Робот, хиймэл
оюун, автоматжуулалт нь шинжлэх ухааны зөгнөлт киноноос л харж болдог
зүйл байхаа болиод байна. Ажлын байрны шаардлагын өөрчлөлт, шилжилт аль хэдийн
замдаа гарсан бөгөөд ирээдүйд маш их нэмэгдэх нь нотлогдож байна. Дэлхийн өнцөг
булан бүрт засгийн газар болоод үйлдвэрүүдийн удирдагчид ирээдүйн ажил болоод
технологи, автоматжуулалтын авчирч буй өөрчлөлтийн талаар хэлэлцэж байна. Ийм байхад дэлхий даяар боловсролын системийг
өөрчлөхөд хангалттай хурдан хөдлөхгүй байгаа юм.
МкКензи Глобал институтийн 750 ажлын байранд хийсэн анализаас харахад ажлын байрны 51% автоматжуулалтад маш өртөмтгий байгаа
бөгөөд энэ нь одоогоор бий болоод байгаа
технологитой зохицох байдлаас л харахад ийм байна. Эдгээр ажлын байрууд нь өндөр
ур чадвар шаарддаг, тэр хэрээрээ өндөр цалинтай үйлдвэрлэлийг хамарсан гэдгийг тэмдэглэх нь
зүйтэй. Ингэснээр автоматжуулалт нь масс ажилгүйдлийг авчирч байна гэж шинжээчдийн
таамаглаад байгаатай яг таг нийцэхгүйг харуулж байгаа хэдий ч бараг ихэнх ажлын
байрууд, түүнд шаардагдах чадваруудыг эргэж харах, дахин тодорхойлох хэрэгцээ илэрхий
харагдаж байна.
Энэ өөрчлөгдөн
байгаа ертөнцөд ирээдүй хойчийнхон маань хэрхэн хөгжихөд нь бэлтгэл болгож бид юу
хийж байгаа билээ? Өнөөдөр бага сургуульд орж байгаа сурагч 2030 оны дундуур их
сургуулиа дүүргэж байх бөгөөд тэдний карьер 2060 он орчимд дуусна.
Энэ зууны дунд үе
гэхэд ажиллах хүчний хэрэгцээ яг ямар байхыг таамаглаж чадахгүй байгаа хэдий ч өөрчлөгдөж байгаа, технологийн дэвшлийн далайцаар өөрчлөгдсөөр байх болно
гэдгийг бид мэдэж бгаа.
Өнөөдөр, 2018 онд та сургууль дээр очвол ихэнх тохиолдолд 1918 онд зааж байсантай яг адилхан унших,
бичих, математик, ШУ, түүх болон гадаад хэл г.м хичээлүүд зааж байгаа багш нарыг харж болно.
Боловсролын ирээдүйн тухай шүүмжүүд ихэнхдээ хичээлийг хэрхэн зааж бгааг
шүүмжилж, технологийг танхимд оруулж ирэх талаар ярьдаг боловч юу заагаад
байгаа тухай шүүмж бараг л байхгүй дээ. Ирээдүйн ажлын талаарх ямар ч хэлэлцүүлэг
ирээдүйн хичээлийн хөтөлбөрийн тухай хэлэлцүүлэгтэй салшгүй явах ёстой нь гарцаагүй
юм.
Асуудал шийдвэрлэх,
бүтээлчээр сэтгэх, дижитал чадвар болон хамтын ажиллагааны ур чадварууд сургуульд
заагдахгүй байгаа ч жил ирэх бүр хэрэгцээ нь ихэссээр байна. Сургуулиуд дижитал
чадварын тухай ярьж, зааж байгаа хэдий ч энэ нь технологийг хэрхэн бүтээх тухай
ярихын оронд технологийг хэрхэн ашиглах,
баримт бичиг, үзүүлэн хэрхэн үүсгэх мэтийн зүйлс дээр л анхаарсан төдий байна. Бидний
өнөөдөр зааж байгаа зарим сэдэв 2030 он гэхэд л алга болно шүү дээ. Гараар бичих
хоцрогдоно, арифметикийн хүнд даалгавруудыг гараар хийхээ болино, интернэт гэдэг
зүйл ч бас суурь баримтуудыг санах хэрэгцээгээр солигдоно.
Асуудал шийдэх,
инновацийг, амжилтыг бий болгохтой зэрэгцэн алхахын тулд суурь боловсролыг дахин
тодорхойлох сорилттой бид нүүр тулсан. Гэвч нийгмийн хувьд тэрхүү сорилттой тулгарахад бид бүтэлгүйтэж, үр дүнд нь хойч үеийнхнээ ирээдүйд нь хангалттай бэлдэхэд алдаа гаргасан.
