За, эргэн тойрон юу болоод өнгөрөв гэдэг шиг юу болоод байна? Толгой эргэм олон блог дунд нэг мэдсэн явж байна ш дээ. Юу вэ, уншиж дуусна гэвэл нас хүрэхгүй бололтой. Дээр 2 жилийн өмнө нэг удаа тэрнээс болж бас шантарч байж билээ. Одоо бүүр замбараагүй болсон нь мэдээж. За энэ яахав.
Нэг мэдээ уншлаа. Би ч мэдээнээс илүү сэтгэгдэл уншиж нэг бол хаха инээж кайф авах, эсвэл уурандаа шууд кийбордоо идэвхтэй ажиллагаанд оруулж эхэлдэг болохоор харж явтал, сэтгэгдэл дотор "Тэр 3 эмэгтэйг Монгол улсын баатар цолоор шагна" гэнээ. Уншаад учиргүй их инээв. Уг нь тэр уншсан мэдээ нь бол эмэгтэйчүүд нийлээд нэг хужааг алчихсан бололтой. Ийм аймаар юм уншаад яанаа гэмээр юм аа, тэсэхгүй инээж л суулаа.
За тэгээд нэгэнт хужаатай холбогдсон юм чинь жоохон тэр талын юм бичдэг юм уу? Ер нь байна ш дээ, энэ хужаа гэдэг үг чинь хуи жиа = 回家 гэдэг үг юм шиг байна гэж манай Оюухай хэлсэн. Үнэн байх. Хэрэв тэгвэл энэ нь гэртээ харих, нутаг буцах гэсэн утга илэрхийлж байгаа бөгөөд тэд энэ үгийг шууд ойлгоод байдгийг нь бодоход үнэн л байх. Тэднийг хараад нүд нь хорсохдоо л тэгж дууддаг болсон байх, "Хөөе, чи гэртээ харь!" гэж. Нэг хүн хэлсэн ш дээ, энэ муу хужаа гээд Монголоор хэлсэн чинь нөгөөх нь барьж байсан ундааны саваа шидчихсэн гэсэн. Бид ч Монголдоо л нэг иймэрхүү амьдарч байгаа хүмүүс дээ.
Жунгаа гэдэг үг нь ч мэдээж жонг гуо = 中国 = дундад улс гэдгээс үүссэн бололтой. Харин тэр гамин гэдгийг тэгж байгаад нэг хайж үзнэ ээ. Өмнө нь хэдэн хятад үгтэй тулж ажиллаад бага зэрэг сонирхолтой санагдаад байгаа шүү.
За тэр яахав, цаашилбал энд нэг нэлээн алдар нэр олох магадлалтай нэг блог гарчээ. Хөтлөгч нь хятад эмэгтэй. Хараад байхад манай Монголчуудын цөсийг хөөргөхөөр л юм бичиж. Харин авууштай нь хөөрөх нэг нь хөөрч ална шулна дээрээ тулсан байх нь гарцаагүй ч үнэхээр тулхтай, баримттай, ухаалаг бичсэн байгаа олон залуусыг хараад баярлав.
Харин бичлэгүүдийг нь уншаад хятад хэл сурахаас дургүй хүрсэн ч гэнэт энэн шиг сурчаад энэн шиг эх хэл дээр нь бичээд бас дотроос нь жоохон арзагануулбал сайхан аа гэж бодоод бас л хаяхгүй байхаар шийдлээ. Учир нь тэрний Монгол хэл сайн юм аа. Харж байгаагаар бол нээрээ сайн юм. Артанъян, Гамп энэ тэр хүмүүс бас харууштай. Тэд сайн бичдэг ч товчилж, тасдаж, залгаж, эвдэж, эвлүүлж бичсэн эх хэлийг чинь цаана чинь хятад хүн чамаас дээр ашиглаж байна. Энэ тухай Яг тийм ээ блог дээр бас байсан, үнэхээр сайхан хэлсэн байна лээ. Гамп аа гоё бичвэл чи бүүр гоё шүү. Ямар ч л гэсэн эх хэлээ нээрээ л тэгж тасдаж, дэвсэж болохгүй л баймаар санагддаг шүү.
Баярлалаа бурхан минь санаа өгсөнд гэж гар бариад туслаарай гээд бугуй барихаас ;)) Хятад хэлийг сурахаас...
