2011-12-22
2011-12-16
Ахиллийн шөрмөс - 5. Дасгалууд
Хоёр "хамгаалагч"-даа Баяртай гэж хэлэх нь дөхсөн бололтой шүү би ч. Харин санаа зовоосон зарим нэг асуудал байсаар байна.
Эхнийх нь бол яваад байх тусам хавдах, бас шөрмөс тасарсан хэсгээрээ хөхрөх хандлагатай болоод байна. Нэг талдаа байсан хөх толбо өнөөдөр нэмэгдээд нөгөө талдаа бас гарчихаж. Багасна гэж найдъя.
Ангилал
Ахиллийн шөрмөс,
Зөвлөгөө,
Орчуулга,
Эрүүл мэнд
2011-12-10
Ахиллийн шөрмөс - 4
Энэ ер нь эдгэхдээ хүн бүрт янз бүр байдаг бололтой. Хэр зэрэг тасарснаасаа болох учраас мэдээж байх. Миний хувьд хагалгаанаас хойш яг 5 долоо хоног өнгөрөөд өчигдөр анх удаа таягаа хэрэглэхгүй өнжиж, урьд шөнө анх удаа гипсгүй унтлаа. Хөл хөнгөрөөд ямар сайхан байна гээч. Гэхдээ хэт эрт хүчлэх нь эдгэрэлтэд саад болох нь ойлгомжтой, бас хүн бүр тэгж зөвлөж байгаа учир нэг их хүчлээгүй ээ.
2011-12-08
Гоё
Absolutely amazing! why i like mathematics! !!!!!!!!! !!!!!!!!! !!!!!!
1 x 8 + 1 = 9
12 x 8 + 2 = 98
123 x 8 + 3 = 987
1234 x 8 + 4 = 9876
12345 x 8 + 5 = 98765
123456 x 8 + 6 = 987654
1234567 x 8 + 7 = 9876543
12345678 x 8 + 8 = 98765432
123456789 x 8 + 9 = 987654321
2011-12-06
Гошин...
"Гутал" компани шинэ жилийн хүлээн авалт хийнэ. Амт чанартай сайхан хоол, сайхан хөгжим. Утас...
гэнээ :D
гэнээ :D
2011-12-04
Ахиллийн шөрмөс - 3
Өнөөдөр таягаа хаяж алхах гэж оролдлоо. Харин орой харсан чинь ийм үр дүнтэй.
Хөдөлгөөний хомсдол гэдгийг жинхэнэ мэдэрч байна аа. Сарын дараа өвдгөөрөө нугалах ямар сайхан бэ гэдгийг л ойлголоо. Гэхдээ сарын турш нугалаагүй өвдөг нугалаад буцаагаад тэнийхээрээ аймаар өвддөг юм байна. Хөлөө хэд хөдөлгөөд л баруун хөлийн булчин булраад нэл өвчин. Тэгэхээр бидний биед хөдөлгөөн ингэж л дутдаг байх нь гэж бодож сууна.
2011-12-02
Ахиллийн шөрмөс - 2
Хагалгаанаас хойш яг 1 сарын дараа хөл маань иймэрхүү байдалтай байна. Косметик оёо тавьсан учир оёоны утас авахуулах энэ тэр гэсэн асуудалгүй сарын дараах байдал. Тэр хар цэгүүд нь ил байсан оёдлын "шархууд".
2011-12-01
Би Домог
"Данкогийн домог" гээд бага байхдаа уншиж байсан зохиолд ойд төөрсөн хүмүүсийг зүрхээ гарган гэрэлтүүлж замчилдаг Данко-гийн тухай гардаг даа. Оросын алдарт зохиолч Максим Горькийн бүтээл юм байна. Хөөрхий тэр зүрхээ гаргасан юм чинь мэдээж үхсэн. Тэрэнд нь харамсдагсан хүүхэд байхад. :-)
Харин энд би бас нэгэн домгийн тухай дурдах гээд. Вилл Смитийн тоглосон "Би Домог" кино.
2011-11-25
Филипок (Лев Николайвич Толстой)
За нөгөөх чинь бүүр тийм алдартай зохиолчийнх болж таарлаа шүү. Үргэлжлэлийг нь одоо бол чадан ядан орчуулах гэж оролдоод үзье.Үргэлжлэл
Тэр багш руу харан уйлчихав. Багш түүний толгойг илж, энэ хүү хэн болохыг хүүхдүүдээс асуулаа..
