2011-07-27

Халуурал

...
- Яаж ч бодсон танайд 100 их сургууль байх боломжгүй ээ. Арай дэндүү байна. Яаж ийм байж болох юм бэ? 3 сая хүрэхгүй хүн амтай, ганцхан хотдоо ихэнх нь амьдардаг. Тэгээд? Итгэж чадахгүй нээ. Тэгээд хэдэн оюутантай байх юм бэ? Хэн тэнд чинь явдаг байна аа? 
- Манайх танай Европ шиг хөгшин биш ээ, хүн амын ихэнх нь залуучууд. 
- Үгүй гэхдээ, масс их байлаа гээд, нийт хүн ам чинь ийм жаахан байхад... Энэ үнэхээр боломжгүй гэж бодож байна. Манай улс 70 шахам сая хүн амтай, 100 аад их сургуультай. Миний амьдардаг хот 3 сая хүн амтай, одоо 2 дахь их сургууль нээгдэж байгаа. Тэгээд харьцуулахаар толгойд үнэхээр буухгүй нээ. 
- ...

Яаж яваад ч юм ийм ярианд хүрсэн юм. Уншиж харж байсан 180 гэсэн тоогоо ДАРААД ДАРААД 100 орчим гэж хэлээд ч барсангүй. Саяхан хаагдсан сургууль 8, төрийн өмчийн их сургуулиуд бараг 10 орчим гэж бодоод харьцуулахад бодит тоо санагдаж байсан ч сүүлдээ өөртөө итгэлтэй байсан энэ тоонд ч эргэлзэж эхэлнэ биз дээ. Гүүглдээд үзтэл үнэхээр дээд сургууль, коллежуудаа оруулаад 180 юм байна.

2 comments:

  1. Дээр үед, хэдэн жилийн өмнө бүр 300 байсан гэсээн

    ReplyDelete
  2. Өчигдрийн байдлаар 94 болж өөрчлөгдсөн байна. Сайдын өгсөн тоо учир баталгаатай :-)

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)