2015-12-26

ТАЛАРХАЛ

(Ноороглоод үлдээснээ олж гаргав. 2008 оны бичлэг)
Алтай, Хангайн нуруу шиг түшигтэй ханхар сайхан залуу байлаа дүү минь. Зураг болоод л үлдлээ гэхэд итгэхийн аргагүй санагдах юм одоо хүртэл... Ингээд хайран сайхан залуу насыг чинь аваад одох юм гэж яаж санах билээ.

Түүнийг байгаа гэж бодоод юунаас ч, хэнээс ч айдаггүй, санаа зовдоггүй байж билээ. Одоо бол тэрэгний 1 дугуй нь унасан адил санагдаж байна.

Уй гашууг минь хуваалцан, хэцүү хүнд өдрүүдийг даван туулах хүч хайрласан хүмүүсийн сайхан сэтгэлд шүтэн талархаж байна.

Амьд хүн аргатай болохоор идэх уух, унтахаас эхлээд л... Амьдрал үргэлжлэх бололтой.
2008-08 сар

2015-09-08

World wage calculator

Цалингаа дэлхийн хэмжээнд харьцуулж үзэхийг хүсвэл энд дарна уу

2015-08-12

Зип код гэхээр л 976 гээд байдаг билүү

Тэрнээс чинь тэс өөр юм байдаг шү хүүхээ... zipcode.mn
Энд маш сайхан бичжээ, кирилл фонт үнэгүй өгсөн Дусал блогт баярлалаа.

Улаанбаатар-11000

Баянгол - 16000

15-р хороолол - 16080


2015-07-26

Өгүүлэл хэвлүүлэх талаар...

Хэвлүүлэх эсвэл үгүй болох гэсэн 2 үнэн хувь тавилан судалгааны ажлыг хүлээж байдаг бөгөөд өндөр шаардлага бүхий сэтгүүлд хэвлэгдсэн ганцхан өгүүлэл академик карьерийн замд тань үнэлж баршгүй том түлхэц болно. Ийм учраас, Nature Genetics сэтгүүлийн ахлах редактор Кайли Воган (Kyle Vogan) карьераа эхлүүлж байгаа хүмүүс зориулан энэ талаар 5-р сарын 20-нд Бостонд болсон Naturejobs Career үзэсгэлэнгийн үеэр мөрөөдлийнхөө сэтгүүлд өгүүллээ хэрхэн "газардуулах" талаар зөвлөсөн юм. Nature Genetics нь Nature-ын дэд бүлгүүдийн дотор эхний тавд эрэмбэлэгддэг. 
---
Топ зэрэглэлийн сэтгүүлийн редакторууд онцгой чанарыг эрэлхийлдэг бөгөөд ялангуяа өгүүллийн агуулга ба хэлбэр гэсэн 2 хэсэгт голчлон анхаардаг гэж Воган хэлсэн юм.
Агуулга: Шинэлэг байдал буюу аливааг урьдаас харсан давуу талуудыг онцолно. Тухайн ажил хоорондоо уялдаатай алхамуудтай байх ба тухайн салбарт ямар нэг шинэ чиглэл бий болгосон байх. Өмнө нь хэвлэгдээгүй байх,

2015-07-22

Зэрлэг амьтдын эмгэнэлт явдал

Дээхнэ үед ийм нэртэй саарал хавтастай ном байдаг байж билээ. Энэ дэлхий дээр саяхан болтол байсан ч байгалийн жамаар биш, хүн гэгч адгууснаас болж зүйл дууссан амьтдын тухай. Зургаа ихэмсгээр залуулсан ч БАЙСАН ЮМ гэдэг тодотголтой.

Араас нь манай Монголд л ганц байдаг энэ өрөвдөлтэй харцтай амьтан явж байна уу? Идэш тэжээлийн хомсдол, газар нутгийн хумигдалт, цус ойртолт (миний бодлоор)  гээд муу муухай бүхэн нүүрлэсэн тийм хүнд нөхцөлд амьд үлдэхээр тэмцэн буй энэ амьтан 20 гаруйхан толгой гэх. 
Хориодхон толгой амьтныг яажшуухан авч үлдэх юм бол. Ёстой ухаан хүрэхгүй юм. Битгий л алга болчихоосой. Олон жилийн дараа ТАХЬ төрөлх нутагтаа эргэж ирсний адил замаар явъя гэвэл хэдийг нь ийш тийш нь амьтны хүрээлэн рүү зөөх бол? Тэглээ гээд амьд үлдэж, өсч үржих магадлал хэр байдаг юм бол доо гэсэн шүү бодол тээн сууна. 

Ертөнцийн хамгийн хорон, хамгийн муухай ганц л зүйл хүн, түүний дуусашгүй шунал юм. Хаа байгаа газраа хог новш тарьсаар одоо сансар огторгуйд хүртэл дэлхийн гадуур Санчир гаригийнх шиг бүслүүр бий болж байна. Агаар, усанд яваа тэр олон хүний хаягдал, сүйрсэн хаягдсан техник, хорт бодис, гагцхүү хүнээс л болж бий болсон дайны хор уршиг, хязгааргүй хүсэл шунал, хэрэгцээнээс бий болсон новшоор дүүрсэн дэлхий.
Бүх шавжийг устгавал байгаль 50 жилийн дараа мөхнө, харин бүх хүнийг устгачихвал байгаль 50 жилийн дараа цэцэглэх болно гэж саяхан харсан юм байна. Орос ардын үлгэрт гардаг даа. Халим загасны нуруун дээр үүссэн тосгоныг ганц хөрвөөгөөд дуусгадаг шиг нэг л өдөр дэлхий сэгсэрч биднээс өөрийгөө цэвэрлэх вий дээ...

2015-07-14

7 жил...

...өнгөрч. Зүрхэн дундуур үүнээс илүү тод мөр үлдээн урсах өөр ямар нэг юм огт санахгүй юм. Шалтгааныг нь зүүднээсээ ч хайн бэдэрсээр насыг барах юм болов уу. 
Туулай, тагтаатай... өдөр өнгөрлөө. 

Хэсэгтээ түүнийг тийш дахиж аваачихгүй ээ. 
Туслаарай, гуйж байна. 

2015-05-19

Яагаад ???

...бидний л тарьсан мод ургадаггүй,
...бидний хийсэн ажил муу-насгүй болдог,
...бид эргэн тойрондоо санаа тавьдаггүй,
...бидний амьдрах газар шороотой-бохир-хогтой-өнгөгүй байдаг юм бэ??? Яагаад ?
2015-05-11, УБ

Жинхэнэ түйрэн мөн биз дээ?