2018-12-02

Агаарын бохирдол хамгийн ихээр хүмүүсийг алж байна.


Түүхий түлш шатааснаас үүдэлтэй агаарын бохирдол дэлхийн хүн амын дундаж наслалтыг 1,8 жилээр багасгаж, дэлхий дээрх хамгийн том алуурчин болоод байгааг судлаачид Даваа гаригт мэдэгдлээ.
Бохир агаар нь тамхи, архи болон хар тамхины хэрэглээнээс илүү хүмүүсийг алж байна.  Зураг: Air Quality Life Index
Бохир агаараас залгиж байгаа өчүүхэн хэсэг ч анхдагч тамхидалтаас илүүтэй бөгөөд 1,6 жилээр хүний насыг богиносгож байгаа бөгөөд дайн тулаан, ДОХ-оос ч илүүтэйгээр хүмүүсийн эрүүл мэндэд заналхийлж байна.  
Чикагогийн ИС-ийн AQLI буюу агаарын чанарын амьдралын индекс дэлхийн 2 дахь их хүн амтай улс болох Энэтхэгийн зарим хэсэгт агаарын бохирдлын өндөр түвшнээс шалтгаалж 11 насаар бага насалж байгааг харуулж байна.
1,3 тэрбум хүн амтай өмнөд Азийн энэ үндэстний хүн амын дундаж наслалт 69 хүрэхгүй байгааг Дэлхийн банк мэдээлж байна.
Судлаачид улсынхаа хаана амьдарч байгаагаас хамаарч хүн хэдий наслахыг хэлж өгдөг вэб сайтыг бүтээжээ.
Индекс нь ойлгомжгүй датаг магадгүй амьдралын хамгийн чухал байж болох хэмжүүрт шилжүүлдэг тухай Чикагогийн ИС-ийн Эрчим хүчний бодлогын институтын захирал Майкл Грийнстоун (Michael Greenstone) мэдэгдлийнхээ үеэр хэлсэн байна.
Ер нь агаар дахь бохирдлыг нэг метр куб дахь микрограмаар хэмждэг.
AQLI багаж нь та бид агаарын бохирдолд хэдэн жилийнхээ амьдралыг алдаад байгааг хэмжсэн нь үнэхээр санаа зовним байна” гэж Энэтхэгийн парламентын гишүүн Каликеш Синкх Део (Kalikesh Singh Deo) мэдэгдлийнхээ үеэр хэлжээ.
Агаарт хөвж буй микро элемэнтүүд ард иргэдэд хамгийн ихээр нөлөөлж буй улсуудын тоонд багтах Хятад болон Индонез улсуудын хувьд тус бүр 7 ба 5,5 жилээр тэдний амьдралыг богиносгож байна гэж тус вэб сайт харуулжээ.
Өөр судалгаагаар агаарын бохирдлоос шалтгаалж нас барах магадлалтай хүмүүсийг судалсан байна.
Институтээс мэдэгдэж байгаагаар,  EPIC-ийн эрдэмтэд энэ төрлийн анхдагч энэ вэб сайт нь бохир энергийг дэмжих бодлогын үр дагаврыг мэдэгдэхүйц болгож, цэвэр агаарыг дэмжих шинэтгэлийг хөхүүлэн дэмжинэ гэж найдаж байна.
ДЭМБ-аас энэ оны эхээр мэдээлснээр 3 жилийн өмнө Энэтхэгийн хамгийн их бохирдолтой 100 хотын маш цөөхөн нь л агаарын бохирдолтой тэмцэх төлөвлөгөө гаргасан байжээ.  

2018-10-04

Сургууль яагаад өнгөрсний биш ирээдүйн хөтөлбөрөөр заах ёстой вэ?


Робот, хиймэл оюун, автоматжуулалт нь шинжлэх ухааны зөгнөлт киноноос л харж болдог зүйл байхаа болиод байна. Ажлын байрны шаардлагын өөрчлөлт, шилжилт аль хэдийн замдаа гарсан бөгөөд ирээдүйд маш их нэмэгдэх нь нотлогдож байна. Дэлхийн өнцөг булан бүрт засгийн газар болоод үйлдвэрүүдийн удирдагчид ирээдүйн ажил болоод технологи, автоматжуулалтын авчирч буй өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна.  Ийм байхад дэлхий даяар боловсролын системийг өөрчлөхөд хангалттай хурдан хөдлөхгүй байгаа юм.

МкКензи Глобал институтийн 750 ажлын байранд хийсэн анализаас харахад ажлын байрны 51% автоматжуулалтад маш өртөмтгий байгаа бөгөөд  энэ нь одоогоор бий болоод байгаа технологитой зохицох байдлаас л харахад ийм байна. Эдгээр ажлын байрууд нь өндөр ур чадвар шаарддаг, тэр хэрээрээ өндөр цалинтай үйлдвэрлэлийг хамарсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Ингэснээр автоматжуулалт нь масс ажилгүйдлийг авчирч байна гэж шинжээчдийн таамаглаад байгаатай яг таг нийцэхгүйг харуулж байгаа хэдий ч бараг ихэнх ажлын байрууд, түүнд шаардагдах чадваруудыг эргэж харах, дахин тодорхойлох хэрэгцээ илэрхий харагдаж байна.


Энэ өөрчлөгдөн байгаа ертөнцөд ирээдүй хойчийнхон маань хэрхэн хөгжихөд нь бэлтгэл болгож бид юу хийж байгаа билээ? Өнөөдөр бага сургуульд орж байгаа сурагч 2030 оны дундуур их сургуулиа дүүргэж байх бөгөөд тэдний карьер 2060 он орчимд дуусна.
Энэ зууны дунд үе гэхэд ажиллах хүчний хэрэгцээ яг ямар байхыг таамаглаж чадахгүй байгаа хэдий ч өөрчлөгдөж байгаа, технологийн дэвшлийн далайцаар өөрчлөгдсөөр байх болно гэдгийг бид мэдэж бгаа.

Өнөөдөр, 2018 онд та сургууль дээр очвол ихэнх тохиолдолд 1918 онд зааж байсантай яг адилхан унших, бичих, математик, ШУ, түүх болон гадаад хэл г.м хичээлүүд зааж байгаа багш нарыг харж болно. Боловсролын ирээдүйн тухай шүүмжүүд ихэнхдээ хичээлийг хэрхэн зааж бгааг шүүмжилж, технологийг танхимд оруулж ирэх талаар ярьдаг боловч юу заагаад байгаа тухай шүүмж бараг л байхгүй дээ. Ирээдүйн ажлын талаарх ямар ч хэлэлцүүлэг ирээдүйн хичээлийн хөтөлбөрийн тухай хэлэлцүүлэгтэй салшгүй явах ёстой нь гарцаагүй юм.

