2011-11-02

Нүүрний мэдрэлийн саажилт

Эрүүл мэндийн асуудлаар өмнө тэмдэглэж байсан болон саяхнаас тохиолдсон асуудлуудынхаа талаар оруулахаар боллоо.
 Хүний нүүрний мэдрэлийн гол сувгууд чихний омогны урд байрлах цэг дээрээс салаалж тархсан байдалтайгаар нүүрийг мэдрэлээр хангаж, бид нүдээ аньж нээж, амаа ангайж, хааж, хоолыг зажилж, залгиж чаддаг байна.

Хэт ядаргаанд орох, хэт хүйтэнд хайрагдах г.м шалтгаанаар энэхүү мэдрэлийн судлууд саажилтанд орсноор дээр дурдагдсан наад захын үйлдлүүдийг бид хянаж чадахаа болино гэсэн үг.
Олон жилийн өмнө би ч мөн энэ өвчний хохирогч болж байсан бөгөөд харин харьцангуй бага ор мөр үлдсэн юм. Гэтэл саяхан үсчинд нэгэн эмэгтэйтэй тааралдаад тэсгэлгүй асуулаа. Тэрээр өвчлөөд удаагүй байгаа бололтой харагдаад, яаж үр дүнтэй эмчилснээ хэлэх санаатай асуусан боловч 7-8 жил болж байгаа гэнэ. Нэгэнт удаан хугацаанд өвчний шинж тэмдэг үлдсэн хэвээр байгаа бол эргэж сэргэх магадлал ерөнхийдөө бага гэсэн.
Миний хувьд, нэг л өглөө босоход нүүрний маань нэг тал татсан байдалтай болсон байсан. Гэтэл үнэн хэрэгтээ тэр тал татсан биш, нөгөө тал нь мэдрэлийн саажилтад нэрвэгдсэн учир булчингууд нь сулраад нөгөө эрүүл тал руугаа татсан мэд харагдаж байгаа юм.

Шинж тэмдэг нь: Булчин суларсан талдаа духны атираа арилах, хөмсөг, нүдний зовхи, хацрын булчин доош унжих, уруулын булан тэр чигтээ унжсан байдалтай болно. Нүдээ анихгүй учир нүд их аргана.

Нүдээ аньж, амаа хамхиж чадахгүй учир хоолыг тэр талаараа асгаж цутган олигтой идэж ч чадахгүй, ер нь харахад нүд хальтрам муухай дүр төрх бий болгочихдог юм. Нэг ах маань намайг хараад уйлж байж билээ. 

Эмчилгээ: Цаг алдалгүй бүхий л төрлийн арга хэмжээг авснаар ул мөр багатай эдгэх боломжтой. Физик эмчилгээнээс зүү тавиулах, мөн ПП витамин, Прозерин  нэртэй тариа тариулах их үр дүнтэй байсан. Миний хувьд Прозериныг гарын булчинд хийдэг боловч дээр дурдсан чихний урд байрлах мэдрэлийн сувгуудын эхлэл дээр тариулах нь хамгийн үр дүнтэй зам гэж ойлгосон. Цэгийг нь олж зөв тарьдаг хүн олж тариулахгүй бол дурын эмч ч тарьчихдаггүй юм билээ.

Хэн нэгэнд хэзээ нэгэн цагт хэрэг болж магад гэж бодоод тэмдэглэмээр санагдлаа. Битгий их уйлж шаналаарай хүмүүс ээ. Тэр чинь энэнд ямар их нөлөөлдөг гэж санана.
2011-04-15

119 comments:

  1. mash ih hrgtei medeelel bn byrlalaa. yadrahaar mini hatsar haaya tatdiin odoo harin hatsar tatahaa boliod chihinii ard tatdag bolchihoj kkk. byrlalaa

    ReplyDelete
  2. Эрүүл энхийг хүсье! :-)

    ReplyDelete
  3. Чи өвдөхгүй байх оо, амжилт!

    ReplyDelete
  4. монголд сайн эмчилдэг ямар газар байдаг юм бэ? саажилт биш мөртлөө мурийгаад байгаа нүүрийг яаж эмчилдэг юм боло?

    ReplyDelete
  5. сайн байна уу? маш их хэрэгтэй мэдээлэл бна. миний бас нүүрний хэлбэр өөрчлөгдөөд байгаа, нэг нүдний доод булчин татганадаг. зүү эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн нэг их үр дүн нь мэдэгдэхгүй л бна, таньтай холбоо бариж уулзах байгаа юу? зөвлөгөө авах гэсэн юм.

    ReplyDelete
  6. Юуны өмнө танд хэрэг болсон л бол баяртай байна аа.
    Би өөрөө эмч биш болохоор сайн хэлж мэдэхгүй, туршлагаасаа л бичсэн хэрэг ш дээ. Мэдрэлийн эмчид л хандахыг зөвлөе дөө. Харин би өөрөө ер нь нэлээн сайн эдгэрсэн гэж бодож байсан чинь саяхан нэг эмчид үзүүлсэн чинь үлдэц нэлээн байна, яваандаа тодорч магадгүй гэсэн. Таагүй. Тэгэхээр би ч бас анхаарах хэрэгтэй байна.
    Нэн даруй мэдрэлийн эмчид л хурдан хандах хэрэгтэй. Эрүүл мэнд дахин олдохгүй шүү, бусад нь олдоно.
    Амжилт!

    ReplyDelete
  7. Хүний мэдрэлүүд дотроос хамгийн их цочирч байдаг хүний нүүрний булчингуудыг цохицуулж байдаг мэдрэлийн судлууд амархан гэмтдэг. Нүдний дээд, доод зовхи татах, нүүр ам татвагнах өөрчлөлтүүд нь цэвэр магнийн дутагдалтай холбоотой.
    http://emch.mn/index.php?action=viewhealths&id=941

    ReplyDelete
  8. гурвалсан мэдрэлтэй болчихлоо яах вэ сэтгэлээр унаад аймаар байна

    ReplyDelete
  9. Сайн байна уу? Би яг энэ нүүр саажилттай болчихоод одоо 2 сар хагас болж байна. Нэг өглөө сэрсэн чинь л баруун тал хөдлөхөө больчихож. Энэ тэнүүгээр баахан явж эмнэлэгт хэвтэж үзлээ, зүү тавиулж үзлээ. Одоогоор дорвитой эдгээгүй л байна. Харин тэр чихний тийшээ тарьдаг гэдэг чинь их хэрэгтэй мэдээлэл байна. Боломжтой бол ямар эмнэлэгт ямар ямар эмчилгээ хийлгэсэн, хэдий хир хугацааны дараа зүгээр болсон, хаана чихний урд байрлах суваг руугаа тариулбал дээр болох талаар мэдээлэл өгөөч??? Тэсэн ядан хүлээж байя.

