2014-03-17

Агаар бохирдуулагч элемэнтүүдийн үзүүлэх нөлөө

Эх сурвалж: A survey on air Quality

Бохирдуулагч
Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Орчинд үзүүлэх нөлөө
Хүхрийн хүчил
-    Амьсгалын зам
-    Арьс болон нүд цочрох
-    Уушигны хавдар
-    Зүрх судасны өвчин нас баралтын хувь
-   ургалтыг гэмтээх
-   зэврэх
-   хүчлийн бороо
-   ургамал, усыг гэмтээх
-   гоо сайхны гэмтэл
Нарийн ширхэгт тоосонцор
-    Амьсгалын замын өвчнөөс нас баралт болон хавдрын үүсэлтийг нэмэгдүүлсэн
-    Уушигны өөрчлөлтийг багасгах
-    Бронхит, астма, хатгалгаа г.м асуудлуудын үндэс
-   ус агаар дахь хүчлийн тунадас
-   байгалийг хэсгүүдийг бүрхэх
-   шим тэжээлийн циклийг өөрчлөх
-   экосистемийн алдагдал
Хар тугалга
-    Хөнөөлтэй байдлын өөрчлөлт, бие эрхтэний гажиг, байнгын тархины эмгэг
-    Хоолны дуршил алдагдах
-    Ходоодны бэрхшээл, гэдэсний түгжрэл
-    Нойргүйдэл
-   хөрсөн дэх хар тугалганы хор
-   хар тугалганд согтох нь амьтанд түгээмэл тохиолддог өвчин

Хлор
-    Ханиалга, чээжний өвдөлт, уушигны усталт
-   далайн амьдралд сөрөг нөлөөлнө
-   озоны давхаргыг гэмтэл
Нүүрсхүчлийн хий
-    Уушигны үрэвсэл, томуу г.м амьсгалын замын өвчний эсэргүүцэх чадварыг бууруулах
-    Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг багасгах
-    Бамбай булчирхайн үйл ажиллагааг бууруулах
-    Астмын эх үндэс болно
-   хуурай газрын болон усны аль алинд нөлөөлнө
-   амьтны сормуус, сүв тасрах г.м олон төрлийн сөрөг нөлөөний туршлагууд байдаг
-   ургамлыг гэмтээх озон болон хүчлийн доош уналтын анхны дохио
Пероксиацетил нитрат
-    Амьсгалын зам, нүдийг цочроож үрэвсүүлнэ
-    Уушиг, зүрхний өвчтэй хүмүүс, ялангуяа өндөр настайн болон хүүхдүүд өртөмтгий
-   ургацад нөлөөлнө
-   салхиар онгон зэрлэг нутагт ч хүрч экологийн нөлөө үзүүлнэ
-   хувцас, ургамал хаймрыг ч гэмтээнэ
-   ой болон газар тариаланд
Формальдегид   
-    Нүднээс нулимс гоожих, нүд хорсох, амьсгалын замын хүндрэлүүд
-    Нүд, хамар, улаан хоолойн үрэвсэл, амьсгаадах, ханиалгах
-   Карбон моноксид болон шоргоолжны хүчил болон задарч орчинд нөлөөлнө
-   хүчлийн борооны  урьдач
Карбон моноксид
-    Бага агууламжтай ч сульдаатай болон зүрхний өвчтэй хүмүүст чээжний өвдөлт
-    Өндөр агууламжтай бол харааны согог үүсгэх
-    Ханиад томуу шиг гадаад шинж тэмдэг
-   метан, озон, карбон диоксид агуулсан бусад хүлэмжийн хийнүүдийн агууламжид нөлөөлнө
-   хуурай газрын исэлдэл
Устөрөгчийн сульфид
-    Мэдрэл, зүрх судас, хоол боловсруулах болон нөхөн үржихүйн системүүдэд сөргөөр нөлөөлнө
-   загас болон усны бусад амьтдад сөрөг нөлөөтэй

Аммиакийн хий
-    Устай нэгдсэн үедээ амьсгалын замыг гэмтээх, шархлуулах
-    бронхит, астма, ханиалга
-   хөрс болон цэвэр усны хүчиллэг байдал
-   газар боловсруулах зориулалт бүхий шүршигч бөмбөгийн үйлдвэрлэл дэлхийн радио идэвхит хүчинд нөлөөлнө(хүлэмж)
Карбон диоксид
-    Толгой өвдөлт, толгой эргэх, амьсгалахад хүндрэл үүсэх, хөлрөх, ядрах, зүрхний цохилт нэмэгдэх, цусны даралт ихсэх, комд орох, амьсгалын цочмог бөглөрөл, татах
-   хүлэмжийн хий нь дэлхийн дулаарлын нэг үндсэн шалтгаан болоод байна
Озон
-    Амьсгалын нөлөөллийн шинж тэмдэг
-    Уушигны үйл ажиллагаа сулрах
-    Улаан хоолойн үрэвсэл
-   ойн ургалт болон ургац багасах
-   навчийг гэмтээх

2014-01-19

Татварын буцаан олголт

Татварын буцаан олголтыг өөрөө болон үр хүүхдээ сургах(дотоодод болон гадаадад) сургалтын төлбөрийг төлсний, орон сууц худалдаж авсны, бас нөгөөг нь мартаж. Үндсэн 3 төрөл дээр буцаан олгодог. Энд орон сууцны тухайд ярина. 