Асуудал шийдвэрлэх, бүтээлчээр сэтгэх, дижитал чадвар болон хамтын ажиллагааны ур чадварууд сургуульд заагдахгүй байгаа ч жил ирэх бүр хэрэгцээ нь ихэссээр байна. Сургуулиуд дижитал чадварын тухай ярьж, зааж байгаа хэдий ч энэ нь технологийг хэрхэн бүтээх тухай ярихын оронд технологийг хэрхэн ашиглах, баримт бичиг, үзүүлэн хэрхэн үүсгэх мэтийн зүйлс дээр л анхаарсан төдий байна. Бидний өнөөдөр зааж байгаа зарим сэдэв 2030 он гэхэд л алга болно шүү дээ. Гараар бичих хоцрогдоно, арифметикийн хүнд даалгавруудыг гараар хийхээ болино, интернэт гэдэг зүйл ч бас суурь баримтуудыг санах хэрэгцээгээр солигдоно.

Асуудал шийдэх, инновацийг, амжилтыг бий болгохтой зэрэгцэн алхахын тулд суурь боловсролыг дахин тодорхойлох сорилттой бид нүүр тулсан. Гэвч нийгмийн хувьд тэрхүү сорилттой тулгарахад бид бүтэлгүйтэж, үр дүнд нь хойч үеийнхнээ ирээдүйд нь хангалттай бэлдэхэд алдаа гаргасан. 

Бүх сурагчдыг бүтээлч, хамтарч ажиллах болон дижитал асуудал шийдэх ирээдүйн чадварт сургаж бэлтгэхийн тулд сургуулиуд цөм хөтөлбөрт Компьютерийн ШУ-ыг зайлшгүй оруулж заах ёстой. Компьютерийн ШУ гэдэг бол зөвхөн код бичих тухай биш юм. Энэ бол тооцоололтой сэтгэх, харилцах дизайн, өгөгдлийн шинжилгээ, машин сургах, цахим аюулгүй байдал, сүлжээ болон роботуудын тухай ШУ. Энэхүү ШУ-д суралцах нь хөгжингүй орнуудад мэргэжлийн карьерт гойд чухал биш ч ямар ч ЭЗ-тай оронд, ямар ч ажил хийхэд үнэ цэнэтэй байх бүтээлч байдал, асуудал шийдэх, ёс зүй, хамтын ажиллагааны ур чадваруудыг дэмждэг. Түүнчлэн, оюутнууд хичээлдээ ямаршуу хандаж байгааг судалсан судалгаанд хичээлдээ хамгийн их дуртай байдгаараа компьютерийн ШУ болон инженерийн оюутнууд урлагийн оюутнуудын дараа орсон байна.


Боловсролын удирдлагууд 1918 оны бус 2018 оны хөтөлбөрөөр  хичээлийг явуулах талаар хэлэлцэх хэрэгтэй байна. Компьютерийн ШУ-ы хичээлийг робот уралдаан, хакатон мэтийн хичээлаас гадуурх клуб байдлаар хоцронги байдалтай явуулах ёсгүй юм. Нэгдүгээр зэрэглэлийн байх ёстой гээгүй, харин бага сургууль, дунд сургуулиудад бүх сурагчид хүртээмжтэй заамаар байгаа юм.

Манай сургуулиуд ирээдүйн хөтөлбөрөөр сургалт явуулах ёстой. Маш олон оронд компьютерийн ШУ-ыг үндэсний хөтөлбөрийн нэг хэсэг болгон сонгосон байна. АНУ-ын 44 муж улсад компьютерийн ШУ бол академик цөмийн нэг хэсэг байхаар бодлогоо өөрчилсөн. Америкаас гадна Их Британи, Канад, Япон, Өмнөд Солонгос, Аргентин, Эквадор, Итали, Малайз, Швед, Тайланд гээд 25+ оронд сургуульд компьютерийн ШУ судлах боломжийг өргөтгөх төлөвлөгөөгөө зарласан.

Компьютерийн ШУ-г сургуульд заах гэхээр сүрдмээр сонсогдож байж болох ч итгэл үүсгэх санаа юм. Энэ нь багш, суралцагчийг холбоно. Хэдийгээр дэлхийн ихэнх багш нар Компьютерийн ШУ-ны туршлагагүй ч, маш олон сургуулиуд холбогдсон компьютер байхгүй ч энэ бол бидний шийдэж чадахуйц асуудал юм. Бразил, Чили, Нигер зэрэг улсууд энэ сорилтыг шийдэх төлөвлөгөөгөө боловсруулж байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь шууд дагах хэрэгтэй.

Ирээдүйн ажил гэдэг зүйл тодорхойгүй байх ч нэг л зүйл туйлаас илэрхий байна. Энэ бол Компьютерийн ШУ өмнө хэзээ ч байгаагүйгээрээ сурагч бүрт, сургууль бүрт, ихээр шаардагдах болно. Иймд хөтөлбөрийн нэг хэсэг болгон энэ ШУ-г судлах боломжийг алдалгүй барьж авах хэрэгтэй.

2018-10-03

Автоматын өсөлтөд тэсч үлдэхэд танд хэрэгтэй 10 чадвар


Автоматууд ажлын байр луу айсуй.
Сая сая ажлын байр устаж, мөн олон шинэ ажил явцын дунд бас бий болно. Ажиллаж байгаа болон анх удаа ажилд орж байгаа хүмүүст нэг том асуулт байна. ЭЗ-ийн энэ том шилжилт рүү чиглэхэд ямар чадварууд хэрэгтэй вэ? Өсөн нэмэгдэж байгаа автомат ертөнцөд хүн төрөлхтөн яаж үнэ цэнэ бий болгох вэ?

Хүний хүрэлцэхүй
Guthrie Jensen-ий илгээсэн өнөөдрийн инфографик 2020 он гэхэд бидэнд хэрэг болох ур чадварууд хийгээд ажлын байранд хэрхэн ашигтай шилжилт хийх талаар дүгнэсэн байна.
Товчхондоо, ажлын байрны ирээдүйн баталгааг харж бгаа хүмүүст машинууд үр дүнтэйгээр шийдэж чадахгүй байгаа тэр хэсэгт(хүнд асуудал шийдэх, бүтээлч байдал г.м) өрсөлдөх чадвараа нэмэх нь амжилт олох шилдэг орц гэжээ.