    ReplyDelete
    Replies
    1. Виген медикал гээд орны газар байдаг. Тэр орнууд дээр хүмүүс яваад эдгэдэг. 99024464

      Delete
  10. Сайн уу? Хэрэгтэй мэдээлэл гэж ойшоосонд баярлалаа. Бас хэлэх зүйл маань хэрэг болно гэж найдаж байна. Гэхдээ одоо цаг хугацаа нэлээн өнгөрсөн болохоор шинэ мундаг эмч, эмнэлэгтэй болоод илүү сайн, өөр эмчилгээ хийж байж ч мэдэх юм. Асуугаарай. Дээр нь би эмч биш, зөвхөн туршлагаа хэлж байгааг санаарай :-) Амжилт!

    Миний хувьд мэдрэлийн нэртэй эмч Цагаан гэдэг профессорт үзүүлсэн. Тэр үед 9 жилийн өмнө, 1-р эмнэлэгт очиж үзүүлж байсан юм. Тэгээд дүүргийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, зүү тавихыг л чухалд тооцож байсан даа тэнд. Өдөрт 32ш хүртэл эм ууж байж билээ, аймаар. 5 сарын дараа Шархадны эмнэлгийн ядаргааны тасагт хэвтэж физик эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ сайн нөлөөлсөн гэж боддог.

    Миний зөвлөгөө гэвэл:
    1. Тэр дээхнэ талд би нэг линк оруулсан байгаа биз? Тэнд хэрэгтэй мэдээлэл, магадгүй эмчийн утас байгаа харагдсан шүү, холбогдож асуух гээд үзээрэй.
    2. Ер нь сэтгэл санаа өөдрөг, би эдгэнэ гэсэн бодолтой байх нь эдгэх эхний үндэс гэж хэлмээр байна.
    3. Хаздаг хар гээд байдаг тэр Прозерин гэдэг тариаг гарт хийхэд л аймаар өвддөг юм чинь яг мэдрэлийн цэг дээр нь хийж байгаа учир чихний тэнд тарихад аймаар өвддөг юм билээ. Тухайн үед би Чингэлтэй дүүргийн мэдрэлийн тасгийн их эмчээр эхлээд хийлгэж байсан. Нүдний шилтэй, одоо 45 орчим настай байх ёстой, сайхан ааштай эмэгтэй байсан. Дараа нь хүнээс асууж дамжуулсаар наркологийн төвд ажилладаг нэг эмчтэй уулзаж байсан.
    Сайн асууж сураглавал эмч олдох байх аа.

    За амжилт хүсье! Хурдан эдгээрэй :-)

    ReplyDelete
  11. Гурвалсан мэдрэл гэдгийг ойлгохгүй байна аа. Эмчид үзүүл, битгий сэтгэлээр уна л гэж хэлье дээ.
    Хурдан эдгээрэй

    ReplyDelete
  12. сайн байна уу?

    ReplyDelete
  13. sain baina uu?deerhi medeelel yag stagaa olson medeelel bna.deerhi uwchnii shinj temdeg minii bieiin uwchilsun baidaltai ayg ijilhen bna.tanii bichsen link bolon emchiin utas baikhgui baihiin,tiimees ta ter emchiin holbogdoh utas bolon hayagiig n dahin temdeglej vldeegeech gej tanias aminchlan guij bna.bayarllaa

    ReplyDelete
  14. Уучлаарай. Энэ линк дээр байсан мэдээлэл холбогдохгүй байгаа юм байна, сая мэдлээ. Би хайж үзье. Гэхдээ Болдсайхан эмчийн ярилцлага байсан санагдаж байна. Олбол дахиад оруулъя.
    Амжилт!

    ReplyDelete
  15. sain baina uu ? bi ene muuhai uvchinuur 4 udaa uvduj uzsen. 4uulend ni emchilgee avsan ch suuliinh ni 100 huvi buren edgeegui jaahan uldetstei bgaa. er ni zugeer bolchloo geed hayj bolohgui dahin neg kurs emchilgee hiilgeh shaardlagtai bdag yum bna lee . joohon uldsen hesegee neg hesegtee toohgui orhitson bsan sayhanaas dahin emchilgeend orj ehlesen. jaahan jaahanaar saijirchil bna. uvdsun tohioldold ali boloh hurdan l emchilgee hiilgevel hurdan saijirdag yum. anh udaa uvduj bgaa bol 10-14 honog emchilgee hiilgeed gaigui bolchdog l yum. dahih tusam emchilgeenii honog urtasaad bdag. biyee sain bodoj bhgui bol ydargaand orvol dahichdag uvchin bna lee. hamgiin gol ni sain emchilgee hiilgej uuruu sain hicheeh heregtei shuu.
    Bugdeeree biye sain bodooroi .

    ReplyDelete
  16. WOW
    4 гэдэг чинь үнэхээр том тоо байна. Хичээхгүй бол болохгүй нээ. Эмч хэлэхдээ, дахих тусам үлдэц үлдэх нь нэмэгдэнэ гэж байсан.
    Амжилт! Хурдан эдгээрэй

    ReplyDelete
  17. bi bagadaa, 9 nastaidaa uvduj bsan. 2 sar emnelegt hevtej 15, 6 shirheg taria, dusal, bas 7, 8 em uuj bsa. 2 sariin tursh udur bolgon 15 minutaar zuu taviulj tuunuulsen. emchilgee sain avsan. harin urgeljluulj orgil rashaan suvilaliin altan zuu gedgiig ni taviulah yostoi bsan ch 2 sar emnelegt bsan bolohoor gertee harimaar sanagdaad, ochoogui. jaahan huuhed ch bj. odoo yadrahaar uruusun nud jijg boldog.
    er ni bol tuushtai sain emchluuleh heregtei yum bn lee. uuriiguu tolind harahaar zarimdaa ontsgui sanagddag. gevch eruul saruul, buren buten bn yund ni sanaa zovoh uu. nuurnii bulchingiin dasgal udur bolgon hiideg. bas zuu taviuldag bsan gazriinhaa tseguudiig huruunii undguur zuulun massage hiideg.

    ReplyDelete
  18. Хэрэгтэй зөвлөгөө байна, баярлалаа.
    Би бас ядраад нүд жижигрээд.. ер нь л ул мөр үлдээд одоо болчихжээ. Анхаарал тавихгүй л бол...

    ReplyDelete
  19. бүх зүйл мэдрэлийн гаралтай байдаг зүгээр мурийж бгаа нь саажилт шүүү

    ReplyDelete
  20. Сайн байна уу,
    Миний нүүр маш их татдаг болоод удаж байна. Ихэнх тохиолдолд нүүрний нэг тал хөдөлгөөнгүй татаж мурийдаг бол минийх өөр. Чичигнээд татвалзаад юм хичээгээд харах гэхээр улам чичрэнэ. Энэ хэлбэр их ховор байдаг юмуу гэж би ойлгосон. Интернетээр хайж уншиж судлахаыг хичээлээ. Дасгалаар эдгээд зүгээр болсон олон жишээ байна. Youtube үзлээ. Дасгал хийсэн чинь бүр дордсон. Судлаад байхад энэ өвчин нь тархины гавлын ясны 7-р мэдрэлийн өөрчлөлт гэх юм. Миний энэ хэлбэрийг яаж эдгээх вэ? Энэ өвчин удамшдаг уу? Ээж маань яг миний насан дээр яг ийм болоод нэг галын тарнитай био тогтой гээд бариа засал хийдэг нэг хүнд 3 бариулаад 10 жил ингэж татаж явсан хүн чинь ор мөргүй эдгэж байсан. Одоо тэр хүн амьд сэрүүн байхгүй. Би био тогтой гэх хүн надыг эдгээх байх гэж бодоод хайх боловч сайн хүн олдоогүй байна. Надад зөвлөөч.

