2011-11-02

Нүүрний мэдрэлийн саажилт

Эрүүл мэндийн асуудлаар өмнө тэмдэглэж байсан болон саяхан тохиолдсон асуудлуудынхаа талаар оруулахаар боллоо.
 Хүний нүүрний мэдрэлийн гол сувгууд чихний омогны урд байрлах цэг дээрээс салаалж тархсан байдалтайгаар нүүрийг мэдрэлээр хангаж, бид нүдээ аньж нээж, амаа ангайж, хааж, хоолыг зажилж, залгиж чаддаг байна.

Хэт ядаргаанд орох, хэт хүйтэнд хайрагдах г.м шалтгаанаар энэхүү мэдрэлийн судлууд саажилтанд орсноор дээр дурдагдсан наад захын үйлдлүүдийг бид хянаж чадахаа болино гэсэн үг.
Олон жилийн өмнө би ч мөн энэ өвчний хохирогч болж байсан бөгөөд харин харьцангуй бага ор мөр үлдсэн юм. Гэтэл саяхан үсчинд нэгэн эмэгтэйтэй тааралдаад тэсгэлгүй асуулаа. Тэрээр өвчлөөд удаагүй байгаа бололтой харагдаад, яаж үр дүнтэй эмчилснээ хэлэх санаатай асуусан боловч 7-8 жил болж байгаа гэнэ. Нэгэнт удаан хугацаанд өвчний шинж тэмдэг үлдсэн хэвээр байгаа бол эргэж сэргэх магадлал ерөнхийдөө бага гэсэн.
Нэг л өглөө босоход нүүрний маань нэг тал татсан байдалтай болсон байсан. Гэтэл үнэн хэрэгтээ тэр тал татсан биш, нөгөө тал нь мэдрэлийн саажилтад нэрвэгдсэн учир булчингууд нь сулраад нөгөө эрүүл тал руугаа татсан мэд харагдаж байгаа юм.

Шинж тэмдэг нь: Булчин суларсан талдаа духны атираа арилах, хөмсөг, нүдний зовхи, хацрын булчин доош унжих, уруулын булан тэр чигтээ унжсан байдалтай болно. Нүдээ анихгүй учир нүд их аргана.

Нүдээ аньж, амаа хамхиж чадахгүй учир хоолыг тэр талаараа асгаж цутган олигтой идэж ч чадахгүй, ер нь харахад нүд хальтрам муухай дүр төрх бий болгочихдог юм. Нэг ах маань намайг хараад уйлж байж билээ. 

Эмчилгээ: Цаг алдалгүй бүхий л төрлийн арга хэмжээг авснаар ул мөр багатай эдгэх боломжтой. Физик эмчилгээнээс зүү тавиулах, мөн ПП витамин, Прозерин  нэртэй тариа тариулах их үр дүнтэй байсан. Миний хувьд Прозериныг гарын булчинд хийдэг боловч дээр дурдсан чихний урд байрлах мэдрэлийн сувгуудын эхлэл дээр тариулах нь хамгийн үр дүнтэй зам юм. Цэгийг нь олж зөв тарьдаг хүн олж тариулахгүй бол дурын эмч ч тарьчихдаггүй юм билээ.

Хэн нэгэнд хэзээ нэгэн цагт хэрэг болж магад гэж бодоод тэмдэглэмээр санагдлаа. Битгий их уйлж шаналаарай хүмүүс ээ. Тэр чинь энэнд ямар их нөлөөлдөг гэж санана.
2011-04-15

7 сэтгэгдэл:

Гуталчин said...

mash ih hrgtei medeelel bn byrlalaa. yadrahaar mini hatsar haaya tatdiin odoo harin hatsar tatahaa boliod chihinii ard tatdag bolchihoj kkk. byrlalaa

Док said...

Эрүүл энхийг хүсье! :-)

Док said...

Чи өвдөхгүй байх оо, амжилт!

Anonymous said...

монголд сайн эмчилдэг ямар газар байдаг юм бэ? саажилт биш мөртлөө мурийгаад байгаа нүүрийг яаж эмчилдэг юм боло?

Anonymous said...

сайн байна уу? маш их хэрэгтэй мэдээлэл бна. миний бас нүүрний хэлбэр өөрчлөгдөөд байгаа, нэг нүдний доод булчин татганадаг. зүү эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн нэг их үр дүн нь мэдэгдэхгүй л бна, таньтай холбоо бариж уулзах байгаа юу? зөвлөгөө авах гэсэн юм.

Док said...

Юуны өмнө танд хэрэг болсон л бол баяртай байна аа.
Би өөрөө эмч биш болохоор сайн хэлж мэдэхгүй, туршлагаасаа л бичсэн хэрэг ш дээ. Мэдрэлийн эмчид л хандахыг зөвлөе дөө. Харин би өөрөө ер нь нэлээн сайн эдгэрсэн гэж бодож байсан чинь саяхан нэг эмчид үзүүлсэн чинь үлдэц нэлээн байна, яваандаа тодорч магадгүй гэсэн. Таагүй. Тэгэхээр би ч бас анхаарах хэрэгтэй байна.
Нэн даруй мэдрэлийн эмчид л хурдан хандах хэрэгтэй. Эрүүл мэнд дахин олдохгүй шүү, бусад нь олдоно.
Амжилт!

Док said...

Хүний мэдрэлүүд дотроос хамгийн их цочирч байдаг хүний нүүрний булчингуудыг цохицуулж байдаг мэдрэлийн судлууд амархан гэмтдэг. Нүдний дээд, доод зовхи татах, нүүр ам татвагнах өөрчлөлтүүд нь цэвэр магнийн дутагдалтай холбоотой.
http://emch.mn/index.php?action=viewhealths&id=941

Сэтгэгдэл бичих

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)

 

©2009 Миний... | by TNB

Twitter Bird Gadget