Ирээдүйд автоматуудын гүйцэтгэх үүргийн талаар бодох нь цочирдом боловч хэрэв та нярав, нарийн бичгийн дарга, даатгалын компанийн ажилтан, зээлийн аналист буюу автоматууд гүйцэтгэж чадах ажил хийдэг бол өөрт байгаа ур чадвар, өрсөлдөх чадваруудын талаар нэлээн нухацтай бодох хэрэгтэй.
Оксфордын ИС-ийнсудалгаагаар зарим ажлын хувьд машин гүйцэтгэж чадах хувийг дараах зурагт харуулж байна.
Тэгэхээр үл хөдлөхийн брокерууд ч автоматжих энэ ертөнцөд бид яаж өөрсдийгөө ирээдүйн амжилт руу хөтлөх вэ?

Хувийн/зөөлөн ур чадвараас эхэлнэ
Өөрчлөлтийн хугацаанд ажлын/мэргэжлийн амжилтйн талаар авч үзэх маш олон төсөөлөл байна.
Гэхдээ хувь хүний ур чадвар хамгийн чухал нь болоод байна. Энэ нь бусадтай сайн ажиллах, харилцах, асуудал шийдэх, хайрцагнаас гадуур сэтгэх г.м сэтгэл зүйн/ухамсрын ур чадварынойлголтууд байна.
Заримыг нь эрэмбэлж үзье.

1. Нарийн төвөгтэй асуудлыг шийдэх
Хүний шийдэж чадахгүй зарим асуудлыг хиймэл оюунаар шийдэж чадаж бгаа нь үнэн ч бас өөр зам бий. Шийдэх асуудал нь олон төрлийн зүйлээс бүрдсэн байх, эсвэл асуудал нь бүрэн тодорхойлогдоогүй байхад хүмүүс шийдлийг илүү төсөөлж чадна.
2. Бүтээлч сэтгэлгээ
Машинууд энэ тал дээр сайжирч байгаа ч хүмүүс ойлгомжгүй, өөр өөрийн нарийн өнгө аяс бүхий  зүйлээр дүүрэн байдаг энэ ертөнцөд холбогдох, ойлголтуудыг хөрвүүлэх, дүрслэх чадвартай байсаар байна. Хуульч хүн үйлчлүүлэгчийнхээ тухайн тохиолдлын яг байг нь олж заах, маркетер хүн үйлчлүүлэгчдэд дамжин хүрч чадах бүхнийг хамарсан мессэжийг төсөөлж чадна.
3. Уран сэтгэмж
Энэ нь хиймэл оюунаар дуурайлгаж болохгүй санамсаргүй зөн билгийг шаарддаг. Архитекторчид яагаад тодорхой аргаар загварчилсан, яагаад хөгжмийн зохиолчид чавхдсуудыг тоглож дуусгахдаа л шинийг зохиож чаддаг вэ? Энэ бол зөвхөн мэдрэмж, үүнийг компьютерт тайлбарлахад хүндрэлтэй.

Бусад чухал зөөлөн ур чадваруудыг дурдвал?
Хүмүүсийг удирдах, чиглүүлэх, шийдвэр гаргалт, хэлэлцээр хийх, бусдад үйлчлэх г.м чадварууд ч чухалд тооцогдох болно.


2018-09-28

Ухаалаг утас "энэ үеийнхний" сэтгэцийн эрүүл мэндэд заналхийлж байна


2012 оны үед өсвөр насныхны амьдралд болохгүй зүйлс гарч эхэлсэн.
2010-2015 оны хооронд, ердөө 5 жилийн дотор, ямар ч сонирхолгүй, баяр баясалгүй буюу сэтгэлгутралын түгээмэл шинж тэмдэгтэйгээр оношлогдсон өсвөр насны хүүхэд АНУ-ын үндэсний хэмжээний судалгаагаар 33% гэж оношлогдсон байна. Мөн тэдний дунд амиа хорлох оролдлого 23% нэмэгджээ. 13-18 насны хүүхдүүдийн дундах амиа хорлох үзэгдэл 31% болж өссөн байна.
Сэтгэл судлалын ШУ-ы эмчилгээ сэтгүүлд шинэхэн хэвлэгдсэн судалгаанаас харахад арьсны өнгө, шашин шүтлэг хийгээд хэр зэрэг хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээс нь хамаарахгүйгээр тус улсын муж бүрт амиа хорлох үзэгдэл, оролдлого болон сэтгэл гутралын эмгэг нэмэгдсэнийг харж болохоор байна. iGen гэж бидний нэрлэдэг 1995 оноос хойш төрсөн өсвөр насныхны дунд сэтгэцийн эмгэгийн асуудал бусдаас илүү тохиолдож байна.
Ийм богино хугацаанд эдгээр олон өсвөр насныханд сэтгэл гутралд өртөх, амиа хорлохыг оролдох буюу амиа егүүтгэхэд хүргэсэн юу тохиолдов? Өсвөр насныхны дунд явуулсан хэд хэдэн томоохон судалгаагаар энэ тухай эрэлхийлсний дүнд тэдний амьдралд маш том өөрчлөлт авчраад байгаа зүйл бол ухаалаг утасны огцом өсөлт байж болохыг би олсон юм.