    ReplyDelete
    Replies
    1. Минийх бас яг ингээд 4 жил болж байна ямар нэгэн эмчилгээний арга байвал хуваалцаарай

      Delete
    2. Minii zovhi bas bainga inged tataad bn zuu tabiulj ulamjlalt hiilgd nemer bldoggui yah be

      Delete
    3. сайн байн уу би яг ингэдэг бодоод 4 жил болж байна эмчилгээний арга олсон бол хуваалцаарай гэж гуйя их хэцүү өвчин юмаа

      Delete
  21. sain bnu manai nohor ochigdor oroi untahiin omno nuur tataad bn gd bsn chin ogloo bosood irsen nuur ni saajtsan bsan tgd medreliin emchid uzuulsen gurvalsan medreliin urevsel bn geed emchilgee bichij ogson
    emchilgeend ni dexametazon kavinton peracetam vit PP vit C yavuulj bgaa tgd 5 honood zuu emchilgee zaria zasal ehlene gsn. ta nariin emchilgeend oor yu nemelt bsan bee? shaltgaaniig ni virus gd bsan ih yadarsnaas uusehuu virusiin bish shaltgaan gj bhu?

    ReplyDelete
  22. Sain Bnu minii nuur Odoo yag iim bdalaar tataad 15 honoj bn 7 honog zuund ybj bgaach oorchlolt haragdahgui yumaa sain l emchluulmeer bn. Haana emchluulbeln zugeer Bol zuvulguu uguuch :(

    ReplyDelete
  23. miniih bas tataj baisan zu tawiulj emchilgee hiilgeed gaigui bolsonch odoo ajil ih ydarhaar l daliichih geed bdiin gaigui bolson ch zurag awhuulah, ineeh ued ih dalii haragddag odoo dahij sergeen zasah emchilgee hlgej boloh bolov uu hetsuu yumaa

    ReplyDelete
  24. miniih bas tataj baisan zu tawiulj emchilgee hiilgeed gaigui bolsonch odoo ajil ih ydarhaar l daliichih geed bdiin gaigui bolson ch zurag awhuulah, ineeh ued ih dalii haragddag odoo dahij sergeen zasah emchilgee hlgej boloh bolov uu hetsuu yumaa

    ReplyDelete
  25. Би энэ өвчинөөр бараг 5н удаа дахиж байна. Урьд нь зүгээр болоод л байдаг байсан. Харин сүүлийх бол бүүр болохгүй байгаа. Өвөл болохоор нүдээ гүйцэт аньж чадахгүй дандаа л нулимсаа гоожуулж явдаг. Зураг авхуулах хүнтэй юм яриад инээх гэхээр татаад хэцүү байдаг. Зөндөө л их мөнгөөр зөндөө л олон эмчилгээ хийлгэж өвдөлтыг давсан. Гэвч зүгээр болоогүй. Уйлмаар муухай байдаг. Миний сэтгэлийг өвтгөдөг ганц зүйл бол энэ. Би залуу хүн л дээ. 20той. Бас эмэгтэй. Миний гоо сайханаас маш их хумсалдаг. Харин сүүлийн үед энэ өвчиндөө бүүр дасаад байх шиг. Миний бусдаас ялгарах онцлог гээд боддог ч гэсэн сэтгэл цаанаа л нэг тиймхэн байдаг. Хэцүү юм дөө. Өөрийхөө бүтэн инээж байгааг нэг харах юмсан. Ямар үзэсгэлэнтэй болооо...

    ReplyDelete
  26. Миний хэлж чадах юм гэвэл... Миний хувьд хамгийн сайн эмчилгээ болсон зүйлсээ дээр хэлсэн байгаа.
    1. Шар хадны эмнэлгийн неврозын/ядаргааны тасагт хэвтсэн минь маш сайнаар нөлөөлсөн гэж дандаа боддог. Унтуулаад ядаргааг маш сайн гаргаад байх шиг санагдсан.
    2. Тэр чихний урд байдаг нүүрний мэдрэлийн салааны төв дээр тариулсан явдал. Сайн хайвал түүнийг хийж чаддаг хүнийг олох байх. Тэгээсэй л гэж зөвлөх байна.

    Олон дахих тусмаа л эдгэрэх магадлал нь багасаад байдаг гэсэн. Миний ч бас тэр нүднээс одоо нулимс гоождог хэвээрээ. Гэхдээ саяхан 2 хөлгүй 2 гаргүй Австрали залуугийн тухай уншаад...
    Хүч ормоор юм билээ. Битгий бууж өгөөрэй
    Амжилт!

    ReplyDelete
  27. мэдрэлийн дарагдсан судлыг чихний ард хагалгаа хийж зөөлөвч тавьж өгдөг эмчилгээ байдаг юм. Тайландад хийлгэх бол mongoliantranslator@yahoo.com холбогдоорой

    ReplyDelete
  28. Sain uu naizuudaa, bi ch bas yag ene ovchnoor ovdood zuu emchilgeend orj baigaa hun bna

    ReplyDelete
  29. Bell's palsy nertei ene ovchin ni delhii dayar neleed tugeemel boloh ni haragdaj bna, amerikt gehed l jil bur 400.000hun ene ovchnoor ovddogoos 65hun tutmiin 1ni guitsed zasrahgui ulddeg gene.

    ReplyDelete
  30. Tiimees naizuudaa, hervee ene ovchnoor ovdoj bgaa bol ehnees ni gamtai sain emchilj, zuu emchilgee hiilgej, nuurendee massageilleg hiij, buleen jin tavi

    ReplyDelete
  31. miniih yg bodit zurag shig n ih daliigaagui deer bga uzuulengiinh n zurag shig baga zergiin daliilttai zurgand shanaa bolon nud humsug deeer door garaad bdg nudnees nulims goojih medeegui boloh ntr asuudal garj bgaaguilde tegheer yg iim uwchtei bnaa gesen uguu

    ReplyDelete
  32. bi ene uvchnbuur uwduud 4 jil boljin. zuu tawiulaad zasal sain awq bsaar bgaad udiig hurlee. Gadnaasaa harahad zgr ym shig bolovch zuun hatsar zovhi hudluhgui bgama . Odoo hna ymar emchilgee hiilgevel deer we ?

    ReplyDelete
  33. Сайн байнуу
    Би энэ өвчнөөр өвчлөөд 12 хонож бн . дөнгөж 16 тай. мэдэрлийн эмнэлэг т хэвтэж бн . зүү тавиулж ,бариа хийлгэж бгаа, хичээл орох гж байхад ийм болчих гэж . анхандаа чихний хойгуур хагаж өвдөөд тоохгүй байсан юм. өглөө нь ийм болсон байсан . аймшигтай хэцүү бн. энэ эмчилгээнүүдийг хийлгээд зүгээр болон тмүү????? тгэд ойрд нүднийй доор ирвэгнээд бгаа хацарч бас энэ шинж тэмдэг зүгээр болж.бн гсн үгүү??? хэлээд өг ???