- Энэ бол Филипок, Костюшкиний дүү. Тэр сургуульд явахыг хүсдэг ч ээж нь түүнийг явуулаагүй. Тэгээд тэр нууцаар хүрээд иржээ.
Филипок
Саяхан энэ өгүүллэгийн тухай дурдаад, эргэн санах гэж оролдсон ч цасан дээр унасан хүүхдийн тухайгаас өөр юу ч толгойд орж ирээгүй юм. Гэтэл өнөөдөр санамсаргүй бүр хуучны дэвтэр олоод хартал оросоос орчуулж байсан бололтой гараар бичсэнээр олдог байна шүү. Дутуу юм гэхдээ. Яаж дуусдаг билээ дээ? Бас би өөрөө орчуулсан юм байх даа гээд гайхаж сууна.
Филипп гэдэг нэртэй хүү байжээ. Хүүхдүүд бүгд сургуульд явцгаав. Филипп малгайгаа авч тэдэнтэй хамт бас явахыг хүсчээ. Гэвч ээж нь түүнд:
- Чи хаачих нь вэ Филипок? гэхэд
- Сургуульд
- Чи бага байна, бүү яв гэж хэлээд ээж нь түүнийг гэрт орхиод явав.
2011-11-20
Ахиллийн шөрмөс
Ээлжит асуудал бол шөрмөс. Өнгөрсөн жил өдийд л байх. Хөлөө удаан дарж суусны улмаас цус боогдож байснаа, гэнэт хүчтэй гүйгээд жирвэлзэн, мэдрэлгүй юм шиг бадайрдаг даа. Нэг тийм өдөр босч ирээд анзааралгүй тэр дороо алхах гэж оролдоод унаж, шагайн гаднах зөөлөн эдээ гэмтээчихсэн юм. Хэд хоноод гайгүй болсон ч одоо хэр нь өсгийтэй гутал дээр удаан явах, зааланд тоглох г.м ачаалал өгөх үед өвдөөд салахаа байж.
Гэтэл харин саяхан зааланд тоглож байгаад нөгөө хөлийнхөө шөрмөсийг тасалж орхидог байна шүү.
Ангилал
Ахиллийн шөрмөс,
Зөвлөгөө,
Орчуулга,
Эрүүл мэнд
2011-11-11
11.11.11
Өнөөдөр аавын минь төрсөн өдөр. Тэр яг 60 настай байх байсан өнөөдөр. Содон өдрөөр нэгэн жарныг элээх байжээ та минь. Эгэлийн эгэл амьдрал, хайрын дээд хайр, ухааны дээж байсан даа та минь. Хүүхэд бүрийн ээжүүд хүүхэд бүрдээ сайхан даа гээд дуулдаг шиг л аав, ээж маань хэний ч хувьд тийм л байдаг. Хүн бүрийн аав, ээжүүд тэдэндээ бурхад. Бүр амьд бурхад. Яагаад гэвэл тэд л биднийг бусдаас илүү хайрласан болоод тэр байх.
Одоо бол тэр минь тэнгэрт байдаг бурхан болсон. Аавдаа би хайртай. Санаж байна таныгаа.
Таныхаа нутаглуулсан газраас, өлмийд тань сөхөрч, адис аван, яг 30 жилийн өмнөх тэр өдрийн, хүүтэй болсон тэр өдрийн тань баярыг сануулан, гунигийг хуваалцан суухдаа та минь баярласанд, ховорхон харж байсан нулимсыг тань ч бас тэнгэрийн энгээс бас мэдэрсэн гэдэгтээ итгэж, дүү минь тэнд юу бодож байсныг төсөөлөх гэж оролдсон.
Шиврээ зөөлөн бороотой, манан буусан нэг их сайхан өдөр байсан. Цэцгийг зайгүй үргэлжлүүлэн дэвссэн мэт тал дундуур зам татуулан давхиж очсон, бас одсон би. Дахиад л цэцгэн хээтэй зунаар, цалин цагаан цаснаар ч, бороотой намраар эсвэл хавар эртийн яргуйтай олон очно оо.
Шиврээ зөөлөн бороотой, манан буусан нэг их сайхан өдөр байсан. Цэцгийг зайгүй үргэлжлүүлэн дэвссэн мэт тал дундуур зам татуулан давхиж очсон, бас одсон би. Дахиад л цэцгэн хээтэй зунаар, цалин цагаан цаснаар ч, бороотой намраар эсвэл хавар эртийн яргуйтай олон очно оо.
2011-11-02
Нүүрний мэдрэлийн саажилт
Эрүүл мэндийн асуудлаар өмнө тэмдэглэж байсан болон саяхнаас тохиолдсон асуудлуудынхаа талаар оруулахаар боллоо.
