Автоматууд ажлын
байр луу айсуй.
Сая сая ажлын
байр устаж, мөн олон шинэ ажил явцын дунд бас бий болно. Ажиллаж байгаа болон
анх удаа ажилд орж байгаа хүмүүст нэг том асуулт байна. ЭЗ-ийн энэ том шилжилт
рүү чиглэхэд ямар чадварууд хэрэгтэй вэ? Өсөн нэмэгдэж байгаа автомат ертөнцөд
хүн төрөлхтөн яаж үнэ цэнэ бий
болгох вэ?
Хүний хүрэлцэхүй
Guthrie Jensen-ий илгээсэн өнөөдрийн инфографик 2020 он гэхэд бидэнд хэрэг болох ур
чадварууд хийгээд ажлын байранд хэрхэн ашигтай шилжилт хийх талаар дүгнэсэн байна.
Товчхондоо, ажлын
байрны ирээдүйн баталгааг харж бгаа хүмүүст машинууд үр дүнтэйгээр шийдэж
чадахгүй байгаа тэр хэсэгт(хүнд
асуудал шийдэх, бүтээлч байдал г.м) өрсөлдөх чадвараа нэмэх нь амжилт олох шилдэг орц гэжээ.
Ирээдүйд
автоматуудын гүйцэтгэх үүргийн талаар бодох нь цочирдом боловч хэрэв та нярав, нарийн
бичгийн дарга, даатгалын компанийн ажилтан, зээлийн аналист буюу автоматууд гүйцэтгэж чадах ажил хийдэг бол өөрт байгаа ур чадвар, өрсөлдөх чадваруудын
талаар нэлээн нухацтай бодох хэрэгтэй.
Оксфордын ИС-ийнсудалгаагаар зарим ажлын хувьд машин гүйцэтгэж чадах хувийг дараах зурагт харуулж
байна.
Тэгэхээр үл
хөдлөхийн брокерууд ч автоматжих энэ ертөнцөд бид яаж өөрсдийгөө ирээдүйн
амжилт руу хөтлөх вэ?
Хувийн/зөөлөн ур
чадвараас эхэлнэ
Өөрчлөлтийн хугацаанд
ажлын/мэргэжлийн амжилтйн талаар авч үзэх маш олон төсөөлөл байна.
Гэхдээ хувь хүний
ур чадвар хамгийн чухал нь болоод байна. Энэ нь бусадтай сайн ажиллах, харилцах,
асуудал шийдэх, хайрцагнаас гадуур сэтгэх г.м сэтгэл зүйн/ухамсрын ур чадварынойлголтууд байна.
Заримыг нь
эрэмбэлж үзье.
1. Нарийн
төвөгтэй асуудлыг шийдэх
Хүний шийдэж чадахгүй зарим асуудлыг хиймэл оюунаар шийдэж чадаж бгаа нь
үнэн ч бас өөр зам бий. Шийдэх асуудал нь олон төрлийн зүйлээс бүрдсэн байх,
эсвэл асуудал нь бүрэн тодорхойлогдоогүй байхад хүмүүс шийдлийг илүү төсөөлж
чадна.
2. Бүтээлч
сэтгэлгээ
Машинууд энэ тал дээр сайжирч байгаа ч хүмүүс ойлгомжгүй, өөр өөрийн нарийн
өнгө аяс бүхий зүйлээр дүүрэн байдаг энэ
ертөнцөд холбогдох, ойлголтуудыг хөрвүүлэх, дүрслэх чадвартай байсаар байна. Хуульч
хүн үйлчлүүлэгчийнхээ тухайн тохиолдлын яг байг нь олж заах, маркетер хүн
үйлчлүүлэгчдэд дамжин хүрч чадах бүхнийг хамарсан мессэжийг төсөөлж чадна.
3. Уран сэтгэмж
Энэ нь хиймэл оюунаар дуурайлгаж болохгүй санамсаргүй зөн билгийг шаарддаг.
Архитекторчид яагаад тодорхой аргаар загварчилсан, яагаад хөгжмийн зохиолчид
чавхдсуудыг тоглож дуусгахдаа л шинийг зохиож чаддаг вэ? Энэ бол зөвхөн мэдрэмж,
үүнийг компьютерт тайлбарлахад хүндрэлтэй.
Бусад чухал зөөлөн ур чадваруудыг дурдвал?
Хүмүүсийг
удирдах, чиглүүлэх, шийдвэр гаргалт, хэлэлцээр хийх, бусдад үйлчлэх г.м чадварууд
ч чухалд тооцогдох болно.
Эх сурвалж: https://www.weforum.org/agenda/2018/07/the-skills-needed-to-survive-the-robot-invasion-of-the-workplace
A great blog, it has a lot of useful information to me
ReplyDeleteVillage Talkies a top-quality professional corporate video production company in Bangalore and also best explainer video company in Bangalore & animation video makers in Bangalore, Chennai, India & Maryland, Baltimore, USA provides Corporate & Brand films, Promotional, Marketing videos & Training videos, Product demo videos, Employee videos, Product video explainers, eLearning videos, 2d Animation, 3d Animation, Motion Graphics, Whiteboard Explainer videos Client Testimonial Videos, Video Presentation and more for all start-ups, industries, and corporate companies. From scripting to corporate video production services, explainer & 3d, 2d animation video production , our solutions are customized to your budget, timeline, and to meet the company goals and objectives.
As a best video production company in Bangalore, we produce quality and creative videos to our clients.