2010-10-06

Эрхий мэргэний эрэлд

2010-06-19
Нэг найзынхаа зөвлөснөөр цаг агаарын мэдээний энэ сайтыг дандаа хараад сурчихжээ бүр. Гол нь хэт ягаан туяаны индексийг давхар үзүүлдэг, өөр янз бүрийн  мэдээ ч харуулдаг (жишээ нь газар тариалангийн хүмүүст хэрэгтэй мэдээ гэх мэт) болохоор их дуртай байдаг юм. Цөөн хүн ч гэсэн ингэж ашигладаг юм хийчих юмсан (ажлаа бодов).
Харин өнөөдөр энд чинь юу болоод байна аа гэмээр байх чинь...  Эрхий мэргэн харваач гарч ирэхгүй бол ч энэ зун шатах шинжтэй болоод явчихлаа шүү гэж хэхэ.

 Шөнө унтахаа больчихвол нээрээ яанаа...


Энэ Испанид бас эрхий мэргэний тухай үлгэр байдаг юм болов уу...



Уг нь бол ингээд л байж байдаг биз дээ

Дашрамд дурдахад манай Монголд ямар ч үүлгүй байсан ч хэт ягаан туяаны индекс аюултай түвшинд буюу 8-10 хооронд очих нь ховор юм билээ. Харин энд бол бүрхэг байхад л тэр түвшинд оччихсон байдаг юм билээ шүү. Харьцуулаад хараарай, 35 хэмтэй байхад дөнгөж 7 л харагдаж байна Монголд. Гэтэл энд 28 хэм болоход максимум хэмжээндээ очсон байна.Хэрэв тийм өндөр түвшинд хүрсэн бол нүд, арьсаа хамгаалах зорилгоор нарны шил, (UV xамгаалалттай) болон шүхэр хэрэглэхийг зөвлөдөг юм байна лээ.

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)