Хүний нүүрний мэдрэлийн гол сувгууд чихний омогны урд байрлах цэг дээрээс салаалж тархсан байдалтайгаар нүүрийг мэдрэлээр хангаж, бид нүдээ аньж нээж, амаа ангайж, хааж, хоолыг зажилж, залгиж чаддаг байна.
2011-10-25
Гэгэлгэн...
Я.Цэвэлийн Монгол хэлний тайлбар толины онлайн хувилбараас ГЭГЭЛЗЭХ, ГЭГЭЛГЭН, СЭТГЭЛ ГЭГЭЛЗЭХ гэдэг үгийн утгыг хайгаад ТОЛГОЙГОО ӨЧҮҮХЭН ӨЧҮҮХЭН ДОХИСХИЙХ гэсэн хариу оллоо. Санаанд хүрсэнгүй. Магадгүй Монгол хэлний эрдэмтдээр нэлээн шүүмжлүүлдэг НЭЛЭЭДГҮЙ г.м. орчин үед илүү хэрэглэдэг болсон үгнүүдийн нэг юм болов уу?
2011-07-27
Халуурал
...
- Яаж ч бодсон танайд 100 их сургууль байх боломжгүй ээ. Арай дэндүү байна. Яаж ийм байж болох юм бэ? 3 сая хүрэхгүй хүн амтай, ганцхан хотдоо ихэнх нь амьдардаг. Тэгээд? Итгэж чадахгүй нээ. Тэгээд хэдэн оюутантай байх юм бэ? Хэн тэнд чинь явдаг байна аа?
- Манайх танай Европ шиг хөгшин биш ээ, хүн амын ихэнх нь залуучууд.
- Үгүй гэхдээ, масс их байлаа гээд, нийт хүн ам чинь ийм жаахан байхад... Энэ үнэхээр боломжгүй гэж бодож байна. Манай улс 70 шахам сая хүн амтай, 100 аад их сургуультай. Миний амьдардаг хот 3 сая хүн амтай, одоо 2 дахь их сургууль нээгдэж байгаа. Тэгээд харьцуулахаар толгойд үнэхээр буухгүй нээ.
- ...
Яаж яваад ч юм ийм ярианд хүрсэн юм. Уншиж харж байсан 180 гэсэн тоогоо ДАРААД ДАРААД 100 орчим гэж хэлээд ч барсангүй. Саяхан хаагдсан сургууль 8, төрийн өмчийн их сургуулиуд бараг 10 орчим гэж бодоод харьцуулахад бодит тоо санагдаж байсан ч сүүлдээ өөртөө итгэлтэй байсан энэ тоонд ч эргэлзэж эхэлнэ биз дээ. Гүүглдээд үзтэл үнэхээр дээд сургууль, коллежуудаа оруулаад 180 юм байна.
2011-07-17
Дахиад адууны мах...
...
- Морины мах их хатуу байх аа?
- Яагаад тэгж бодож байгаа юм?
- Дандаа давхиж байдаг болохоор тэр чигтээ нэл булчин, их л хатуу, идэхэд хэцүү санагдаж байна.
...
ХАХА, Самет...
- Морины мах их хатуу байх аа?
- Яагаад тэгж бодож байгаа юм?
- Дандаа давхиж байдаг болохоор тэр чигтээ нэл булчин, их л хатуу, идэхэд хэцүү санагдаж байна.
...
ХАХА, Самет...
Адууны мах БА Нохойн мах
...
- Яаж та нар морины мах иддэг байна аа?
- Манайх хүйтэн учраас өвөлдөө илчлэг ихтэй хүнс хэрэглэхгүй бол болохгүй. Адууны мах чинь илчлэг ихтэй учраас тэр. Гэхдээ иддэггүй хүн ч байдаг.
- Яг эд нар нохойн мах иддэг шиг санагдаж байна
- Яаж тэрэнтэй зүйрлэж чадаж байна аа? Энэ чинь огт өөр зүйл.
- Миний хувьд лав ялгаагүй. Нохойг хүний нөхөр болохоор нь иддэг гэхээр сонин байдаг юм. Морь ч гэсэн хүний нөхөр ш дээ...
...
- Яаж та нар морины мах иддэг байна аа?
- Манайх хүйтэн учраас өвөлдөө илчлэг ихтэй хүнс хэрэглэхгүй бол болохгүй. Адууны мах чинь илчлэг ихтэй учраас тэр. Гэхдээ иддэггүй хүн ч байдаг.