    ReplyDelete
  34. bi ch bas ene owchnoor owdood udaagui l bn. prednezonol gedeg emiig cxemeer uudag ym bnle. tegeed l gol ni zuu baria ulamjlalt emchilgee l gej emch helsen odoo arai deer l bolj bnda. 7 honog zuu tawiulsan, 14 honog amraad dahij tawina gesen

    ReplyDelete
  35. Сайн байцгаана уу?
    16хан настай хүүхэд ээ? Чи эдгэнэ ээ. Хамгийн гол нь сэтгэлээр битгий уна. Дороо эдгэнэ. Ийм жоохон юм чинь тээ? Гол нь итгэлтэй эмчилгээгээ сайн хийлгээрэй. Зүү эмчилгээ манайд хамгийн их хийгддэг юм билээ.
    Преднозолин их уух дэмий санагдсан. Схемээр уудаг. Гэхдээ дааврын бэлдмэл гэж сүүлд сонссон, тэрнээс болсон уу яасан ямар ч гсн маш их жин нэмсэн тухайн үед. Мөн өдөрт олноор нь ууснаас болж хоолонд дургүй болох, ходоод өвдөх маягтай байсан санагдаж байна.
    Миний хувьд бол дээр дурдсан эмчилгээнүүд л хамгийн үр дүнтэй байсан гэж одоо болтол боддог. Салаа мэдрэлийн эх дээр тариулсан, бас ядаргаагаа гартал сэтгэлээрээ эмчлэгдсэн байдал нөлөөлсөн байх.
    Амжилт хүсье! Хурдан эдгээрэй

    ReplyDelete
  36. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  37. Sain bnuu. Bi yum asuh gesiin. Bi 7,8 jiliin umnu shulsnii bulchirhain hagalgaand orood nuurnii min neg tal medeegui bolchihson. Bulchirhai medreliin sudsuudig dairsnaas bolood awahdaa gemteesen. Yrij ineehdee neg talruga inedeg nud sain anigdahgui. Humuus harchaad yagaad ingeed bdin gd asuuhar n emzeglen gj. Eniig sergeeh uridiin hewend n oruulah arga emchilgee bdag bolwuu gadaad bsanch hamaagui ee. Goo saihnaa awarmaar bn. Pls xariulj uguuch bi 26 nastai emegtei.

    ReplyDelete
  38. Яанаа... Энэ тухай би ёстой сайн мэдэхгүй байна аа. Уучлаарай

    ReplyDelete
  39. Сайн байна уу энэ мэдээлэлийг оруулсанд баярлалаа
    Надад яг ийм байдал илрээд байгаа юмаа саажилт арай биш байх гэж бодож байгаач нүүрний нэг тал эхний зураг дээрх эмэгтэйнх шиг унжчихсан нүднүүдийн цавчилт нь хүртэл өөр болчихсон болохоор хүний өөдөөс хараад ярих ч хэцүү санагдаад байнаа Хаана очиж оншлуулбал дээр вэ гэдгээ сайн мэдэхгүй байна хэлж өгч тус болооч

    ReplyDelete
  40. Сайн байна уу.Би энэ өвчнөөр жилийн өмнө өвдсөн.Анх 3удаа дараалалж хатиг гарсан.Тэгээд л хэсэг хугацааны дараа чихрүү хатгуулж,доошоо тонгойхоор толгой руу дүүрч өвдөж байсан.Тэгээд л нэг хоногийн дараа өглөө сэрсэн чинь уруул нэг хэсэг нь хавдсан байсан.Тэгээд л өдрийн туршид нүүрний нэг хэсэг бүхэлдээ мэдээгүй болсон.Эмнэлэгт зүү тавиулж,нүүрний массаж,дасгал хийлгэж,бөөн бөөн эм тариа хийлгэж байсан.эмчлүүлж байхдаа гам сайн барих хэрэгтэй санагдсан.2сарын дараа ахин курс эмчилгээнд орж үлдэц гэх юм бараг байхгүй болсон.Цаашид хэт ядартлаа ажиллахгүй,сайн амарч,витамин энэ тэр сайн ууж байх хэрэгтэй юм байналээ.

    ReplyDelete
  41. Өө баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл байна шү.

    ReplyDelete
  42. Sain baitsgaanuu 1 zuil asuuh gesen yumaa, deerh bichsen humuus chihevcheer hugjim her ih sonsdog ve? chihevcher hugjim iheer, changaar sonsoj bainga yavsanaas chihnii oiroltsoo baigaa nuurnii medreliin ug heseg ni tsochrood nuurend uurchlult ordog baij magadgui gej bodson

    ReplyDelete
  43. Би лав огт үгүй

    ReplyDelete
  44. сайн байна уу. би нэг зүйл асуух гэсэн юм. би бага байхын их ядаргаанд байнга ордог, нүдээ анивчдаг, янз бүрийн рефлексээр мэдэрлийн ядаргаа маань илэрхийлэгддэг байсан юм. тэр үедээ байнга л эмнэлэг гэж явдаг байсан. тэгээд ахлах сургуульд ороод өдөр шөнөгүй хичээл хийдэг болсоноос хойш эмнэлэг этр гэж бараг яваагүй. тухайн үедээ их ядардаг байсан ч тоодоггүй байсан юм. тэгтэл их сургуульд ордог жилээс эхлээд миний нүүрний баруун хэсэг 2 дахь зураг шиг ийм унжигар болчихсон. цээж зураг авхуулаад харахаар бүр илт мэдэгддэг. дух хөмсөг нүд хацар уруулны зураас гээд. бас чихний ард байнга их хатгаж өвддөг байсан, нэг орой баруун гар маань өөрийн мэдэлгүй саажилттай хүн шиг татаад хэсэг хугацаанд мэдээгүй болж байсан. бас эрүү хажуу талруугаа татаж байсан. тэр бүрт нь хүнд хэлэхгүй тухайн үедээ хацар гараа илээд л зүгээр болгочихдог тоохгүй явдаг байсан юм. харин нүүр маань 2 өөр болж байгааг энэ өвчнөөс болсон гэж огт бодож байгаагүй. угаасаа л ийм аймар 2 өөр царайтай юм байлгүйдээ гэд л боддог байсан. тэгтэл таны бичсэн нийтлэлийг сая уншаад ойлголоо. одоо энэ нүүрний гажиг засрах боловуу. ? надад их хэцүү байдаг юм. зураг даруулах гэх мэт үед. би эмчилгээ хийлгэмээр байна. гэвч би одоо гадаадад сурж байгаа. яг ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байна. надад зөвлөж туслаач. энэ муухай хэлбэрийг засах дасгал этр гэж байдаг боловуу?