Бүх сурагчдыг бүтээлч, хамтарч ажиллах болон дижитал асуудал шийдэх ирээдүйн чадварт сургаж бэлтгэхийн тулд сургуулиуд цөм хөтөлбөрт Компьютерийн ШУ-ыг зайлшгүй оруулж заах ёстой. Компьютерийн ШУ гэдэг бол зөвхөн код бичих тухай биш юм. Энэ бол тооцоололтой сэтгэх, харилцах дизайн, өгөгдлийн шинжилгээ, машин сургах, цахим аюулгүй байдал, сүлжээ болон роботуудын тухай ШУ. Энэхүү ШУ-д суралцах нь хөгжингүй орнуудад мэргэжлийн карьерт гойд чухал биш ч ямар ч ЭЗ-тай оронд, ямар ч ажил хийхэд үнэ цэнэтэй байх бүтээлч байдал, асуудал шийдэх, ёс зүй, хамтын ажиллагааны ур чадваруудыг дэмждэг. Түүнчлэн, оюутнууд хичээлдээ ямаршуу хандаж байгааг судалсан судалгаанд хичээлдээ хамгийн их дуртай байдгаараа компьютерийн ШУ болон инженерийн оюутнууд урлагийн оюутнуудын дараа орсон байна.
Бүх сурагчдыг бүтээлч, хамтарч ажиллах болон дижитал асуудал шийдэх ирээдүйн чадварт сургаж бэлтгэхийн тулд сургуулиуд цөм хөтөлбөрт Компьютерийн ШУ-ыг зайлшгүй оруулж заах ёстой. Компьютерийн ШУ гэдэг бол зөвхөн код бичих тухай биш юм. Энэ бол тооцоололтой сэтгэх, харилцах дизайн, өгөгдлийн шинжилгээ, машин сургах, цахим аюулгүй байдал, сүлжээ болон роботуудын тухай ШУ. Энэхүү ШУ-д суралцах нь хөгжингүй орнуудад мэргэжлийн карьерт гойд чухал биш ч ямар ч ЭЗ-тай оронд, ямар ч ажил хийхэд үнэ цэнэтэй байх бүтээлч байдал, асуудал шийдэх, ёс зүй, хамтын ажиллагааны ур чадваруудыг дэмждэг. Түүнчлэн, оюутнууд хичээлдээ ямаршуу хандаж байгааг судалсан судалгаанд хичээлдээ хамгийн их дуртай байдгаараа компьютерийн ШУ болон инженерийн оюутнууд урлагийн оюутнуудын дараа орсон байна.
Боловсролын удирдлагууд
1918 оны бус 2018 оны хөтөлбөрөөр хичээлийг явуулах талаар хэлэлцэх хэрэгтэй
байна. Компьютерийн ШУ-ы хичээлийг робот уралдаан, хакатон мэтийн хичээлаас
гадуурх клуб байдлаар хоцронги байдалтай явуулах ёсгүй юм. Нэгдүгээр
зэрэглэлийн байх ёстой гээгүй, харин бага сургууль, дунд сургуулиудад бүх
сурагчид хүртээмжтэй заамаар байгаа юм.
Манай сургуулиуд
ирээдүйн хөтөлбөрөөр сургалт явуулах ёстой. Маш олон оронд компьютерийн ШУ-ыг
үндэсний хөтөлбөрийн нэг хэсэг болгон сонгосон байна. АНУ-ын 44 муж улсад компьютерийн
ШУ бол академик цөмийн нэг хэсэг байхаар бодлогоо өөрчилсөн. Америкаас гадна Их
Британи, Канад, Япон, Өмнөд Солонгос, Аргентин, Эквадор, Итали, Малайз, Швед,
Тайланд гээд 25+ оронд сургуульд компьютерийн ШУ судлах боломжийг өргөтгөх
төлөвлөгөөгөө зарласан.
Компьютерийн ШУ-г
сургуульд заах гэхээр сүрдмээр сонсогдож байж болох ч итгэл үүсгэх санаа юм. Энэ
нь багш, суралцагчийг холбоно. Хэдийгээр дэлхийн ихэнх багш нар Компьютерийн ШУ-ны
туршлагагүй ч, маш олон сургуулиуд холбогдсон компьютер байхгүй ч энэ бол
бидний шийдэж чадахуйц асуудал юм. Бразил, Чили, Нигер зэрэг улсууд энэ
сорилтыг шийдэх төлөвлөгөөгөө боловсруулж байгаа бөгөөд үлдсэн хэсэг нь шууд
дагах хэрэгтэй.
Ирээдүйн ажил гэдэг
зүйл тодорхойгүй байх ч нэг л зүйл туйлаас илэрхий байна. Энэ бол Компьютерийн ШУ
өмнө хэзээ ч байгаагүйгээрээ сурагч бүрт, сургууль бүрт, ихээр шаардагдах
болно. Иймд хөтөлбөрийн нэг хэсэг болгон энэ ШУ-г судлах боломжийг алдалгүй
барьж авах хэрэгтэй.