2015-07-26

Өгүүлэл хэвлүүлэх талаар...

Хэвлүүлэх эсвэл үгүй болох гэсэн 2 үнэн хувь тавилан судалгааны ажлыг хүлээж байдаг бөгөөд өндөр шаардлага бүхий сэтгүүлд хэвлэгдсэн ганцхан өгүүлэл академик карьерийн замд тань үнэлж баршгүй том түлхэц болно. Ийм учраас, Nature Genetics сэтгүүлийн ахлах редактор Кайли Воган (Kyle Vogan) карьераа эхлүүлж байгаа хүмүүс зориулан энэ талаар 5-р сарын 20-нд Бостонд болсон Naturejobs Career үзэсгэлэнгийн үеэр мөрөөдлийнхөө сэтгүүлд өгүүллээ хэрхэн "газардуулах" талаар зөвлөсөн юм. Nature Genetics нь Nature-ын дэд бүлгүүдийн дотор эхний тавд эрэмбэлэгддэг. 
---
Топ зэрэглэлийн сэтгүүлийн редакторууд онцгой чанарыг эрэлхийлдэг бөгөөд ялангуяа өгүүллийн агуулга ба хэлбэр гэсэн 2 хэсэгт голчлон анхаардаг гэж Воган хэлсэн юм.
Агуулга: Шинэлэг байдал буюу аливааг урьдаас харсан давуу талуудыг онцолно. Тухайн ажил хоорондоо уялдаатай алхамуудтай байх ба тухайн салбарт ямар нэг шинэ чиглэл бий болгосон байх. Өмнө нь хэвлэгдээгүй байх,

Хэлбэр: Анхаарал татахуйц гарчиг, хураангуйтай байх. Учир нь өгүүллийн энэ элемэнтүүд нь уншигч анхлан хардаг төдийгүй заримдаа түүнээс цааш огт уншигдахгүй ч байх явдал байна. Тиймээс, өгүүллийг багтаасан эдгээр түлхүүр хэсгүүд тусдаа, бие даасан шинжтэй байх хэрэгтэй. Воган хэлэхдээ хураангуй бол өгүүллийн чинь жижиг хувилбар учир энэхүү цөм нь редактор болон уншигчийн харааг булаасан байхад, өгүүллийн чинь үлдсэн хэсэг рүү эрхгүй орж уншихад чиглэсэн байна хэмээжээ. Түүнчлэн хураангуй нь индексийн мэдээллийн сантай зохицсон байгаа эсэх, шаардлагатай таг, түлхүүр үгсээ хянах нь уншигч таны өгүүллийг индексэлдэг үйлчилгээ юм уу онлайнаар төвөггүйхэн хайж олоход тусална. Дүрмийн алдаатай эсэхийг заавал шалгаарай гэж Воган нэмж хэлсэн бөгөөд алдаа шалгадаг хэрэслүүдэд найдах нь “гайхамшигтай” алдаануудыг гаргаж болдог тухай сануулсан юм.
Өгүүллийн гарчиг нь уншигчийн хайж байгаа зүйлийг өгч чадахуйц мэдээлэлтэй байх хэрэгтэй. Товч бөгөөд тодорхой байх нь таны өгүүлэл юун тухай “ярихыг” уншигч мэдэхэд хялбар байх болно. Гэхдээ уншигчийн сонирхлыг татсан байхаас гадна үр дүнг тодотгосон байхыг анхаарна. Шинэлэг байхуйц, нэг л мессэжийг уншигчид өгөхөөр байх хэрэгтэй. Үйл үгсийг гарчигийн тодорхой, амьд байхад хэрэглэх нь зүйтэй. “On the…, Study of…, Investigation of… г.м ерөнхий үгээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Энэ нь анхаарал татахад хэрэг болдоггүй юм. Товчилсон үг хэллэгүүд нь хэрэглэж дадаагүй уншигчдад танил бус учир агуулгыг тань тодорхойгүй болгочихдог гэмтэй. Мөн, тусгай болон техникийн хэллэгүүдээс зайлсхийх нь дээр. Воган түүнчлэн үнэхээр чухал биш л бол цэг, зураас, таслал зэргээр гарчгийг хуваасан байдлыг огт санал болгохгүй гэдгээ хэлсэн юм. Үгээр хэт их тоглосон, хэт “гайхамшигтай” бичиглэлтэй байх нь судалгааны өгүүлэлд бус шүүмжлэлт өгүүлэлд л зохимжтой байж болохыг дурджээ. Эцэст нь, асуултын тэмдгийг гарчиг дотор оруулахаас татгалзахыг онцолсон юм. Учир нь зохиогч бол хариултаар хангаж байгаа хүн болохоос биш асуулт асуугч биш юм.
Хураангуй ихэнхдээ урьдчилан тодорхойлсон стандартаар бичигддэг. Эхний хэдэн мөрд тухайн салбарын тухай гол зүйлс, араас нь тэнд байгаа асуудлын мөн чанарыг, дараа нь тодорхой асуудал бичигдэнэ. Дараагийн хэсэгт шилжихдээ, “Here we show… гээд үндсэн үр дүндээ орох. Үйл үг, идэвхтэй хэвийг ашиглаж бичих нь илүү үр дүнтэй. Жишээ нь “It was shown that. Хураангуй нь эрэл хайгуулын нөлөө, дүгнэлт дээр боловсруулсан дүгнэлт эсвэл асуултын хариултаар төгсөх ёстой. Энэ үр дүнд хэрэглэсэн аргынхаа зарим хэсгийг дэлгэрэнгүй оруулах нь зохимжтой бөгөөд зохиогч хэт их буюу хэт бага байлгахгүй, тэнцвэрийг хадгалах нь зохимжтой. Ойлгомжгүй зүйлээс аль болох зайлсхийх, уншигч, редакторыг сэтгэл гонсойлгохгүйн тулд дахин дахин уншиж засах хэрэгтэй. Мөн, хүснэгт, зургийг дурдаагүй байх нь зөв. Гарчиг, хураангуй нь бие даасан шинжтэй байх ёстой гэснийг санаж байна уу?

Воган амжилтад хүрэхүйц гарчиг хураангуй бичих бас нэг зүйлийг онцолсон юм. Редакторууд тухайн асуудлаар хэвлэгдэх өгүүлэл сонгохдоо ихэвчлэн өгүүллийн гарчгийг шинждэг. Хэрэв гарчиг тэдний хараанд өртвөл таны өгүүлэл сонгогдох эсэхийг шийдэхийн тулд тэд хураангуй руу орно. Хэрэв редакторын тойм дүгнэлтэд онцлогдвол ажил тань илүү анхаарал татах нь мэдээж.
---
Эх сурвалж: http://blogs.nature.com/naturejobs/2014/06/06/how-to-get-published-in-high-impact-journals-an-essential-guide


Дашрамд дурдахад Nature сэтгүүл нь 2014 оны эрэмбээр 3-рт байна. Nature (impact factor: 42.351) 

No comments:

Post a Comment

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)