    ReplyDelete
  45. Ene tariag hiideg huniig zaaj ogch boloh uu yag ene ovchinoor neg hun ovdood udaagui bna bayarlalaa, iregedui@gmail.com ruu bichvel ih sain baina daa, bayarlalaa

    ReplyDelete
  46. ЖЖЖ-д: Ер нь ядраад явахад тоохгүй байх буруу юм шиг ээ. Одоо нас дээшлэх тусам ойлгож байгаа зүйл бол чи хэчнээн их юм мэддэг, мундаг байгаад ч эрүүл мэнд үгүй бол тэрний ашиг тусыг хэзээ ч гаргаж чадахгүй юм шиг байна лээ. Тийм болохоор аль болох хурдан арга хэмжээ авах нь зөв байх. Тайвшруулах, их сайн унтуулах хэрэгтэй. Мэдээж эмч хүн л илүү сайн зөвлөгөө өгөх байх. Нүүрэнд үлдсэн зүйл бол... олон жил болсон бол ер нь тэгээд үлдэх магадлалтай юм шиг байгаан. Надад бол маш тод үлдсэн. Учиргүй яг татсан хэвээрээ биш ч тодорхой хэмжээнд байдаг юм. Сэтгэл санаагаа сайн эмчлэх хэрэгтэй байх гэж бодож байна.
    Дасгал гэхээр сайн мэдэхгүй байна. Заваараа харъя л даа. Гэхдээ чи гадаадад байгаа хүн наанаа эмчид хандвал илүү сайн зүйл хэлэх байх гэж найдаж байна.
    Амжилт!

    ReplyDelete
  47. Бат-Ирээдүйд: Яг үнэнээ хэлэхэд 10 гаран жилийн өмнөх болохоор мартчихаж. Гэхдээ ЧД-ийн эмнэлэгт Тунгалаг гэдэг эмч байсан санагдаж байна. Тэр үед 41-42 настай хүн байсан. Тэр эмчээр тариулж байсан. Дараа нь Наркологийн төвийн нэг эмчийг хайж хүнээр заалгаж байж очиж тариулдаг байсан. Тодорхой мэдээлэл алга аа, уучлаарай.

    ReplyDelete
    Replies
    1. Гэхдээ амжилт! Хурдан эдгээрэй, өвдсөн хүн...

      Delete
  48. Сайн байна уу ойрд миний нүдний доод зовхины дотор угруу татвалзаад байдаг боллоо 2 тал ээлжлээд байх юм үүнийг яаж дарж авах вэ юунаас болоод ингэдэг вэ

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Магни дутагдахаар нүүр татвалзаж мэдрэгддэг гэж уншлаа

      Delete
  49. Сайн байна уу ойрд миний нүдний доод зовхины дотор угруу татвалзаад байдаг боллоо 2 тал ээлжлээд байх юм үүнийг яаж дарж авах вэ юунаас болоод ингэдэг вэ

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Магни дутагдахаар нүүр татвалзаж мэдрэгддэг гэж уншлаа

      Delete
  50. Сайн байна уу?
    Би эмч биш болохоор сайн мэдэхгүй байна аа. Та эмчид хандах нь дээр байх аа.
    Амжилт!

    ReplyDelete
  51. Сайн байна уу? Миний нүүр нэг тал нь яг тогонд цохиулж байгаа юм шиг таталзаад байгаан байнга бол биш гэхдээ өдөрт 10с дээш энэ талаар мэдэж байгаа хүмүүс байвал зөвөлж туслаарай.

    ReplyDelete
    Replies
    1. За ёстой үнэндээ сайн мэдэхгүй байна. Мэргэжлийн эмчид хандвал илүү найдвартай байх. Гол нь цаг алдахгүй байх нь чухал

      Delete
  52. Энэ нийтлэлийг уншаад их баярласан шүү. Зүүн чихний уг өвдөөд бас 2 нүдний дээд зовхи олон хоног татаад байхад үзүүлэхгүй явсаар байгаад нэг өглөө босоод харсан чинь л уруул памбайж мэдрэлээ алдан толинд өөрийгөө харахад яг нүдэн дээр маань саажилт явагдаад нүүр муруйгаад эхэлсэн. Энэ өвчнөөр өвдөхөд эхний 5 хоногийн эмчилгээг хийх чухал юм байна.Дээр бүх л эмчилгээг зөв бичсэн байна. Үүнээс гадна өвдөж эхэлсэнээс хойш 14 хоног давстай хоол цай ууж идэхгүй. Унтахдаа болж өгвөл 5 хоног дээшээ харж унтах хэрэгтэй юм байна лээ.Бас маш тайван байх.Эхний 5 хоногт хийж байгаа эмчилгээ нь нүүрний хаван буулгаж нүүрийг бүрэн саажуулж өгдөг тул нүүрэндээ иллэг хийх зүү тавиулах хамаагүй оролдож үрж болохгүй юм байна лээ шүү. Үүний дараа 6 дахь хоногоос физик эмчилгээ хийж эхэлдэг юм байна. Идэх хоол нь 7 банштай шөл эсвэл цай. Шар тосонд хайрсан хуушуур гэх мэт эртний ядаргааг эмчилдэг байсан хоол идвэл бас сайн л юм байна.Энэ блогийг олж уншсаны ачаар сэтгэл санаа маань тайван болж эмчилгээгээ хаанаас эхлэхээ ойлгож авсан. Дээрхи дэглэм барьж эмчилгээ хийлгэвэл эхний эмчилгээнээс л өвчин арилах юм байна. ДОК134 т маш их баярлалаа. Эмнэлэгт цуг хэвтэж байгаа хүмүүс тариа хийлгэсэн хүнээ л олж өгвөл сайн байна гэнээ. Би ямар ч байсан хайна аа.

    ReplyDelete
    Replies
    1. WOW Ёстой сайхан мэдээ байна. Бас хэрэгтэй зөвлөгөө байна ш дээ. Баярлалаа. :-)

      Delete
  53. Би эдгэх болно.

    ReplyDelete
  54. Би 13 тай жилийн өмнө бас энэ өвчнөөс болоод тал нүүр маань мэдээгүй болж бсан тгэд 10 гаруй хоног уламжлалт эмчилгээ, зүү тавиулаад гайгү болсон одооноос дахиад л чихний ард өвдөөд байх юм яах хэрэгтэйн бол ?

    ReplyDelete
  55. Миний дүү? 13 настай жоохон хүүхэд байна ш дээ. Залуу нас, гоо сайхандаа анхаараарай. Эмчээсээ сайн зөвлөгөө авах нь дээр байх.
    Миний зүгээс хэлэхэд, битгий гунихар, сэргэлэн цовоо бай, эрүүл байлгах бүхий л арга хэмжээг ав. Ханиад хүрэх, даарахад сэдэрдэг гэсэн.

    Амжилт!

    ReplyDelete
    Replies
    1. сайн байна уу энэ эрдгэдэг өвчин шүү гол нь маш сайн зүү тавьдаг эмчээр зүү тавиулах хэрэгтэй

      Delete
  56. би хойд солонгос эмчээр тасралтгүй 2 сар зүү тавиулаад эдгэсэн шүү бүгд тууштай өөдрөг байж чадвал эдгэрнээ

    ReplyDelete
    Replies
    1. Сайхан мэдээ (y)

      Delete
    2. Гэмтлийн гаралтай биш л бол эмийн эмчилгээ, физик эмчилгээ, зүү заслаар бүрэн эдргэрдэг. Харин гэмтлээр мэдрэлийн судас тасарсан бол ямар ч арга байхгүй юм билээ

      Delete
    3. Сайхан мэдээ... (y)

      Delete
    4. Дээрх гэмтлийн гаралтай л биш бол эдгэнэ гэж хэлсэн хүн та яг ямар эмнэлэг эмчид эмчлүүлж ямар эм ууж байснаа хэлээд өгөөч please. Ихэнх хүмүүс бүрэн эдгэдгүй гэх юм.Минийх гэмтлийх биш.

