад хөлийн ар талд, өвдөгнөөс доош, тэгээд хөлийн өлмийг дээш татсан байдалтай шинээр шохойдуулахаас өмнө иймэрхүү харагдаж байна. Харин таталтын дараа, тасархай хэвээрээ юм биш биз дээ гэсэн айдас төрүүлж байсан шөрмөсний хонхорхой арилж санаа амарлаа.
Таяг тулж явах чинь бас амаргүй л эд юм. 2 гарын алга цэврүүтээд, хатуурч эвэршээд ийм болж эдгэж байна одоо. Бас 2 суга их өвчин ордог юм байна.
uuruu zvgeer alhaj yawah gedeg yamar chuhal gedgiig odoo l oilgoj bna ungursun sariin 26 buyu uls tunhaglasan bayriin ugluu gereesee garaad garjruu orj yawaad haltirch unaad huluu hugaltsan odoo yag 9 deh uduruu hewtej bna haa durtai gazaraa yawj boldog bsan odoo oo ch orj chadahgui bolhoor aimar bn. er ni saijirch bgaa 20 gehed gipsee awaad gishgene gej bodoj bgaa, tanii hul zvgeer bolj bgaad bayrtai bna ervvl enhiig hvsie. tsendee
ReplyDeleteБаярлалаа.
ReplyDeleteХарин тийм ээ, өвдөхөөр л ийм өвчтэй байгаа хүмүүс ямар байдгийг ойлгож байна.
Чи тэгвэл их удаагүй байх нээ? Намайг гэмтэлд хэвтэж байхад хөлөө хугалсан хүмүүс ихэнхдээ л хадуулаад байгаа харагдсан. Бараг л бүгд. Тэгэхээр их удахгүй, бараг хагалгааны дараа 7 хоноод л таяггүй алхаад явдаг юм шиг байна лээ
Хурдан эдгээрэй!
ReplyDeleteЧи зүгээр л шохойдуулчихсан юм уу? Цэндээ?
tiim zvgeer shoihoidson bga, miniih gehdee nariin sawhan yas ni genee, bi tanii bichseniig unshaad neg emch naizruugaa yariad bi huluu haduulmaar bna gesen chini chiniih hadah shaardlaga bhgui gesen , bayrallaa, bi odoo yag 11honoj bna 7 honogiin daraa yawna gej bodoj bgaa, ta hurdan idgeerei, tsendee
ReplyDeleteОйлголоо. Хүн хүний л сонирхол байх л даа. Хадах шаардлагагүй гэсэн чинь зарим нь хадуулмаар байна гээд л хадуулчихдаг юм билээ. Зарим нь хагалгаа хийлгэмээргүй байна, зүгээр шохойдоод дээр үед эдгэдэг л байсан, тэгмээр байна гээд л...
ReplyDeleteЧи харин тэгж их яарах хэрэггүй байх гэж бодож байна. Битгий их хүчлээрэй. Миний хөл одоо ч гэсэн ачаалал авч огт чадахгүй байна. Өсгий дээр л бага зэрэг гэхээс...
Би бас эмнэлэгт байхдаа, тэд хоноод би эмнэлгээс гарна, тэд хоноод алхана гээд ярихаар хүмүүс битгий тэгж бай гээд байсан. :)
За за, тэглээ ч...
Хурдан эдгээрэй. ^^
This comment has been removed by the author.
ReplyDeleteсайн байнауу Би ахилис шөрмөсөө бүтэн таслаад яг 1 сар болох гэж байна. Гэмтэл дээр хагалгаанд ороод оёуулсан. одоо гиптээгээ л байна. Би өөрөө сагс тоглодог хүн лдээ Би одоо урьдны шигээ тоглож гүйж чадах болов уу. Үнэхээр хэцүү байна. Дотор харанхуйлаад давчдаад
ReplyDeleteТамирчин залуу сайхан наадсан уу?
ReplyDeleteБитгий сэтгэлээр уна. Наад чинь тамирчдад хамгийн түгээмэл таардаг гэмтэл гэсэн ш дээ. Тийм болохоор чи тун удахгүй эргээд хэвийн гүйж харайх болно.
Би хэлж байна, Би одоо зүв зүгээр.
Амжилт!
Одоо чи 2 сар болчихсон юм байна. Гипсээ авчихсан, дажгүй гишгэж яваа байх аа
ReplyDeleteCool and I have a swell present: Who House Renovation home interior renovation
ReplyDelete