2011-10-25

Гэгэлгэн...

Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толины онлайн хувилбараас ГЭГЭЛЗЭХ, ГЭГЭЛГЭН, СЭТГЭЛ ГЭГЭЛЗЭХ гэдэг үгийн утгыг хайгаад ТОЛГОЙГОО ӨЧҮҮХЭН ӨЧҮҮХЭН ДОХИСХИЙХ гэсэн хариу оллоо. Санаанд хүрсэнгүй. Магадгүй Монгол хэлний эрдэмтдээр нэлээн шүүмжлүүлдэг НЭЛЭЭДГҮЙ г.м. орчин үед илүү хэрэглэдэг болсон үгнүүдийн нэг юм болов уу?

Юутай ч миний ойлголтоор ГЭГЭЛЗЭХ гэдэг нь сэтгэл хөвсөлзөх, сэтгэл хөдлөх, сэтгэл догдлох гэсэн утгатай юм шиг. Хэрэв тийм бол энэ зохиолын дуу гэдэг чинь хүний сэтгэлийг гэгэлзүүлдэг эд юм аа. Тийм зүйлсийн нэгэнд багтах л байх.
...
Хоёр зүрхтэй бол чамайг бас хайрламаар байна
...
Дурлаад дуудаад дуулаад ч чи ирсэнгүй
...
Дэрээ нэвтэртэл уйллаа би
...
гээд яваад байвал нэлээн цаашилна аа. Тэгээд нөгөө хүүхдүүд нь, хүн дэрээ нэвтэртэл уйлдаг юм байна, ба арай багадуулаад байна гээд бодчихно оо, ккк. Ая дан нь ч үгтэйгээ нийцэлтэй гэж жигтэйхэн.
Хэсэг зохиолын дуунаас ангид байж байгаад эргээд сонсоод байхаар яг мэдэгддэг юм байна даа. Ойрын үед ОРООД байгаа дуу бол Аялгуу бүүвэй ээж, Зүүдний шувуу шиг бүсгүй г.м. Та сонсож үзээд таашаах эсэхийг мэдэхгүй. Гэхдээ 2 дахь нь лав өнгөрсөн хавар хит болсон дуу гэсэн.

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)