      Delete
    5. sain zvv tawidag emneleg hna bdag we ulaanbaatart

      Delete
  57. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  58. Дээрх гэмтлийн гаралтай л биш бол эдгэнэ гэж хэлсэн хүн та яг ямар эмнэлэг эмчид эмчлүүлж ямар эм ууж байснаа хэлээд өгөөч please. Ихэнх хүмүүс бүрэн эдгэдгүй гэх юм.Минийх гэмтлийх биш.

    ReplyDelete
  59. Sn bn u? Manai aav yag uvduud 2 honoj bn. Haana ymar emnelegt uzuuleh yostoi ve? Bas emchilgeenii zardal baragtsaagar hed boldog ve? Buh setgegdluudiig unshaad edgerdeg gdgiig sonsood ih bayartai bn. Bayrlalaa

    ReplyDelete
    Replies
    1. Ер нь эдгэнэ шүү. Гэхдээ настай хүн маш яаралтай л арга хэмжээ авах хэрэгтэй байх. Уучлаарай. Удаж байж харлаа. Одоо эмчилгээний зардал хэд болдог гэж хэлж чадахгүй байнаа бас. Мэдрэлийн эмч, мэдрэлийн эмнэлэгт л хандах хэрэгтэй юм билээ.

      Delete
  60. 4 настай охин маань гэнэт ам нь муруйгаад одоо эх нялхаст эмчлүүлж байна. Ийм жаахан хүүхэд бас өвддөг юм байхдаа, үлдэц урхаг нь яах болоо их санаа зовж байна. Хүүхэд болохоор тайван байхгүй их л хөдөлгөөнтэй байх юм. Идэж уухад нь хориглох юм байдаг уу? Яг яавал дээр вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Жоохон хүүхэд тэгдэг байх нь тээ? ХН
      Эмч нар л илүү сайн зөвлөх байх даа. Хоол ундны хувьд хориг байгаагүй ээ. Эм л их ууж байсан болохоор ходоод өвдөх, жин нэмэх асуудлууд байсан.
      Хүүхэд юм чинь хурдан сэргэлт авах байх аа. Амжилт! Хурдан эдгээрэй

      Delete
    2. sn bnauu manai huu bas 4 nastai zuun nuur ni muriilttai eh nylhast hevtej bga ta 2 yamar emchilgee hiilgesen be muriilt ni 100 huvi edgesen uu helj ugch tus bolooch

      Delete
  61. Сайн байна уу? Манай аав одоо 62 настай хөгшин хүн бий. Өөрөө насаараа ажил хийсэн ажилдаа ч дуртай хүн лдээ. Хөдөө хээр явж байгаад өглөө нь бостол нүдний доод тал нь хавдаад ам нь доошоо унжсан байдалтай сэрсэн. Яагаад юу болов? гэж нилээд сандаран асуутал: орой нь даарсан сэрүүн хоносон, бас шүдний буйл болон чихээр нь их хатгаж өвдөж байсан гэсэн. Ирчээд ойрхон байх бариа заслын хүнд үзүүлтэл сайн мэдэхгүйм байна гэсэн, аргаа бараад энэ тэрүүгээр таньж мэддэг хүмүүсээс асуусаар танай энэ сайтыг харлаа. Өндөр настай аавын минь нүүр эргээд хэвэндээ орох боловуу? Өвдөөд 2 хоног өнгөрлөө. Хаагуур явбал дээр вэ? зарим хүмүүс нь нүүрний хавдар нь чимирч байгаад хаграад үхдэг гэх юм. Их аймар байна Туслаач?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу?
      Би эмч хүн биш болохоор тэг ингэ гэж зөвлөж чадахгүй, болох ч үгүй байх. Тэгэхээр мэргэжлийн хүмүүсээс л асуух нь илүү дээр байх нь гарцаагүй. Хэрэв энэ бол яваандаа гайгүй болох байх аа гэж найдаж байна.
      Хурдан эдгээрэй

      Delete
  62. sain bnauu minii ohin bas 4n nastai bas nvvr ni baga zergiin daliigaad bga eh nylhast vzvvlsen l dee baga zergiin bolohoor hewtvvlehgvi massajind ywuuldag yum bna lee nvvrnees gadna tseejni heseg meem ni deer door bnau minii ohiniih bolohoor meem ni bas deer door baigaad bna

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу?
      Миний хувьд зөвхөн нүүрний мэдрэлийн саажилтыг л мэдэх болохоор илүүг сайн мэдэхгүй байгаа юм аа. Уучлаарай. Дээр нь, миний тохиолдол их удаан хугацааны өмнө болохоор одоо эмчилгээ сувилгаа, арчилгаанд нь нэлээн өөрчлөлт орсон ч байж магад шүү дээ. Түүнийг эмч л мэднэ.

      Миний хэлж чадах зүйл бол үүр уурхайгүйгээр эмчилж авахгүй бол таагүй. Гэхдээ наад нялх амьтанд чинь юм үлдэхгүй байх аа. Хүүхэд гэдэг чинь жаргалын далай болохоор...

      Delete
  63. Nuur.hazar tataad baih yum eniig ali emnelegt uzuulj emchilbel deer bol

    ReplyDelete
    Replies
    1. Мэдрэлийн эмчид үзүүлэх нь дээр байх

      Delete
  64. би нүүрний мэдрэлийн саажилт болоод бараг 10аад жил болж бн.анх нүүр ам мурийхад тухайн үедээ эмчилгээ хийсэн боловч сайн эдгэрээгүй тогтчихсон.сүүлийн үед амьд зөгий эмчилгээг жил болгон хийлгэж бгаа.зөгий эмчилгээ хийлгэсэээс хойш мэдэгдэхүйц сайжирч бгаа ч олон жил болсон болохоор сайн зүгээр болохгүй л бн.хүн харахад зүгээр юм шиг мөртлөө ярьж инээхэд таталт өгдөг.нүүр дүүрэн инээж үзэх юмсан гэж их л хүсч бн.мэдрэлийн хамгийн сайн зөвлөх эмчтэй холбогдоход туслаач

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу?
      Би бас их олон жил болж байна. Үлдэц хэвээрээ. Одоо хацрын хажууд маш гүнзгий зураас татаад улам тодроод л байна. Гэхдээ ч анхны үетэйгээ харьцуулах юм байхгүй ээ.