Байрны зээлийн дараагийн асуудал бол татварын буцаан олголт. Энэ бол байр өмчлөх эрхийн бичгээ(Үл хөдлөхийн гэрчилгээ буюу байрны ордер) гардаж авсны дараа жилээс эхлэн ХАОАТ-т төлсөн мөнгөө буцаан авна гэсэн үг. Хөнгөлөх дээд хэмжээ нь 3 сая төгрөг. Тиймээс тухайн жилийнхээ орлого болон татвар төлсөн баримтаа баталгаажуулаад дээрх мөнгийг нэг удаа болон хэд хэдэн удаа(тухайн жилийн төлсөн ХАОАТ чинь 3 сая хүрэхгүй бол) цувуулан авах боломжтой. Он гарангуут бараг өдөр бүр л ТВ-үүдээр энэ тухай гардаг. 

Дараах хэдэн асуудалд анхаарвал зүгээр.

2014-01-01

Энэ жилийн ЭХЛЭЛ - "Амьдрал бол тэвчээр хатуужил"

Цаг төлөвлөлт "сайн"-аас болж Мөөгийгөөс бэлэг авсан юм, 11 сард. Сайн байсан юм чинь бэлэг өгөлгүй яахав дээ, хэхэ. 

Тэр бол 2014 оны цаг төлөвлөлтийн дэвтэр, миний хажууд дэлгээтэй байна яг одоо. Тэр үедээ ашиглаж эхлэх гэснээ он гарахаар болъё гээд үлдээсэн байсан, одоо хэрэг болох нь ээ.

Саяхан бас л юм юм бодож явсан нэг өдөр он эхлэхэд юу ярьдаг тухай бодолд ээрэгдлээ. Их л юм бодож, төлөвлөж эхэлдэг тухай бодол. Гэхдээ бүтэх нь миний л хувьд тун бага юм аа гэж бодоод... Нөгөө ухаарлын 7 хоног оюутнуудад байдаг шиг л оны эхнээс л тэгнэ ингэнэ гээд л бодоод төлөвлөөд л... тэгсгээд л яваандаа алга болдог гэдгээ анзаараад. Шинэ он гарангуут л тэгэхгүй шинэ хүн болъё, нөгөө шинэ дэвтрээ ашиглаад... гэж бодож сууснаа... би ер нь л өөрчлөгдөхгүй юм байна гэдгээ ойлгосон юм. Нэгэнт тогтсон барил шүү дээ. 
Ер нь өөрчлөгдөх болов уу гэж толгой руу хэд хэд орж ирсэн хэдий ч... хариу хайгаад л байсан ч... 
Олж амжаагүй зүйлээ сая оллоо - Амьдрал бол тэвчээр хатуужил

2013-11-16

Гоёл

Гоёж болох бүхий л юмыг гоёдог болж дээ. Гутлын өсгий, хүний арьс, замын гарц, хундаганы шилбэ, үзэгний дотор гээд л...
Бүгд таалагдаж байна. 
Иймэрхүү гоё зурагтай гарц хэд хэд тааралдсан. Энэ дээр л зогсч зураг авлаа. 


 Сүүлд энэ Минионы зурагтайг нэмлээ.

2013-10-09

Сэлэлт

Ээлжит сэлэлт


Зогсоод байгаа яваад байгаа нь ч бүү мэд усан дотор... Түгжрээнд нэг хөвнө. Өнөөдөр гудамжинд...
Өрөвдөлтэй юм аа манай Улаанбаатар

2013-09-19

Намар аа гэж юусан билээ

Намар аа гэж... юусан билээ
Нар шарсан талсан билүү
Найранд барьсан аясан билүү
Нахийтал сойсон морьсон билүү

Ай хөөрхий намар аа гэж юусан билээ

Р.Чойномын шүлэгнээс

2013-08-16

2013-07-11

Наадмаар

Наадмаар Шижирээ ахынд зочлоод хөгжилтэй сайхан байлаа.