Тэр блогоос бас авууштай нь бид хятад хүний нүдээр өөрсдийгөө хараад авна гэдэг чинь ч бас зүгээр. Тэр оюутан охидын тухай бол арай аймаар бичиж. Гэхдээ үнэн ийм байвал яанаа л гэдэг бодол эргэлдэж байна. Линкдэх гэтэл хаагдчиж блог нь. Өөрөө үнэхээр хаасан юм болов уу, эсвэл худлаа хэлсний чинь төлөө хаалгачихъя гээд байсан нөхдүүдийн ажил юм болов уу?
Өө бас еэвэн сарын тухай, еэвэнгийн тухай, одоо тэр хэрүүлийн алим болоод байгаа зурхайны тухай бас нэг газраас уншсан юм байна. Уншиж байхдаа бичсэн хүнийх нь боловсролыг, магадгүй хятад хэлийг гайхаж л суулаа. Хятад эх сурвалжуудаас авч бичсэн энэ нийтлэл үнэхээр сайн болсон байна лээ, та эндээс уншаарай. ЗААВАЛ ШҮҮ. Энд ч бас арай өөр эх сурвалж байна. Тэгээд дараа нь "хөдөөний энэ олон замбараагүй замын алинаар нь явж, хаагуур нь гарч" цагаан сар хийхээ шийднэ биз таминь ээ.

Харин тиймээ уншмаар маш олон блогууд байх юмаа... Шантраад л байх юм. google reader маань 1000+ гэчихээд л байгаа хэдэн мянга болсон юм бүү мэдээ хэхэ
ReplyDeleteБлог чинь, бичлэгүүд чинь их таалагдлаа.:)
ReplyDeleteБаярлалаа Хүү. Миний Гүүгл рийдр бас хэд хүрч байгааг мэдээгүй, сүүлдээ айгаад орохгүй зугтаагаад
ReplyDelete:-)
Дараах сэтгэгдэл энд байвал уншсан хүнд илүү хэрэгтэй харагдаад нааш нь хууллаа. Өлзий гэдэг блоггер үлдээсэн байна.
-------------------------------
Hitaddaas orj irsen ugnuud ih baigaa,manaihnii idej baigaa hool hunsnii zuils barag bugd hitad nernees garaltai,arga ch gui dee,manaihan ymar nogoo taridag baisan bish,mahaa,suu tsagaan idee 2 l bolood baisiim chini,ene hoyort l hitad ner baihggui baih,ternees busad buh nogoo,gurilan ideh yom hitad ugnees garaltai.harin ter hujaa gedeg ug hui jia(回家)gedeg ugnees garaagui harin hua qiao(华侨)gedeg ugnees garaltai,ene ni hitaddiin tsagaach gesen ug,ene hua qiao-d ni delhiin buh ornuudad baigaa,zarim pilipiin,indones zeregd hun amiih ni 20-30n huviig ezelsen baih jisheetei,hitaduud ni ch gesen ene ugeer tedniigee duuddag.harin mongold 1910-onii uyed iheer orj irj baisan hitaddiin tsagaachdiig manaihan hua qiao gedgiig ni hujaa gej duudaad,ene ni yavaandaa haraaliin utgatai bolson,ternees ene hujaa gedeg chini bol yag l hitadiin tsagaachaa l gsen ug.
Ter gamin gej ug yunaas garaltain bol gej suuliin bichlegendeeree bichsn baisan,ene bol harin hitadiin guo min dang(国民党)gedeg ugnees garaltai,ene ni hitaddiin ardiin namiin ner,mun l 1919 onii uyed hitadiin ene namiihan manaid orj irsnees manaihan gamin gej neriidsen.
Би бол заримыг Хятад үгийг Монгол үгнээс гаралтай гэж боддог. :) Учир нь Монголчуудын эрхшлээд Хятадууд байсан үе бий, Хятадын одоогийн нийслэлийн суурин дээр Монголын нийслэл байсан. Тэр үедээ мэдээж Монголын соёл, хэлнээс нэлээдгүйг нэвтрүүлсэн байх. Тэгэхээр хэн хэн нь л авсан. 50 50 хувь :-p
ReplyDeleteхэхэ
ReplyDelete