2012-11-04

Намрын адаг сарын шинийн 20

Намар... Уйтай. Надаас алдууран холдох энэ л цаг мөч бүрийг баяр хөөртэйгөөр л үдэж баймаар байх юм. Хичээж байгаа. Гэхдээ ойрд үнэхээр болохгүй байна. Миний амьдралаас нэг хүн эргэлт буцалтгүйгээр гараад явчихлаа. Үлдээч гэж хэлэх эрхгүй болохоор... 
Цас ороосой. Хамаг юмыг арчиж угаан, сэтгэл сэргэтэл нээх сайхан нэвсийтэл ороосой. Халаасандаа гараа хийчихээд, даарвал үлээж, үрж дулаацуулчихаад... цасны чихран дуугарахыг чагнан, бодолдоо хөтлөгдөн жаал алхах юмсан. Уг нь ч цаг нь ирчихлээ л дээ. 

3 comments:

  1. Хэдхээн хоногийн дараа яг хүссэнээрээ алхсан даа. Өглөө эртээр... бүр эрт, 9-ний өглөө 6 өнгөрөөд хотын гудамжаар дэмийртлээ алхсан. Үнэхээр сайхан байсан. Агаар, будрах цас, замын цэвэрлэгч...

    ReplyDelete
  2. Одоо гэтэл, хагас жилийн дараа... бороо хүлээгээд...
    Сэтгэл доторхийг угаагаасай гээл дахиад л...
    Дахиад л уйтай... гээд сууж байх юм даа.

    ReplyDelete
  3. Хүсээд байсан бороо нь орж цангаа тайлах шинжтэй шүү. Гэхдээ нэээх тийм уйтгар, гуниг үерлүүлсэн өдөр байна.
    2013-05-27

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)