Ээлжит асуудал бол шөрмөс. Өнгөрсөн жил өдийд л байх. Хөлөө удаан дарж суусны улмаас цус боогдож байснаа, гэнэт хүчтэй гүйгээд жирвэлзэн, мэдрэлгүй юм шиг бадайрдаг даа. Нэг тийм өдөр босч ирээд анзааралгүй тэр дороо алхах гэж оролдоод унаж, шагайн гаднах зөөлөн эдээ гэмтээчихсэн юм. Хэд хоноод гайгүй болсон ч одоо хэр нь өсгийтэй гутал дээр удаан явах, зааланд тоглох г.м ачаалал өгөх үед өвдөөд салахаа байж.
Гэтэл харин саяхан зааланд тоглож байгаад нөгөө хөлийнхөө шөрмөсийг тасалж орхидог байна шүү.
Шагайн ард, шилбэний булчингийн доор байрлах шөрмөсийг анагаах ухаанд Ахиллийн шөрмөс гэж нэрлэдэг бөгөөд хүний биеийн хамгийн том шөрмөс юм байна. Хөлний хөдөлгөөнийг голчлон удирддаг, хэрэв тасарсан хэсэг нь сайн эмчлэхгүй бол хөлийн хөдөлгөөнийг эргэн сэргээх боломжгүй болдог гэнэ.
Энэ шөрмөсний хагас буюу бүтэн тасралт гэсэн гэмтэл ялангуяа спортынхонд хамгийн түгээмэл тааралддаг бөгөөд бие халаалт сайн хийгээгүйгээс болж маш амархан гэмтдэг юм байна. Тухайн хүнд мэдрэгдэхдээ шилбэний ар руу хүн өшиглөх эсвэл буудах мэт мэдрэмж төрж, мэдэгдэм чанга дуу гардаг байна. Их том, хамгийн бүдүүн шөрмөс маань тасарч байгаа болоод тэр байх. Миний хувьд Золоо эгч өшиглөчихлөө гэж л бодсон ч... ;))
Эмч “Хүн өшиглөх шиг болсон уу? Эргээд харсан чинь хэн ч байгаагүй юу?” г.м асуух үед нь гайхаж байсан ч ийм мэдрэмж төрдөгийг нь уншаад ойлголоо.
Эмч “Хүн өшиглөх шиг болсон уу? Эргээд харсан чинь хэн ч байгаагүй юу?” г.м асуух үед нь гайхаж байсан ч ийм мэдрэмж төрдөгийг нь уншаад ойлголоо.
Хэрэв шөрмөс бүрэн тасарсан бол нээлттэй, ил мэс ажилбар хийн залгах арга хэмжээ авдаг ба аль болох цаг хугацаа алдалгүй хийх хэрэгтэй байдаг гэнэ.
Харин хагас тасарсан тохиолдолд 2 замаар эмчилдэг бөгөөд уламжлалт арга нь хөлийн өлмийг жийлгэн шохойдож, шөрмөсний үзүүрүүдийг уулзуулсан байдалтай 6-8 долоо хоног байлгаснаар шөрмөс залгагдан сорвижин (яг л яс бороолдог шиг) эдгэдэг гэнэ. Нөгөө арга нь ил эсвэл далд оёх мэс ажилбар хийн тасарсан хэсгүүдийг залган үзүүрүүдийг нь нийлүүлэн, мөн хэсэг хугацаанд хүлээснээр эдгээдэг арга байна. Ер нь шөрмөс өөрөө судаслаг биш эд болохоор цусан хангамж сайтай бишээсээ болоод эдгэхдээ удаан байдаг бололтой.
Уламжлалт арга төсөр, эмгүй, эрсдэлгүй арга боловч дэлхийн жишиг одоо мэс ажилбарын замыг илүүтэй сонгож байна.
Хагалгаа хийсний гол давуу тал нь дахин тасрах эрсдэлийг багасгана. Зарим эх сурвалжуудад 5-15 хувь бууруулна гэж дурдсан байна. Гэвч ямар нэг хэмжээний мэс ажилбар учраас цус алдах, мэдрэлийн судал дайрах, арьсны халдвар, шөрмөс эргэн анхных шигээ хүчтэй болж сэргэхгүй байх эрсдэлүүд, өртөг өндөр г.м сул талуудтай.
Ерөнхийдөө маш удаан хугацаанд гамнаж байж эдгэрнэ. Хагалгаа эдгээд ирэхээр, хагалгаа хийлгээгүй бол мөн хэсэг хугацааны дараагаас (биеийн байдал, эмчийн зөвлөгөөгөөр) зориулалтын гутал өмсөж байж алхвал их сайн. Энэ нь эхлэн алхах үеийн шөрмөсний суналтыг хязгаарлаж алхахад дэм болж байдаг бололтой. Дараа нь биеэ халаах, булчингаа сунгах, удаанаар их ачаалал өгөхгүй дасгал хийх г.м алхамуудаар дасгаж авдаг юм байна.
Хамгийн гол нь тамирчин, спортоор хичээллэдэг, сонирхдог хүмүүс биеэ сайн халааж байхгүй бол ийм асуудал таараад байх магадлалтай юм. Буян хишиг ихтэй Балжинням Дашнямтай өдрүүдээр тохиосон манай сургуулийн тэмцээнээр л гэхэд 4 хүн ийм асуудалтай тулгарсан шүү. Зааланд хувцасаа солингуутаа л бөмбөг хөөгөөд гүйж болохгүй нь ээ.

Энэ бүхнийг ГССҮТөвийн эмч нартай хөлийнхөө шөрмөсийг залгуулж оёулна хэмээн зөрүүдэлж байх явцдаа уншиж мэдсэн билээ. Их эмч Эрдэнэбилэг, Баасанжав нар Гэмтлийн эмнэлгийн хамгийн хялбарт тооцогдом хагалгааг хийж хөлийг минь найдвартай гишгэхээр болгож өгсөн юм. Одоо хөл дээр минь хэдэн цэг төдий л сорви байна, магадгүй удахгүй арилах биз. Тэдэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

2 сэтгэгдэл:
turgen edgeed garahiig husie.
thanks
Сэтгэгдэл бичих
Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)