      Хамгийн сайн эмч гэхээр бас сайн мэдэхгүй л байна. Жор барьсан ламаас зовлон үзсэн чавганц дээр гэж үг байдаг даа. Тэгэхээр туршлага л илүү байх даа. Сайн судлаад яваад үзээрэй. Өөрт чинь мэдэгдэхүйц өөрчлөгдөж байгаа бол сайн юм биш үү? Би бол одоо ингээд хаясан. Үүнээс илүү дээрдэнэ гэж боддоггүй.
      Гэхдээ згр :-) сэтгэлээр унахаа больсон

      Delete
  65. Sain bainu minii dood deed nudnii zowhi bainga tataj baigaa suulde ul yaliga uruul tatalt uguud baih yumaa ene yuniih yum bold

    ReplyDelete
  66. Сайн уу?
    Би эмч биш болохоор хэлж мэдэхгүй. Ер нь тийм юм байнга тогтмол ажиглагдаад байвал анхаар гэдэг юм бн лээ шүү. Мэдрэлийн эмчид үзүүлэхэд гэмгүй байх аа. Магни нтр... дутагдахаар тэгдэг л гсн бас...

    ReplyDelete
  67. Бүх коммэнтийгиуншлаа. Ямар эмчид хаана үзүүлсэн гэдгээ хүмүүс ерөөсөө бичдэггүй юм байна. Би хэл хэдэн эмч дээр очиж цаг зав, мөнгөө үрсэн нэмэр алга. Найдвартай эдгэсэн хүн байвал тэр эмч дээр нь очвол уг нь гайгүйн боловуу гэж горьдох юм. Даан ч нэг ч хүн энэ хүн дээр очоорой гээд эцсийн хариу өгөөгүй байх юм.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу?
      Эмчийн хувьд би их олон жилийн өмнө уулзаж байсан эмчийнхээ нэрийг мартсан учир ажиллаж байсан газрыг нь оруулсан байгаа. Мэдрэлийн эмч нар илүү сайн зөвлөх байх аа
      Амжилт

      Delete
  68. Сайн байна уу би 19 жилийн өмна муруйж байсан тухайн үед 1р төрөхийн нэг хувийн мэдрэлийн эмчид зөндөө нүүр лүүгээ тариулсан тулдаа тухайн үед эдгэсэн.гэвч амьдралын хэмнэл их ядраад байхаар өөрт мэдэгдэхгүй байхад хөндлөнгийн хүнд анзаарагддаг бас инээхэд хэцүү.Одоо ажлын ачааллаас болоод их ядардаг.жил болгон дотор хий бариа зүү гээд хэвтэж эмчлүүлдэг.саяхан гоо сайханчаасаа сонслоо нүүр нь муруйгаад бээжинд очиж уламжлалт эмчээр 3 өдөр зүү тавиулаад баахан тан уусан гээд зөв зүгээр болсон байна.зүүний уэг нь ар талын шилэн хүзүү орчим гэнэ

    ReplyDelete
    Replies
    1. Сайн уу? Минийх ч бас их олон жил болж байгаа ч нойр муу, ядруу байх үед илэрхий муухай болоод байдаг боллоо. Ямар сайхан мэдээ вэ? Мэдээлэл олж авахсан... Даанч эргээд холбогдох боломжгүй харагдаж байна даа...

      Delete
    2. Сайн байна уу? bkhulankaa@yahoo.com ruu holbogdoj bolnoo. Би жил болгон физиз эмчилгээ зүү тавиулдаг. Бас өргөстэй утас нүүрэндээ суулгалсан их нэмэр болсон шүү. нээрээ. Хорио тавигдахаар бээжингийн тэр эмчид очиж үзүүлэе гэж бодож байна.

      Delete
    3. БАярлалаа.

      Delete
  69. https://www.facialpalsy.org.uk энэ дээр нуур мурийх 50 шалтгаан, дасгал гээд их мэдээлэл бна

    ReplyDelete
  70. Minii 5 nastai ohin nvvrn saajchihlaa hamgiin sain emneleg haana we ,tuslaach

    ReplyDelete
    Replies
    1. Уучлаарай. Би одоо яг хаана хамгийн сайн эмнэлэг байгааг мэдэхгүй байна аа. Мэдрэлийн болон зүү эмчилгээ сайн хийдэг эмнэлгээр явах нь зөв байх аа.
      Хурдан эдгээрэй

      Delete
  71. Сайн байна уу ? Би энэ өвчнөөр 8-р ангидаа 6-7 жилийн өмнө өвдөж байсан удаатай. Тухайн үед яахаа мэдэхгүй төөрөлдөж явсаар хоног хугацаа алдаж байсан. Миний санаж байгаагаар 7 хоног алдсан байх, тэгээд шууд "Энэрэлтманал" гэдэг уламжлалт эинэлэгт 15 хоног хэвтсэн, тэгэх хугацаандаа Уранчимэг гэдэг эмчээр цахилгаан зүү тавиулж, төөнүүр хийлгэж, бариа бариулж, тан уудаг байсан. Тэгээд яг 15 хоног хэвтээд гарахдаа бүрэн эдгээгүй гарч байсан юм, тэгээд хэд хоног завсарлаад, араас нь дахиад 15 хоног зүү эмчилгээ хийлгэсэн. Ер нь бол тухайн үед тэгэсгээд зүгээр болсон ч надад өөрт жаахан үлдэц байгаа нь ажиглагддаг байсан, шаар сайн үлээж чадахгүй, уруулаа тэгш хэмтэй цорвойлгож чадахгүй гэх мэт бага сага үлдэц байсан. Гэхдээ жоохон байсан болохоор нээх их тоож байгаагүй.

    Одоо би 3-р курсэд орох оюутан. Энэ хавар хичээл их, нойр хэтэрхий бага, тэгээд сэтгэл санаагаар унах асуудлууд гээд ер нь их хүндхэн хавар болж өнгөрсөн. Би тэгээд сульдаад байгаагаа мэдэж байсан ч яааг хичээл амрахаар л өөрийгөө сайн тордъё, амраая гэж бодоод гүрийгээд л яваад байв. Гэтэл яг ашгүй хичээл амардаг өдрөө өөрийнхөө нэг талыг амт муу мэдэрч байгаагаа анзаараад их айсан. Тэгэхдээ бас арай ч ам мурийчихгүй байлгүй дээ гэж бодсон чинь маргааш өглөө нь байдал дордсон байсан, тэгээд би за маргааш гайгүй болчих байлгүйдээ гэсэн чинь бүр маш их мурийсан байсан. Тэгээд сая 5 сарын 20-нд шууд л өмнө нь эмчлүүлж байсан эмнэлэг рүүгээ очсон. Энд цахилгаан зүү, тосон бариа, төөнүүр, тан, тэгээд хажуугаар нь ганц нэг тариа тариулж байсан. Одоо би маргааш 15 хоног гүйцээд гарах гэж байгаа хэдий ч миний нүүр өмнөх шигээ болоогүй, одоо хүртэл инээж чадахгүй, хөмсгөө өргөж чадахгүй байгаа. Ер нь бол саажсан хэвээрээ, тэгэхдээ анх ирснээ бодвол бол дээрдсээн. Эмчээс асуухаар одоо яах бол гэхээр гэртээ хариад амраад, унтаад байвал нэг л өдөр зүгээр болчихдог сонин өвчин шдээ гэсэн. Би ер нь дахиж нүүр дүүрэн инээж чадахгүй байх вий гэхээс нэлээн их айж байна.

