2013-03-29

Орон сууцны зээл


Байрны зээлээ бүтээснийхээ дараа хүмүүст хэрэг болж магад гээд нэг юм бичнэ гээд бодоод байсан ч амжилгүй өнөөдөр болчихож. Саяхан "100'000 айлын орон сууц" хөтөлбөрийн 1 жилийн ойн дээр гарсан нэг нийтлэлийг хараад мөн л санасан боловч хэрэгтэй мэдээллүүдээ цуглуулаад л байснаас биш бичих завдал болсонгүй. Холбоотой мэдээллүүд доор байна. Дараах линкүүд рүү ороод хараарай. Ихэнхдээ сөрөг мэдээлэл байгаа ч юу гэх гээд байна гэхээр... НЭГ. МАТЕРИАЛ САЙН ЦУГЛУУЛ.
Би үүнийг бичих гэж нэлээн юм цуглуулсан байгаа биз? Тэгэхээр үүнээс илүү чухал юм хайж байгаа хүн бол илүү л юм харах байлгүй дээ. Хамгийн чухал нь энэ: 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн нэг жилийн ой. Нэлээн хэдэн бичлэгүүдийг нэгтгээд, харьцуулаад гаргасан байна.

Бусад нь:

Харин өнөөдөр хөтөлбөр зогсоогүй, нэмж 200 хүн хамруулна гэдгийг уншлаа.  Энд байна. http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1223826 Нөгөө өлсгөлөн зарлаж, жагсаж цуглаад байсан хүмүүсийг оруулах юм уу бүү мэд. Гэхдээ л хэрэгтэй юм.

Гол нь энэ тухай биш, ер нь орон сууцны зээл хөөцөлдөхөд юу анхаармаар санагдсанаа бичих гэсэн юм.