Бүхий л тэмдэг дэлгэц рүү зааж байна
2010-15 онуудад ЭЗ өсөлт тогтворжиж, ажилгүйдлийн түвшин буурсан үе байлаа. Орлогын ялгаатай байдал асуудал хэвээр байсан ч 2010 оны эхээр гэнэт бий болсон зүйл биш юм. Энэ ялгаа хэдэн10 жилийн турш нэмэгдсээр байгаа юм. 2010-15 онд бид өсвөр насныхны гэрийн даалгавраа хийхэд зарцуулж байгаа цаг нь академик/хичээлийн дарамтыг үр дүнтэйгээр удирдах, бууруулахад нөлөөлж байгааг илрүүлсэн билээ.
Гэхдээ PRC-ийн мэдээлж байгаагаар 2012 оны сүүлчээр ухаалаг утас эзэмшигчдийн тоо 50% давсан бөгөөд энэ нь өсвөр насныхны сэтгэл гутрал, амиа хорлох үзэгдэл нэмэгдсэн яг тэр үетэй таарч байна. 2015 он гэхэд тэдгээр хүүхдүүдийн 73% нь аль хэдийн ухаалаг утастай болсон байлаа.
Депрессийн өсөлт нь зөвхөн ухаалаг утасны хэрэглээтэй холбоотой биш бөгөөд онлайнд өнгөрөөж байгаа цаг нь сэтгэцийн эрүүл мэндэд хамаатай холбохыг 2 өөр эх сурвалжаас харж болж байна. Өдөрт 5+ цагийг онлайнд өнгөрөөж байгаа өсвөр насныхны 71% тутамд өдөрт ганц л цагийг онлайнд зарцуулдаг хүүхдүүдээс амиа хорлох эрсдэл(сэтгэл гутрал, амиа хорлох тухай бодох, энэ талаар төлөвлөгөө гаргах буюу оролдлого хийх) нь нэгээр нэмэгддэгийг олж мэдлээ. Энэ эрсдэл 2 буюу түүнээс дээш цаг онлайн байхад мэдэгдэхүйц нэмэгддэг байна.
Мэдээж, онлайн өнгөрөөх цаг нэмэгдэх хэрээр сэтгэлээр унаж, сэтгэл гутрал нь эргээд илүү их цагийг онлайнд өнгөрөөх шалтаг болдог байж болох юм. Гэхдээ 3 өөр судалгаа энэ нь яг ч тийм биш гэдгийг харуулж байна.
Эхний 2 нь нийгмийн сүлжээнд илүү их цаг байх тусам аз жаргалгүй болж байгааг илрүүлсэн бол харин гунигтай/аз жаргалгүй байх нь нийгмийн сүлжээг илүү их ашиглахад чиглэхгүй байна. 3-р судалгаа нь санамсаргүйгээр сонгосон ФБ тогтмол ашигладаг оролцогчдыг 7 хоногийн туршид ФБ ашиглахгүй байлгаж ажиглахад 7х сүүлээр тэдгээр хүмүүст сэтгэл гутрал нь багассан нь харагджээ.
Сэтгэл гутрал нь хүнийг онлайнд илүү их байлгах шалтаг болдог байж болохыг нотолсон дүгнэлт нь 2012 оноос хойш сэтгэл гутралын хэмжээ ихэссэнийг тайлбарлаж чадахгүй юм. Энэ нөхцлөөр ямар нэг мэдэгдэхгүй шалтгаанаар сэтгэл гутралд орсон өсвөр насны хүүхэд нэмэгдсэн бөгөөд ухаалаг утас авч эхэлсэн бөгөөд энд ямар ч логик алга.

Бид "залгаатай" байхдаа юу алддаг вэ
Онлайнд цаг өнгөрөөх нь сэтгэцийн эмгэгтэй шууд холбоогүй ч эсрэгээр нь авч үзвэл ялангуяа энэ цаг бусад цагийг шахан зайлуулж эхэлбэл шууд бус замаар нөлөөлах нь гарцаагүй юм.
Тухайлбал, iGen дээр хийсэн миний номын судалгааны явцад өсвөр насныхан найзуудтайгаа маш бага хугацаанд амьд харилцаа үүсгэж байгаа нь харагдсан. Хүмүүстэй нүүр тулсан харилцаатай байх нь хүний аз жаргалын нэг эх булаг бөгөөд үүнгүйгээр бидний сэтгэл зүйн байдал дордож, сэтгэл гутралыг дагуулдаг. Нийгмийн харилцаанаас ангид байх нь амиа хорлолтын нэг том хүчин зүйл болдог байна. Дунджаас илүү цагаар онлайнд байж, найзуудтайгаа үүсгэх амьд харилцаа нь дунджаас бага байгаа өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн сэтгэл гутралд орж бгааг илрүүлсэн юм. Энэ нь 2012 оноос хойш массын дунд тохиолдоод байгаа явдал мөн бөгөөд: Өсвөр насныхан сэтгэцэд эергээр нөлөөлдөг үйл ажиллагаа (нийгмийн амьд харилцаа)-нд цаг бага зарцуулж, илүү их цагийг өөрсдөд нь хор хөнөөлтэй зүйл (онлайн)-д илүү их цагийг зарцуулж байна.
Түүнчлэн өсвөр насныхан бага унтаж, утсандаа их цаг зарцуулж байгаа нь хангалттай нойр авч чадахгүй байдалд хүргэж байх магадлалтай. Хангалттай унтахгүй байх нь сэтгэл гутралд хүргэдэг нэг үндсэн хүчин зүйл бөгөөд хэрэв ухаалаг утас нь хүүхдүүд бага унтах шалтгаан юм бол энэ нь дангаараа сэтгэл гутрал, амиа хорлолт гэнэт ихээр нэмэгдсэнийг тайлбарлах шалтгаан болж чадна.
Сэтгэл гутрал, амиа хорлох нь олон шалтгаантай: генийн өвчлөмтгий байдал, гэр бүлийн орчин, дээрэлхэж дарамтлах, гэмтэл согог үндсэн сэжүүр болж байна. Зарим өсвөр насныхан ямар цаг үед амьдарч байгаагаасаа үл хамааран сэтгэцийн эмгэгийн асуудалтай болж магадгүй юм.
Гэвч зарим эмзэг хүүхэд хэт их цагийг дэлгэцийн ард өнгөрөөх, нийгмийн амьд харилцаа хангалтгүй байх болон хангалттай нойр авахгүй байх шалтгаануудын нэгдлээс болоод сэтгэл гутрал руу гулсан орж болзошгүй юм.
Судалгаагаар бүрэн тодорхойлогдоогүй тул дэлгэцийн ард өнгөрөөх цагийг багасгахыг зөвлөх нь тун удахгүй ч байж магад.  Гэсэн хэдий ч дэлгэцийн ард өнгөрөөж буй цагийн доод хязгаар нь өдөрт 2, түүнээс бага цаг юм. Эсрэгээрээ энэ доод хязгаарт юу ч хийхгүй байх нь сэтгэл гутрал, амиа хорлолтын үр дагаврыг авчирч болох бөгөөд магадгүй бүр илүү ч байж болох юм.
Дэлгэцийн цагийг хязгаарлах талаар та бодож эхлэх нь огтхон ч эртдээгүй бөгөөд харин хэт оройтоогүй байх гэж найдаж байна.