    Тэгээд би энэ өвчний талаар ямар ч мэдээлэлгүй, ядаргаанаас болоод ингэдэг гэсэн бодолтой байж байгаад өчигдөр Google-ээс хайлт хийн судалж үзсэн чинь янз янзын шалтгаанаас үүдэн, нүүрний булчин сааждаг өвчин бөгөөд энэ нь тийм ч ноцтой биш, түр зуурын эмгэг гэж тайлбарласан байсан. Түүнчлэн энэ өвчний анхны шинж тэмдэг илэрснээс хойш 48-72 цагийн хугацаанд маш хурдацтайгаар дорддог гэсэн байсан. Аан тэгээд бас Youtube-ээс My journey to recovering from bell's palsy гэж хайвал их олон сэтгэл сэргээсэн бичлэгүүдийг үзэх боломжтой юм билээ. Үүнд болохоор миний энэ өвчин туссаны тэд дэх өдөр гээд бүрэн эдгэрэх хүртэлх үйл явцаа бичлэг болгосон хүмүүс маш их байсан, тэднийг хараад анх ийм байснаа зүв зүгээр болчиж байгаа юм чинь би ч гэсэн болноо, чаднаа гэж бодсон. Ер нь хүнээсээ хамаараад дунджаар 14 хоногоос 6 сарын хугацаанд бүрэн эдгэрдэг гэж байна лээ. Тэдгээр бичлэгүүдийг үзээд урам зориг авч, зөвлөгөөнүүдийг нь сонсоод үзээрэй, сэтгэл санааны хувьд хамаагүй дээрдэх байх. Хамгийн гол нь сэтгэл санаагаар унахгүй, би эдгэнэ гэсэн бодлоор дүүрэн байх хэрэгтэй юм шиг байгаан.

    Миний хувьд болохоор 2 дахь удаагаа өвдөж байгаа болохоор энэ хэвээрээ үлдэх вий гэхээс нэлээн их айж байна, сая дээрх сэтгэгдэл дунд дахих тусмаа удаан эдгэдэг, үлдэц үлддэг гэж байсан. Тэгээд хэрвээ боломжтой бол энэ өвчний үед ямар ямар хоолны дэглэм баривал зүгээр талаар мөн амьдралын хэв маягтаа ямархуу өөрчлөлтүүдийг оруулбал зүгээр талаар хуваалцаач. Ном уншиж, кино ихээр үзэх нь сөрөг нөлөөтэй болов уу? Аан бас өвдөж байх хугацаандаа нүүрний булчингаа сэргээх дасгал хийж байсан уу ?

    ReplyDelete
    Replies
    1. Ер нь бодоход булчин сэргээх нь чухал байх. Зүү төөнүүр эмчилгээ яг үүнд л чиглэж, булчингийн ажиллагааг удирдах мэдрэлийг сэргээхэд чиглэдэг байх гэж таамаглаж байна. Яг нарийн тодорхой мэдэхгүй, бас одоо эргээд энэ тал руу нэг их анхаарал хандуулахгүй байна л даа. Миний хувьд үлдэц хэвээрээ. Одоо 15+ жил өнгөрсөн болохоор арилахгүй нь бараг тодорхой байх. Нэмэхгүй байх нь чухал болоод байна.
      Хоолны дэглэм гэж тухайн үед өнөөгөөс бас л бүдүүн бараг байлаа ш дээ. Нэг их юм яриагүй. Харин нэг эмч шар тосоор сайн иллэг хийж байхыг зөвлөж байсан.

      Амжилт!

      Сэтгэл санаа маш чухал эмч шүү

      Delete
  72. Сайн байцгаана уу,

    Энэ нийтлэл хүмүүсийн бичсэн сэтгэгдэлд олон жилийн турш тасралтгүй хариу өгч байгаа Док-д баярлалаа.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Өөрөө өвдөж байж бусдын өвчнийг ойлгоно шүү дээ. Тийм болохоор чадахаараа тус болж л байвал баяртай байна.

      Delete
  73. Энэ өдрийн мэнд нүүр мурийсан үед хамгийн түрүүнд ЭМЖЖ эмнэлэгт хандаж чихээ үзүүлж дурандуулах нь чухал шүү

    ReplyDelete
  74. Миний нүүр муруйгаад олон жил зүү тавиулж зүгээр болохгүй байсан тэгсэн чинь сая дунд чихний өрөвсөл байсан байна.

    ReplyDelete
    Replies
    1. Тэгээд зүгээр болсон уу

      Delete
  75. Sain bainuu bi yg ene uwchinuur uwduud 4 sar bolj bna. Zuu tawiuulah sain geed zuu tawiulj baigaa bolowch neeh sain nuluuluhgui bna yah ystoi yum bol. Minii baruun taliin nuur hudluhgui bas ter taliin nudee anij chadahgui bur nulimas ch ogt gardaggui ih hetsuu bna.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн мэдрэлийн эмч олж, аль болох хурдан арга хэмжээ ав л гэж хэлэхээс... өөр одоохондоо юм хэлж чадахгүй байна аа, уучлаарай

      Delete
    2. Нүүрний саажилттайхүн нүүрэндээ шар тос түрхэж массаж хийх нь зөв үү

      Delete
    3. Яг тэгж зөвлөж байсан шүү

      Delete
  76. Олон чухал мэдээлэл түгээж байгаад нь талархаж байна. Надад бас тохиолдсоныг эмчилсэн Ардын эмчилгээний тухай нэмэрлэлээ.
    https://www.facebook.com/t.minjuur/posts/4530402397058719

    ReplyDelete
    Replies
    1. Өөө, маш их баярлалаа

      Delete
  77. Сайн бна уу. Зүү эмчилгээг хийхдээ цахилгаан зүү хийлгэвэл илүү үр дүнтэй юу, эсвэл зүгээр зүү тавиулах нь үр дүнтэй болов уу? эмч нар өөр өөрөөр ярих юм.

    ReplyDelete
    Replies
    1. сайн уу? Док бн. мммм... эмчийн хэмжээнд зөвлөгөө өгч чадахгүй учир, бас миний туршлага маш олон жилийн өмнөх болохоор. одоо эмчилгээ их олон зүйл болж өөрчлөгдсөн бх. эмчээ дагах нь зөв л гэж хэлмээр бн да. хурдан эдгээрэййййй, амжилт

      Delete
  78. Сайн бна уу

    ReplyDelete
  79. Төрөөд 7 хоногтойдоо нүүрний саажилттай болчихлоо яах вэ. Энэ тариаг хийлгэж болох боловуу .нялх биётэй хүн бна аа. Зүү тавиулж бга .

    ReplyDelete
    Replies
    1. ээ... ядарсных л байх даа. аль болох л хурдан эмчилгээ хийх тусам эмчилгээ авахдаа сайн юм бн лээ. 7 хоносон нялх биетэй ч зүү тавиулж яваа гэхээр ёстой сайн бн. Ингэж хичээж бгаам чинь маш хурдан эдгэх бх аа...

      Delete
  80. Sain baina uu? Admin Dok mail address ogch bolohuu?

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)