2012-05-23

Шуурга

"Жаахан тогт, Сэтгэлээ тогтоо, хүндрүүлэгч хэрэгтэй байна чамд" гэж Туул хэлсэн. Үнэхээр тийм байна. Дотогшоогоо өнгийгөөд харсан чинь... тэгж хэлэнгүүт нь нүдээ аниад өөрийгөө чагнасан чинь дотор бөөн шуурга. Харагдах үзэгдэх юмгүй л хар шуурга. Юу ч тодорхойгүй. Хаана зогсохоо ч, хаанаас гарснаа ч мэдэхгүй, харах баримжаа ч үгүй л аймаар санагдлаа. 
Шуурга намдааж, тэнгэр цэлмээх хүчин зүйл надад хэрэгтэй байна. Тэр бол ном гэж Туул хэлсэн. Уншаад байж дээ... 
Ном нь юу ч байж болох шүү дээ. Хүн гэдэг чинь бүхэл бүтэн ном. Гайхам сайхан ном, бүр агуу том ертөнц. Тийм болохоор сайхан "ХҮН-НОМ" олдвол зүгээр л юм байна.

2 comments:

  1. Уншиж дуусахгүй байж магадгүй шүү ХҮН-НОМ-ыг бол ^^

    ReplyDelete
  2. өө, дуусна гэж байхгүй байхгүй.

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)