2018-07-23

Тархиа таргалуулцгаая

Кимүра Аяако гэдэг Япон эмэгтэй хий хоосон магталгүйгээр бидний байгаа байдал, мөн чанарыг хөндлөнгөөс харснаа буулгасан "Тархины тураал" нийтлэлд дурдагдсан зүйлс 10 гаруй жилийн дараа өнөөдөр ч бодитой хэвээр, байсаар л байна. Нэг үхрийн эвэр доргивол... гэдэг ч чадвараараа дэлхийд өрсөлдөж чадаж байгаа, "товирхон тархитай" олон сайхан Монгол залуусыг бид сонссоор, харсаар байгаа. 

Өнөөдрийн пост бол сүүлийн үед подкастаар дамжуулж маш олон чадварлаг хүмүүсээр бахархаж байгаагаа хуваалцаж байна. Мөн эргэн тойронд байгаа утаснаас хэт хамааралтай хүмүүс нүдээ гамнаж, дээхнэ харсны адил хэрэгцээт зүйлдээ цагаа зарцуулан маажиж байхаар санал болгох гэж энэ постыг бичиж байна. Тэгээд ч хаа сайгүй маажаад яваад байх ч шаардлагагүй. Тархиа цэнэглээд л байна гэсэн үг. 

Жиргээч Mr.Citizen -ийн пост
Би ч бас подкастны амтанд орж байгаа хүн. Одоохондоо Монгол подкастуудыг л түүж сонсч байна. Маш бага хугацаанд их мэдээлэл олж авахаас гадна Монгол залуучуудаар үнэхээр бахархаж байна аа. Хийсэн, хийж байгаа, хийхээр бодож, төлөвлөж байгаа зүйлсийг нь сонсоод нүд нээгдэх шиг санагдаад байгаа шүү. Ажил сургууль руугаа ирэх очих замд, алхаж байхдаа, машндаа, хүн хүлээж байхдаа, ер нь хаана ч сонсоод "ном уншаад" байж болохоор. 


Миний бичиж байгаа гол зорилго бол маш олон хүн ашигладаг Андройд системтэй утсан дээр хэрхэн сонсч болох тухай дурдах гэсэн юм. Харин подкасттай танил биш бол эхлээд энд Монгол хэлээр байгааг уншихыг зөвлөж байна.  Unlock-дээр хамтарч байгаа Unread-ийн пост, Нямзулын сонсох дуртай подкастуудын тухай бас бичсэн байна. 

Андройд... 

iPhone утастай хүмүүс бол бэлэн Podcast апп-аа ашиглаад шууд сонсч болдог бол Android систем дээр iTunes podcast тоглуулах апп суулгаж ашиглах юм байна. Өндөр үнэлгээтэй апп-уудаас нэгийг нь туршиж үзлээ. Систем update хийгээгүй, бүр хуучин Samsung S3 дээр туршихад болж байна. Энэ бол Podcast Addict. 

Google Play/Play Store -оос Podcast Addict нэрээр хайж олоод суулгасны дараа хайлт хийхдээ Use iTunes search engine хэсгийг чагтлахгүй бол шууд iTunes Podcast -ууд гарч ирэхгүй байх шиг байна лээ. (Podcast, Episode гэж юу болохыг сайн төсөөлөхгүй бол өмнө санал болгосон нийтлэлүүдийг уншина уу)
Ингээд подкастын нэрийг оруулан хайхаар цувралууд нь гараад ирнэ. Жишээ нь Unlock гээд хайна гэсэн үг. 

Таалагдана аа. За тэгээд тархиа цэнэглээд байж дээ. Амжилт 



2018-06-25

Robots have been taking our jobs for 50 years, so why are we worried?


(нойр - халтуур)
1960-аад оноос эхлэн роботууд хүний ажлыг авсаар байгаа билээ. Тэгээд яагаад улс төрчид, бизнесийн лидерүүд дөнгөж одоо л масс ажилгүйдлийн талаар санаа зовниод эхлэв?
Дахиад, идеал талаас нь харвал биднийг хүн байлгадаг тэр зүйл дээр л хүмүүс илүү анхаарч чаддаг бололтой. Магадгүй роботын ажил гэхээс илүү орлогын үндсэн эх үүсвэрээс ч хамааралтай байх.  Эцсийн дүндээ робот ажиллах хүчин бидний төлөө ажиллах уу, бидэнтэй хамт ажиллах уу эсвэл бидний эсрэг ажиллах уу гэдгийг тодорхойлох асуудал босч ирээд байна.

Энэ нь эргээд робот гэж яг юу вэ гэдэг асуулт руу бууна. Шинжлэх ухааны зохиолуудад ихэнхдээ робот гэж юмыг яг л хүн хийж байгаатай адилаар хийдэг байдлаар дүрсэлсэн байдаг ч үнэн хэрэгтээ роботууд нь илүү тусгайлсан хэлбэртэй байдаг. 20-р зуунд гэхэд роботууд автомат машин ба робот гарууд үйлдвэрт машин угсардаг байсан. 21-р зуунд роботууд супермаркетын хянагч, автомат заавартай агуулахын тэрэг, түргэн хоолны газар бургер хийдэг машин хэлбэрээр ажиллаж байна.

Эцсийн дүнд, хүмүүс бүхэлдээ илүүдэл болчихоогүй байна. Учир нь роботууд хэдийгээр үр ашигтай боловч нэг төрлийн тэнэг зүйл шүү дээ. Тэд бодохгүй, зөвхөн маш нарийн, хязгаарлагдмал аргаар үйлдэл хийнэ. Хүмүүс тэдний дунд ажиллах, машины хийж чадахгүй зүйлийг хийх, гацчихвал нь засах г.м хэрэгцээ байсаар л байна. Гэвч, олон төрлийн ажил хийхэд зохицсон илүү ухаалаг, илүү үнэ цэнэтэй машинуудад талархах өөрчлөлт ирж байна. Энэхүү өөрчлөлт нь аж үйлдвэрийн шинэ хувьсгалыг бий болгохуйц чухал болоод байна.

