
Даанч... Энэ жил наадмаас нэг л тасархай байна. Өнөөдөр 10 гэхэд одоо ажил дээрээ байна гээч.
Монголчууд бөхдөө хайртай гэж жигтэйхэн. Уул шиг ханхайсан, гүдэсхэн энэ тэр гээд л магтана. Харин бөхчүүд нь гэж хэдэн тэнэг юмнууд бөхөд хайртай,

Ингээд Монгол үндэсний бөхийг үзэх, шимтэх хүмүүсийн тоо жил ирэх бүр багасаад л. Харин сүмо-г бол эр эм, хөгшин залуу харгалзахгүй дурлан үзнэ. Яагаад гэвэл шударга өрсөлдөөн байгаа болоод тэр. Үзүүштэй ид хаваа гайхуулах Монгол залуусаа харах гэж тэр.
Морины уралдаан бол Монгол хүн үзээд самсаа шархирахгүй байхын аргагү

Энэ жил Монгол даяар гантай байгаа болохоор морьд өлдүү, хүчгүй байвал хэцүү байх. Гэхдээ, тарилга тэжээлийн хүчээр мөнгөтэй хүмүүсийн морьд бол нэг их асуудалгүй уралддаг талаар ярьж байгааг өнөөдөр бас л ТВ-ээр харлаа. Тиймгүй хүмүүсийн морьд нь үхчих вий дээ. Барианд ойртож ирээд үхэж байгаа морийг харахад сэтгэл өвдөөд хэцүү юм билээ. Тээр жил хүүхэд байхдаа Говь-Алтайд үзсэн нэг наадмаар 2 морь унаад, хүүхэд нь уйлаад л аймаар санагдсан тэр зураг одоо ч нүдэнд харагддаг. Тийм юм битгий болооосой гэж залбиръя :-)
Бас нэг юм, мориноосоо олон машин уралдана. Морины биш машины уралдаан үзэж байгаа мэт сэтгэгдэл төрнө гээч, ядаргаатай.
Харин сур харваа бол "Эрийн гурван наадам"-ыг өөрөөр харагдуулдаг наадам. Буриад (у

Хогтой наадам, хуушууртай наадам, шороотой наадам.
Наадмын талбайд ирээд хүмүүсийн дээр дооргүй заавал хүртдэг идээ бол наадмын хуушуур. Хэхэ, очерлож дугаарлаад л, өндөр үнээр ч хамаагүй заавал авч иднэ. Нөгөө соёолонгийн тоосонд орно, бөхийнхөө хөлсийг хүртэнэ гэдэг шиг л заавал шүү. Сонин ч юм шиг.
Харин хэдэн өдөр үргэлжилсэн наадмын дараа дэнж талбай, цэнгэлдэх ялгаагүй хогийн талбай болж хувирна даа. Жил бүр л ярина. Ямар ч нэмэргүй. Дуртай газраа морь харж, хогоо хаяж сурсан эрх чөлөөт орны иргэд эрх чөлөөгөө ингэж бас л эдэлнэ.
Үймсэн олон хүн, морь, машины хөлөөр газрын тоос үнс шиг бужигначихна. Гэхдээ яахав, газрын хөрс юм болохоор эрхгүй эдгэдэг л байх. Гэхдээ л жил ирэх бүр өвс ногоо нь тачирхан болоод л байгаа нь нэгийг сануулж л байгаа байх даа.
Ийм л нэг "Монгол биш" наадам болох гээд л...
Гэхдээ л морин дэл дээр дарцаглан өсч, нум харван тоглож, дээлийнхээ сугыг ханзартал барилдаж өссөн Монголчууд минь энэ бүхнээс ангид сайхан наадаасай.
Эвэр нумыг эвшээлгэн татаж, эр сурын хүчээр тавьсан сум тань мэргэн байг!
Газрын энг эвхэн хурдлах уясан хүлэг тань хурдан байг!
Дэвжээгээ хотолзуулан дэвэх бөх тань даваатай, мэх нь уран байг!
Та бүхэн хотол олноороо цэнгэл баяраар дүүрэн, Тэнүүн сайхан наадаарай!
Za naadam!!Barildnaa gsn
ReplyDeleteЭнэ жилийн наадам дээр хээгүй гүдэсхэн Өсөхбаяр аварга, Баяржавхлан заан хоёр гүй мөн их дургүй хүргэлээ. Ямар заваан хүмүүс вэ?
ReplyDeleteГэхдээ энэ жилийн бөх маш сайхан болсон, Өсөхөө, Сумъяабазар хоёрыг унахад ямар их баярлав аа. Ноднин найраа хийснийх нь гор нь гарч байгаа нь тэр.
amaraa saihan barildsan uu>
ReplyDeleteamraa ah> en jil harin sonin saihan naadam boljee, teen>
Uu sorry, ooriinhoo blogtoi anduuraad davhijiina, DOK OO chi mini ingej uridchilan sanuulga bichsenii ach buyanaar naadam ih saihan bolson geeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeel ter Shine usgiin bagsh kinoonii Lagsag duu ni tasraad bgaa ch yum uu, tasrahgui uregljleed bgaa ch yumuu, neg sonin yangaluulaad bailee, tsaana chin.
хэхэ, манайд хүмүүстэй таараа юу да
ReplyDeleteyahav deee l yum bna sht
ReplyDelete