- Яг эд нар нохойн мах иддэг шиг санагдаж байна
- Яаж тэрэнтэй зүйрлэж чадаж байна аа? Энэ чинь огт өөр зүйл.
- Миний хувьд лав ялгаагүй. Нохойг хүний нөхөр болохоор нь иддэг гэхээр сонин байдаг юм. Морь ч гэсэн хүний нөхөр ш дээ...
...
2011-07-14
2011-07-10
"Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам"
Аргасан нүдэнд минь ч нулимс торуулж дөнгөдөг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн шинэ яриаг, шүлгийг олж уншлаа. Дахиад л мэлмэрүүлж орхилоо. Хүмүүс түүнийг хүү Хасарыг нь Болор цом авах жил нь янз бүрээр их л хэлж байсан даа. Тэгсэн ч гэсэн яадгийн, би лав тэр хүнийг шүтдэг. Тэрүүгээрээ муу байсан ч яахав, надад падгүй.
Нээсэн тоолонд минь түүний шүлгүүд гарч ирээд байх юм өнөөдөр, яг л "Сэтгэлийн чинь утсыг хөндөх гэсэн юм би" гэсэн шиг... Хэлэх гэснийг минь хэлдэг болохоор тэр байх. Нээрээ л түүний хэлснээр онгорхой цоорхой бүхнээ ойр тойрныхон, хэдэн найз найраараа нөхөж яваа он жилүүдийг минь сануулсан болоод тэр байх, өнөөдрийн яриа шүлэг онцгой байлаа. (Энэ тухай удахгүй дурдана)
Татсан тамхиных нь цэнхэр утаа хөвөрсөн бодлыг тань урлан, ухааны чинагш аялах үг бүрийг чинь олж ирэн, улам биднийг баясгах болтугай.
Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч “Болор цом” наадмын гурван удаагийн эзэн, Драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн шагналт, утга зохиолын “Алтан–Өд” наадмын хоёр удаагийн шагналт, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Америкийн дэлхийн утга зохиолын их сургуулийн хүндэт доктор эрдэмтэн С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт Б.Лхагвасүрэн
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Цэцэг нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн наадам
Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам
2011-07-09
Наадам аа гэж...
Нэлээн дээр 4 хоногийн зураглал гээд агшин зуур хувирдаг Монголын цаг агаарын тухай дүрслэх гэж оролдож байж билээ. Харин өнөөдөр гэнэт наадмын өмнөх зураглал нүдэнд тодроод ирлээ. Буулгах гээд оролдвол...
Наадам дөхөөд л байдаг. Хөдөө бол... алив нэг нүдээ аниад төсөөлөх гээд оролдъё.
Наадам гэхээр хамгийн түрүүнд ногоон өнгө санаанд бууж байна. Цэл ногоон тал, уул хөндий , тэгээд тэнд дүүрэн алаглах асар майхан, унаа машин, морь хүн гээд л тэд ногоон дэнжийг өнгийн цэцэгс аятай чимсэн тийм зураг л бууж байна. Хаа сайгүй хардаг болоод тэр байх.
Наадам гэхээр хамгийн түрүүнд ногоон өнгө санаанд бууж байна. Цэл ногоон тал, уул хөндий , тэгээд тэнд дүүрэн алаглах асар майхан, унаа машин, морь хүн гээд л тэд ногоон дэнжийг өнгийн цэцэгс аятай чимсэн тийм зураг л бууж байна. Хаа сайгүй хардаг болоод тэр байх.
Өнөөдөр их сунгааны өдөр. Морины хүүхэд, уяач нарын сэтгэл дэвэлзэж, наадмын өглөөний үүлийг харах л үлдлээ гэж суугаа байх даа. Нэг өдөр амраагаад л хөдөлмөрийнхөө үр шимийг үзнэ дээ гээд л... Маргааш өглөө мандах нарнаар сэргэлэн горхиныхоо шүд хага ташим усаар морио усалж, шүүдэр бөнжигнөсөн өлөн өвс хэд хазуулаад... Ийнхүү бодол хөвөргөн суугаа байх даа.
Морьтойгоо ярих нь холгүй(ярьдаг ч биз) зүлгэн дээр завилан бодол болон суугаа тийм л хүн харагдаж байна. Хөгшин эсвэл, хүүхэд нь мэдэгдэхгүй ч шляп тавьсан, дээлнийхээ энгэрийг сул тавьж сугалдаргалсан, тийм л хүн байна.
Subscribe to:
Posts (Atom)