2018-06-02

Д витамин таны боддогоос ч илүү эрүүл мэндэд тань чухал

Д витамин нь бидний бие дэх яс, шүд болоод булчингийн эрүүл байдлыг хангагч шим тэжээл болох кальци болон фосфатын хэвийн хэмжээнд байлгахад тусалдаг. Нарны гэрэл бидний арьсан дээр тусч байхад л бидний бие хэрэгцээт Д витаминаа нийлэгжүүлэхэд/бий болгоход хангалттай байдаг. Гэвч нарны гэрэл хомс үед Д витаминыг бид хоол хүнсээр авах ёстой бөгөөд даанч дан ганц хүнсээр дамжуулан авах нь шаардлагатай түвшинд хүрэхэд хүндрэлтэй байдаг байна. Д витамин хангалтгүй байх нь бидний бодсоноос ч илүү эрүүл мэндийн асуудал үүсгэх магадлалтай юм.


2018-03-26

Англи хэл, Математик баяртай. Харилцаа, багийн ажиллагаа сайн уу?


СV дээрээ сэтгэл хөдлөм өндөр оноо бичих нь хангалтгүй болж байна. Ажил олгогчид таны тодорхойлсноос цааш өнгийж, өөр ямар ур чадвар байгааг олж харахыг хичээж байдаг. Математик, Англи хэл г.м танин мэдэхүйн ур чадварууд нь ажил горилогчийн царааг хэмжихэд удаан ашиглагдаж байсан. Эдийн засгийн think-tank болох The Hamilton Project-ийн тайланд дурдсанаар, танин мэдэхүйн бус ур чадварууд нь ажил дээр гарсны дараах боловсролын гүйцэтгэл, амжилтын салшгүй хэсэг болох төдийгүй энэ нь өсөн нэмэгдсээр байгааг хэлж байна.
Энэхүү танин мэдэхүйн бус ур чадвар нь хүний дотоод ур чадвар буюу soft skills бөгөөд чи хэр сайн харилцдаг, бусадтай хэр сайн хамтарч ажилладаг, багаа хэрхэн сайн удирддаг болон өөрийгөө хэр урамшуулж, хөдөлгөдөг байдал юм.

Энэхүү тайланд бичсэнээр дотоод ур чадвар нь хүнийн хувийн зан чанар, хувь хүнээс өөрөөс нь гарцаагүй хамаардаг тухай дурдсан бөгөөд тухайлбал “зарим хувь хүн байгалиасаа л бусдын дунд байхдаа илүү амар, тайван цагийг өнгөрөөдөг”.
Эдгээр чадварууд нь хүний өөрийн олж авсан болон эцэг эхийнх нь боловсролын түвшинтэй нягт хамааралтай байдаг. Хэдий тийм ч эдгээр чадваруудад суралцах боломжтой байдаг тухай тайланд бичжээ.

Хангалтгүй ур чадвар
The Hamilton Project нь Америкийн ажил олгогч менежерүүдээс авсан судалгаанаас эш татан, уламжлалт, хэмжигдэхүйц чадварын адил тохирох дотоод ур чадвартай хүнийг хайж олоход тэдний санаа зовниж байгаа тухай хэлсэн байна.
“Ажил олгогч менежерүүдийн 20 хүрэхгүй хувь нь сүүлийн үеийн төгсөгчдөд ажилд хэрэгтэй математик чадвар нь байхгүй гэж хэлсэн байхад талаас илүүтэй нь анхаарлаа илүү нарийн төвлөрүүлэх чадвар алга байна гэж хэлжээ. Ойролцоогоор тэнцүү тооны хүмүүс харилцааны болон бичих чадварын хангалтгүй байдлыг танин мэдэхүйн болон танин мэдэхүйн бус чадвар буюу бие даасан ур чадвар гэж үзсэн байна. Харин тэдгээр хүмүүсийн гуравны нэг нь орчин үеийн төгсөгчдийн хувьд багаар ажиллах болон дата анализ хийх ур чадваргүй гэж хариулсан” гэж дурджээ.

Яагаад энэ нь чухал гэж?
The Hamilton Project нь танин мэдэхүйн бус ур чадварууд нь эдийн засгийн 4 түлхүүрийн хувьд хөдөлмөрийн зах зээл дээр шаардлагатай эсэх талаар маргалдаж байна.

1. Өнөөдрийн ажил нь өнгөрснөөс илүүтэйгээр танин мэдэхүйн бус ур чадваруудыг шаардаж байна.
Энэ график нь хүмүүстэй хамтран ажиллахад шаардагдаж байгаа танин мэдэхүйн бус сайн ур чадвар 1980-1990 оны үеийнхээс илүү чухал болсныг харуулж байна. Нийгмийн болон үйлчилгээний ур чадвар нь тус бүр 16 ба 17% нэмэгдсэн байхад өндөр түвшний математикийн чадварын шаардлага ердөө 5% нэмэгдсэн байна.  

Image: The Hamilton Project/Brookings

2. Хөдөлмөрийн зах зээл танин мэдэхүйн бус ур чадварын урамшууллыг нэмэгдүүлж байна.

Энэ график цалин болон ур чадварын төрлүүдийн хамаарлыг харуулна.
Image: The Hamilton Project/Brookings

3. Үндсэн ажиллагчдад илүү хэрэгцээтэй байна
Энэхүү 2 баганан графикт танин мэдэхүйн болон танин мэдэхүйн бус ур чадвар,  түүнчлэн үндсэн ажиллагчдын орлого ба боломж хэрхэн өсч байгааг харуулж байна. Гэхдээ цаг хугацааны явцад танин мэдэхүйн бус ур чадвар хэр их чухал болж байгааг дата харуулж байгаа юм.
Image: The Hamilton Project/Brookings

4. Танин мэдэхүйн бус ур чадвартай хүмүүс ард үлдэж байна.
Сүүлийн графикт топ 25% дотор байгаа хүмүүсийн ихэнх нь ахлах сургуульдаа танин мэдэхүйн бус ур чадварыг сурсан, талаас илүү нь төгссөн байна.
Image: The Hamilton Project/Brookings

