Хэвлүүлэх эсвэл
үгүй болох гэсэн 2 үнэн хувь тавилан судалгааны ажлыг хүлээж байдаг бөгөөд
өндөр шаардлага бүхий сэтгүүлд хэвлэгдсэн ганцхан өгүүлэл академик карьерийн
замд тань үнэлж баршгүй том түлхэц болно. Ийм учраас, Nature Genetics сэтгүүлийн ахлах редактор Кайли Воган (Kyle Vogan) карьераа
эхлүүлж байгаа хүмүүс зориулан энэ талаар 5-р сарын 20-нд Бостонд болсон Naturejobs
Career үзэсгэлэнгийн үеэр
мөрөөдлийнхөө сэтгүүлд өгүүллээ хэрхэн "газардуулах" талаар зөвлөсөн юм. Nature Genetics нь Nature-ын дэд
бүлгүүдийн дотор эхний тавд эрэмбэлэгддэг.
---
Топ зэрэглэлийн
сэтгүүлийн редакторууд онцгой чанарыг эрэлхийлдэг бөгөөд ялангуяа өгүүллийн агуулга
ба хэлбэр гэсэн 2 хэсэгт голчлон анхаардаг гэж Воган хэлсэн юм.
Агуулга: Шинэлэг байдал буюу аливааг урьдаас харсан давуу талуудыг онцолно. Тухайн ажил
хоорондоо уялдаатай алхамуудтай байх ба тухайн салбарт ямар нэг шинэ чиглэл бий
болгосон байх. Өмнө нь хэвлэгдээгүй байх,