  1. Материал цуглуул унш: Дээр хэлсэн дээ. Холбогдох хууль тогтоомж ч юм уу сайн унших хэрэгтэй байх. Миний оруулсан линкүүд ихэнх нь 100000 айлын орон сууц хөтөлбөртэй холбоотой. Тэр бол яахав зүгээр үлгэр байсан л даа, нэрнээс нь харахад л домог. Гэхдээ тэгэлгүйгээр өөр юу байна сайн л унш. Надад бол тэр л хэрэгтэй байсан учир би маш сайн цуглуулсан, уншсан. Жишээ нь, байгууллагын дэмжлэгтэйгээр банкнаас хөнгөлөлттэй зээл авлаа гэж бодоход, хэрэв чи ямар нэг шалтгаанаар байгууллагаасаа гарлаа бол зээл чинь яах вэ гэдэг сонин. Магадгүй зах зээл дээрх энгийн зээл рүү шилжих ч юм уу. Тэгвэл магадгүй хүүний хэмжээ 2 дахин ихэснэ гэсэн үг дээ? Эсвэл бүр цуцлагдах уу?
  2. Орлогоо нотол: Банк танд зээл олгох гол нөхцөл бол чи хамтрагчтайгаа нийлээд тогтмол, хангалттай орлоготой байх. Орлоготой гэдгийг нотлох ганцхан баримт байгаа. Энэ бол дансны хуулбар. Аль банканд данстай, аль банкнаас зээл авах нь сонин биш. Ердөө л харилцдаг дансны чинь хуулга л ганц үнэн. Түүнээс биш аль нэг байгууллагын тамгатай цалингийн тодорхойлолт бичиг одоо банканд орлого тодорхойлох бичиг болохгүй. Тиймээс ямар нэг хэмжээгээр орлоготой бол түүнийгээ баталгаажуулах гүйлгээ байнга хийж бай. Дээр нь нөгөө цэнхэр дэвтэр билүү? Тэр бол нэмэлт татвар төлдөг гэдгийг баталдаг учраас цалингаас гадуурх орлогын татвар төлсөн тохиолдол бүртээ тэмдэглүүлж байх хэрэгтэй.
  3. Материал бүрдүүлэх: Олон хүмүүс зээлийн материал бүрдүүлэлтээс шантардаг. Нэгэнт чамд хэрэгтэй л бол уйгагүй явж хөөцөлд. Явсан нохой яс зууна гэдэг дээ. Хамтран зээлдэгч яг ижилхэн материал бүрдүүлэх учир 2 газраар явах (дээр нь мэдээж банк) нь төвөгтэй байж магадгүй л юм. Гэхдээ л чи зээлээ бүтээмээр л байгаа бол шуурхайхан шиг яв. Албан газрууд, ялангуяа төрийн албаныхан ч бас л хэцүү дээ. Яг миний хөөцөлдсөн зээлийн тухайд ОССК-аар дамжигдаж байсан, тэнд материал өгнө. Ингэхдээ орон сууц захиалсан компанитай гэрээ хийнэ. ОССК материал боллоо гэвэл банк руу өгнө. Тэнд дугаарлаж байгаад... Гахай хялгасны үлгэр жинхэнэ утгаараа.
  4. Зээлийн хүү, хүүний төрөл: хүүний тухайд өмнө цухас дурдсан бас. Дээр нь нэмж хэлэхэд банк урт хугацааны зээлийг тогтмол ба хувьсах хүүтэйгээр гаргадаг. Бидэнд тогтмол хэмжээтэй хүү байх нь л хэрэгтэй. Яаж ч бодсон инфляци багасаад хүү буурна гэж  үлгэрийн асуудал. Тэгэхээр инфляцийн түвшинг дагаад өсч байдаг хүүтэй зээл авчихвал хүүнд нь алуулна биз. Зээл, зээлийн хүүний сарын төлөлт 280000₮ байхад нь аваад жил болоогүй байхад 340’000 болчихсон байсан хүнтэй таарч байсан юм байна.
  5. Татварын тухайд: Нэгэнт зээл бүтсэн бол УРА ш дээ. Дараагийн асуудал бол орон сууцны үнийн дүнгийн 10% ч билүү, ер нь нийтдээ 3 сая хүртэл төлсөн татвараа буцаан авах гээд хууль байгаа даа. Мэдэхгүй бол алхам нэг рүү оч. Тэр хуулийн дагуу татварын буцаан олголтонд хамрагдах хэрэгтэй болно. Албан ёсны төлсөн татвар бол яахав, баримт шаардаад байхгүй. Гол нь гадуур дотуур ажил хийгээд татвар төлсөн бол тэрийгээ сайн тэмдэглэх хэрэгтэй юм шиг байгаан. Өнөөдрийн миний ажил бол бараа худалдан авалтын НӨАТ төлсөн баримт үүнд хэрэг болдог эсэхийг тодруулах байна даа.

За, товчхондоо ийм байна.
Амжилт

3 comments:

  1. Өнөөдрийн миний ажил бол бараа худалдан авалтын НӨАТ төлсөн баримт үүнд хэрэг болдог эсэхийг тодруулах байна даа.

    Энэ ч хэрэг болохгүй дээ.

    ReplyDelete
  2. Харин тэхх, ямарваа нэг орлогоосоо ХАОАТ төлснөө л баримтжуулах хэрэгтэй.

    ReplyDelete
  3. Сайн байна уу, та гэх мэт бизнесийн зээл, хувийн зээл, гэрийн зээл, авто зээл, оюутны зээл, өрийн нэгтгэх зээл, барьцаагүй зээл, хамтарсан хөрөнгө хайж байна ... Эсвэл зүгээр л нэг буюу хэд хэдэн шалтгааны улмаас банк, санхүүгийн байгууллагаас авсан зээл татгалзах? Та зээлийн зөв шийдэл байна! Бид 2% нь бага, боломжийн хүүтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээл олгох, хувийн зээлдүүлэгч байдаг. Тиймээс та хурдан, хялбар зээлийн талаар сонирхож байгаа бол. И-мэйл хаяг: Хүндэтгэсэн Ifesinachiloansindustry01@outlook.com, хурдан, хялбар зээлийн санал ноён Жонсон бид таны захидлыг хүлээж байна.

    Дахин илүү их мэдээлэл олж авахын Ifesinachiloansindustry01@outlook.com хаягаар бидэнтэй холбоо барина уу.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)