Мэргэшлийг ард орхих нь
Зарим компаниуд үнэндээ ажил горилогчийг үнэлэхдээ мэргэшлийг нь тойрч, өөрийн арга ашиглаж байна. 2015 онд дэлхийн нягтлан бодох бүртгэлийн фирм  Ernst & Young нь өөрийн дотоод үнэлгээний хөтөлбөр болон тоон тестийн арга ашиглах гэж байгаагаа хэлсэн. EY дээр бид ажлын орчинг өөрчлөн шинэчилж байгаа ба уламжлалт сэтгэлгээ болон аливааг хийх аргууд ч мөн үүнтэй тулгарч байна. Энэхүү өөрчлөх үйл явц нь авъяаслаг хүмүүст тэдний анхдагч сууриас хамаарахгүйгээр тэдэнд боломжийг нээж өгч, мэргэжлээ илүү сайн ашиглах боломжоор хангаж өгөх болно” гэж компани хэлжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын Ажлын ирээдүй тайланд өөрийгөө удирдах, бүтээлч байдал, хүмүүсийг зохион байгуулах нь 2020 он гэхэд ажлын байран дээр шаардагдах тэргүүн ур чадварууд байна гэж хэлсэн байна. “Өөрчлөлт биднийг хүлээхгүй, бизнесийн лидерүүд, боловсрол олгогчид болон засгийн газар бүгд хүмүүсийг чадваржуулах, дахин сургахад идэвх санаачлагатай байх хэрэгтэй ба ингэснээр хүн бүр Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалын ашиг шимийг хүртэж чадна” гэж өгүүлжээ.

2018-01-02

Карьерыг чинь "алж хаях" гуравхан үг

Жеймс Майкл Лафферти (CEO, Олимпийн дасгалжуулагч)

Урьд өмнө маш олон хэлсэнчлэн бурхнаас заяасан гайхамшигтай авъяасыг ашиглаж чадахгүй юу ч биш болгож байгааг харахаас илүүтэй гутрам зүйл үгүй билээ. Хэн нэгэн сайн тамирчин өөрийн боломжид хүрч чадалгүй алдах, эсвэл залуухан СЕО бүдрэхэд нүдний нулимс эрхгүй хуралддаг юм. Ямар агуу боломж хэрэггүй хог болж байна гээч...

Үндэсний баг тамирчидтай ажиллах нь агуу их баяр бахдал, бас асар их харууслын эх болдог юм.

Саяхнаас миний дасгалжуулж буй нэгэн марафон гүйгч бол нэгэн баяр баясал минь билээ. Тэрээр үндэсний шигшээгийн тамирчин биш. Филиппиний Спортын Хорооноос цалин тэтгэлэг авдаг мэргэжлийн хүн биш юм. Түүний нэрийг Кристи Абелло гэдэг бөгөөд чи түүний тухай дуулаа ч үгүй байх. Хүүхэд байхын гоц авъяастай ч юм уу эсвэл Паларонг Памбассагийн аварга ч байгаагүй. Тэр хэдхэн жилийн өмнөөс гүйж эхэлсэн бөгөөд Проктер энд Гэмбл гэх дэлхийд тэргүүлэгч компанид АйТи менежер хийдэг ажлынхаа их дарамтаас зугтааж үүнийг хийдэг юм.

Тэр өөрийнхөө цаг мөнгийг заран байж их хүч шаардсан Канадын Оттавад болсон марафонд оролцсон. Нэр хүнд бүхий Бостоны марафонд тэнцсэн. Тэр Пайнэйн шилдэг 15 марафон гүйгчид тооцогдсон. Энэ бүхэн ажлынхаа хажуугаар гүйдэг түүний хэдхэн жилийн гүйлтийн зарим амжилт.

Яаж ингэж чадаад байна? Үнэхээр боломжтой гэж үү? Хариулт нь үнэхээр энгийн. Кристи бол миний ажиллаж байсан тамирчдаас дасгалжуулахад хамгийн амар хүн. Тэр сонсдог. Тэр заавар зөвлөгөөг авдаг. Би түүнээс хүний карьерыг үгүй болгож чаддаг "Би үүнийг мэднэ" гэдэг үгийг хэзээ ч сонсч байгаагүй юм.

Тийм ээ. Тамирчин ч бай, бизнес хийдэг ч бай "Наадхыг чинь мэднэ" гэж үргэлж хэлдэг хүмүүс өөрийнхөө карьерыг үгүй хийж байдаг юм.

Сурах юм асар ихтэй залуухан менежерүүдээс энэ үгийг ажил дээр сонсоход үнэхээр харамсмаар. Эргээд харахад ингэж хэлдэг байсан хүмүүс өнөөдөр аль хэдийн байр сууриа, боломжоо алдсан  байдаг билээ. Зүрх шархлуулам байгаа ч үнэн юм. Тэд бурхнаас заяасан гайхамшигт авъяасыг үгүй хийчихдэг.

Үнэндээ хэлэхэд амархан ч амжилтад саад болдог энэ гурван үгийн цаана 2 том асуудал байна.

Эхнийх нь сурах ямар ч боломж байхгүй байх. Шилдгүүд өөрийгөө өдөр бүр тордож байдаг. Амьдралынхаа туршид өөрийгөө суралцагч байлгадаг. Өнөөдрийн ертөнцөд бизнест, спортод, ер нь амьдралын аль ч хэсэгт тасралтгүй өгсөж байх хэрэгтэй. 1999 онд маш сайн гүйцэтгэлд тооцогдож байсан зүйл өнөөдөр хангалтгүй байна. Хүн бүр зогсолтгүй өсч байх хэрэгтэй. Заавар зөвлөгөөг сонсдог хүмүүс сурдаг. Тийм хүмүүс өргөн мэдлэгтэй байдаг. Тэд туршлагаас өөрийн төрөлх үнэ цэнийг, ахмад хүмүүсийн эрдэм оюуныг олж авдаг бөгөөд хэн ч бай үнэ цэнээ нэмэгдүүлж чадна гэдэгт би итгэдэг юм. Бүхнээс илүү ухаантан гэж байхгүй гэдгийг тэд мэддэг. Тийм болохоор л зөвлөгөөг хүлээж авдаг. Сурдаг. Өөрийгөө чадваржуулдаг. Хэрэв чи "Би үүнийг мэднэ" гэж хэлсээр байх юм бол аливаа шинэ ирээдүйг хаах болно. Чи өсч хөгжихгүй. Ард унасан чигээрээ суусаар л байх болно.

