2012-02-12

Мөсөн угалз

Өвөл дуусах гээд л... Жавар тачигнасан энэ өдрүүдэд цантсан цонхон дээр хээ угалз урлаад, дуусахаас нь өмнө амжуулъя гэсэн шиг л завгүй байх. Хэчнээн ганган гээч тэр нь... Цаг хугацаатай уралдан байгаа болохоор тийм ганган юм уу?


Гараараа бид ч бас өвлийн  гоо үзэсгэлэнг урлаад л...


Энэ л өдрүүдэд бас хэн нэг нь миний зүрхэнд хээ угалз урлаад завгүй. :-) Ялгаатай нь гэвэл тэр мөсөөр биш сэтгэлээр урласан учир хайлахгүй, арилшгүй сайхан уран угалз болжээ. Нар шиг хурц, Сар шиг тодоор зүрхэнд минь од шигтгээд...

Ийм шивээс хийлгэдэг ч юм билүү ;)) Эхнийх нь бол дажгүй л харагдаж байна...


No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)