2013-05-27

ГУНИГ

Хэл бол харилцааны үндсэн хэрэглүүр. Сайхан үгсийн урныг ундруулсан зохиол бүтээлийн дээж уншихад сайхан. Уншаад, сонсож ойлгоод баярлах эсвэл гуних...
Харин хөгжмийн зохиолч гэдэг хүн яаж үггүйгээр сайхныг, муухайг, уйтгар гуниг, баяр жаргалыг илэрхийлдэг байна аа? 
Яг одоо бол нулимс өөрийн эрхгүй л урсаад баймаар гунигтай мэдрэмж төрөөд байна. Б.Шарав гуайн ГЭРЭГЭ цомгийн зарим нь надад ингэж л үйлчилж байна даа. 
Үгэн зохиол бол ямар ч хүнд гуниг эсвэл харуусал гэдгийг шууд илэрхийлнэ, шууд тусгана. Харин хөгжим хүн бүрт өөрөөр нөлөөлдөг гэдгээрээ ялгаатай юм болов уу?

2013-03-29

Орон сууцны зээл


Байрны зээлээ бүтээснийхээ дараа хүмүүст хэрэг болж магад гээд нэг юм бичнэ гээд бодоод байсан ч амжилгүй өнөөдөр болчихож. Саяхан "100'000 айлын орон сууц" хөтөлбөрийн 1 жилийн ойн дээр гарсан нэг нийтлэлийг хараад мөн л санасан боловч хэрэгтэй мэдээллүүдээ цуглуулаад л байснаас биш бичих завдал болсонгүй. Холбоотой мэдээллүүд доор байна. Дараах линкүүд рүү ороод хараарай. Ихэнхдээ сөрөг мэдээлэл байгаа ч юу гэх гээд байна гэхээр... НЭГ. МАТЕРИАЛ САЙН ЦУГЛУУЛ.

2013-02-13

Бороотой зуны дурсамж...



Дөрвөн тэмээ

Анхны орхилтоор биш ч...


2013-02-08

2012-12-03

 Өвөлд би дуртай байдгийн учир...


зөвхөн энэ биш ээ.

2012-11-30

2012-11-16

Ахиллийн шөрмөс - 8

2012-10-29
Нэг жил гэдэг харвасан сум шиг л өнгөрлөө. Өдийд, 365 хоногийн тэртээ, би огт санаандгүй байдлаар хөлөө гэмтээгээд, анх удаа л тэр шөрмөс тасрах гэдэг зүйлийг сонсож, мэдэрч билээ.  Сүүлд нь бодоод л байхнээ, жилийн өмнө л Боогий надад энэ тухай ярьж байсан нь толгойд харван орж ирээд, хүн гэдэг ч өөр дээр л ирэхгүй бол аливаа зүйлийг ингээд ойшоодоггүй л юм байна даа гэж бодож суусансан. 
Энэ хугацаанд хэрэндээ л их туршлагажлаа. Мэдээлэл авч, дүгнэлт хийж байсан ч дахиад л алдаа. 

2012-11-04

Намрын адаг сарын шинийн 20

Намар... Уйтай. Надаас алдууран холдох энэ л цаг мөч бүрийг баяр хөөртэйгөөр л үдэж баймаар байх юм. Хичээж байгаа. Гэхдээ ойрд үнэхээр болохгүй байна. Миний амьдралаас нэг хүн эргэлт буцалтгүйгээр гараад явчихлаа. Үлдээч гэж хэлэх эрхгүй болохоор... 
Цас ороосой. Хамаг юмыг арчиж угаан, сэтгэл сэргэтэл нээх сайхан нэвсийтэл ороосой. Халаасандаа гараа хийчихээд, даарвал үлээж, үрж дулаацуулчихаад... цасны чихран дуугарахыг чагнан, бодолдоо хөтлөгдөн жаал алхах юмсан. Уг нь ч цаг нь ирчихлээ л дээ. 

2012-10-18

Амьдралаа эхэлж байгаа дүү охинд

Дүү минь... Амьдрал бидэнд сайн сайхан олныг өгдөг шүү дээ.
Шувууд биднийг баясгах гэж жиргэдэг, нар биднийг дулаацуулах гэж ээдэг, салхи биднийг сэргээж, сэрүүцүүлэхээр сэвшдэг. Нүд алдуулан баясгах гэж өнгийн цэцэгс алаглаж, солонго татан зун болдог юм.
Гэхдээ бас, нар гарах ямар дулаахан, ямар сайхныг мэдрүүлэх гэж л үүл зангирч, бороо шивэрдэг юм. Цас ханзарч, яргуй хэнзлэн, шувууд ганганан, ирж буй цагаар сэтгэлийг минь хөглөх л гэж идэр есийн хүйтэн тачигнадаг юм ш дээ хонгор минь. 

Тийм болохоор... Битгий их гунигла аа. Гунигаа тайлан хаях ямар сайхан бэ гэдгийг чи мэдрэх гээд л өнөөдөр чиний сэтгэл хөнгөн гунигтай байгаа юм. Бүх юм сайхан болно оо. Инээмсэглэ  :-)