Хоёр дахь асуудал нь "Би үүнийг мэднэ" гэж бувтнах тоолондоо чи хүмүүст дохио өгч байдаг. Хамгийн гол нь наад 3 үг чниь далдуур "Амаа татаж үз. Би чамаас ухаантай. Мэдэж байгаа бүхнийг чинь би мэдэх болохоор ..." гэж хэлж байдаг юм даа. Ингээд л таг. Хүний уур дургүйг хүргээд зогсохгүй бусадтай ажиллах нь шүүмжлэлтэй байдаг учир чи хөл рүүгээ буудчихлаа л гэсэн үг. Бүхнийг мэддэг хүнтэй хэн ажиллахыг хүсэх билээ дээ?
Дараагийн дохио бол чи өөртөө итгэлгүйн шинж. Бусдыг хүндэтгэн сонсч чаддаггүй, "Наадхыг чинь мэднэ" гэж хөөрдөг хүмүүс өөрийгөө үнэлж чаддаггүй юм. Тархиныхаа хэмжээгээр онгирч байгаа нь гарцаагүй. Хэрэв үнэхээр мэддэг юм бол сонсоход юу нь хохиролтой гэж? Хүндэтгэлтэй байх уу? Хамаагүй ярихаас татгалзах нь магадгүй дараагийн сонсох зүйл шинэ мэдээ болохоор уу? Бусдын хэлж байгааг таслан "Наадхыг чинь мэднэ" гэж хэлснээр яг үнэндээ чиний хийж байгаа зүйл бол яриаг өөрийн "тархины хэмжээ" рүү эргүүлчихэж байгаа байдал юм шүү дээ. Ингэснээр өөртөө итгэлгүй байгааг чинь л бусдад харуулна. Карьерыг чинь доош татна.

Эцэст нь энэхүү гурван үг энэ дарааллаараа бол аюултай хослол. Үүнийг үгийн сангаасаа авч хаяасай гэж би зөвлөмөөр байна. Сонс. Суралц. Нээлттэй бай.

Энэ бол Кристи Абеллогийн нууц. Тэр үнэхээр сурдаг. Тийм болохоор эргэн тойрныхоо ертөнцөөс хамгийн шилдэг мэдлэг, эрдмийг өөртөө авч байдаг. Тийм болохоор тэр бизнест ч марафонд ч од болон гялалзаж байгаа юм.


Зарим тамирчдыг, миний өөрийн ажилчдаас ч зарим нь эндээс ямар нэг зүйл өөртөө олж аваасай гэж би хүсч байна.

2017-12-05

СЗХ: Ипотекийн даатгал хийлгэхдээ анхаарах зүйлс

Санхүүгийн зохицуулах хорооноос орон сууцны ипотекийн зээлд хамрагдсан айл өрх, иргэд болон зээлдүүлэгч байгууллагыг эрсдэлээс хамгаалах зорилгоор ипотекийн даатгалыг тусгайлан шинээр бий болгон нэвтрүүлж, холбогдох журмыг батлан мөрдүүлж байна. Журамд даатгалын үйл ажиллагаа эрхлэгчид ипотекийн даатгалын бүтээгдэхүүнээ боловсруулан Хороонд ирүүлж, хянуулах болон бүртгүүлэхээр заасан.

Журам батлагдсанаас хойших хагас жилийн хугацаанд “МИГ даатгал” ХХК, “Монгол даатгал” ХХК, “Хаан даатгал” ХХК, “Ард даатгал” ХХК, “Практикал даатгал” ХХК, “Номин даатгал” ХХК, “Мандал даатгал” ХХК, “Бодь даатгал” ХХК гэсэн найман компани бүтээгдэхүүнээ хянуулж, бүртгүүлээд байна.

2017-10-31

Тоглох ёстой тоглоомтой болмоор ч юм шиг

Энэ ёстой арай шүү.
ЧЭЭЖ гэж бичих ёстой гэж журамласнаас хойш сурсан толгой, хэвлэгдсэн номнуудыг (үүний цаана төрийн мөнгөөр хэвлэгдэн тараагддаг сурах бичгүүд хамгийн чухал байр суурь эзэлнэ) уншсан хүүхдүүдийг буруу бичиж алдаа гаргавал хохь чинь гээд оноо хасах уу?
Зүй нь үүнийг ОЛЖ НЭЭСЭН хүнийг олж ...-вал зохилтой.

2017-02-12

Бүх юм болж бүтэж байгаа юм шиг л инээж хөхөрч явсан олон өдрийн төлөөс нулимс болон мэлтрээд тогтохгүй нь ээ...

2017-02-11

Тэнгэр газрын оршихуй бүгд нэг дүрэмд захирагдана

Шинжлэх ухааны хаан гэгдэх Ньютон ингэж хэлсэн гэдэг.
Нэг тийм... өндрөөс өндөрт нисч, хийсч яваад энэ л орчлонг онож унаснаас хойш эндхийн хүн нь байтугай амьтан нь ч дагадаг энэ дэлхийн жамыг дагахгүй гээд яах билээ. Эс бөгөөс зомгол шиг, элсний ширхэг адил хийсэн одох биз. Элсний л ширхэг шүү дээ бид чинь үнэндээ.
Гэхдээ би...

2016-11-05

Явуулахуйн гайхамшиг

Амьдрал болсон хойно өдөр бүр инээж, эрхэлж өнгөрөхгүй болохоор... Өнгөрүүлж сурах гэдэг том сургууль юм уу даа. Таарсан таагүй бүхнийг, гомдол гунигийг явуулаад сурчихаар... Баяр баясал ч бас тийм ч том санагдахаа больдог нь сөрөг байж магад. Гэхдээ л таагүйг өнгөрүүлж, хэрэггүйг явуулж сурах хэрэгтэй л юм байна даа. Сэтгэл санаагаа чөлөөлж, хөнгөлж байхгүй бол ийм их стресстэй цаг үед амьдарч байгаа бид даахгүй байж болох шүү дээ.
Дотно хүнийг, мэдрэмжийг, дурсамжийг ч явуулахад хэцүү ч гэлээ тавьж явуулж сурах хэрэгтэй, хэрэв чи яаж ч чадахгүй л бол... өөрийгөө чөлөөл!

2016-07-14

Голыг минь гогдох чангаас чанга нэгэн дэгээтэй болсноос хойш 8 жил яах ийхийн зуургүй л өнгөрч. Үр чинь том болж байна. Түүнийг ухаантай, эрдэм номтой, нигүүлсэнгүй нэгэн болгож өсгөвөл миний үүрэг тэр юм даа.
Зүүдэнд ирсэн шигээ "Эгчдээ би хайртай" гээд хэлэхийг чинь дахин сонсохгүй ч үрээс чинь үүнийг сонсох нь агаар нэгэн биш гэж үү?
Би ч бас чамдаа хайртай, дүү минь...