2006-09-26

Ном унших дон ба хүний хүмүүжил

Энэ бол хараахан Номын цагаан солио биш л дээ. Гэхдээ хэтэрхий номын амтанд орохыг хэлээд байх шиг...
Би багадаа ном их уншдаг байлаа. Миний бага ангийн багш Алтангэрэл гэж их сайхан эмэгтэй байдаг юм. Суурь боловсрол хүний хөгжил боловсролд хамгийн чухал нөлөөтэй гэж би боддог. Багш маань бидэнд "А" үсэг заахдаа хичээсний хүчинд манай ангийн хэд тэр хавьдаа их л сайн сурлагатай бас ч их хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан юм. өнгөрсөн жил 1-р ангийн багштайгаа уулзаад ярьж суусан чинь "Түрүүлж уншиж сурсан хүүхэд байсан учир үймүүлээд байхаар нь нэг үлгэрийн ном бариулаад суулгасан чинь номноос салахаа болиод сүүлдээ үг хэлээд ч нэмэргүй хүүхэд болж билээ" гэж ярьсансан. Гэртээ байсан номнуудыг дуусаад найз нөхдийнх рүүгээ орно. Хичээл дээр уншиж багшид загнуулна, харанхуйд "Хүжийн гал" шиг л гэрэл чийдэн асааж орон дотроо хэвтээ, суугаагаараа эсвэл хажуулдан уншина. Нэг ном уншаад эхэлчихвэл дуустал нь хамаг юмаа хаяад хичээлээ ч таслаад л асуудал дэгдээдэгсэн.

2006-09-22

Амьдрал дахь тэгш байдлын "ноёрхол"

Хүний амьдралд тэгш юм байдаг болов уу? Миний бодлоор арван хуруу тэгш хүн амьдралд байдаггүй гэдэгтэй адил тэгш юм гэж байхгүй байх аа.
Яагаад НОЁРХОЛ гэдэг үг хэрэглэсэн бэ гэхээр ойлгомжтой байна уу? Хашилтан доторх энэ үгийг би хувьдаа эсрэг утгаар ашиглаж байна л даа. Өөрөөр хэлбэл ХОМСДОЛ гэж хэлэх гээд л...

Яавал тархи амьд байх вэ?

Жоохон 10 жилийн хүүхэд байхад "Тоо бодвол толгой сэргэнэ" гээд л багш маань хэлдэгсэн. Зарим маань жигтэйхэн дургүй, харин ч эсрэгээрээ муудна гээд л...
Хүний тархи гэдэг оюун ухааны залуурч маань тэгээд бодоод байхаар сэргээд сайн байх юм болов уу, эсвэл харин ч амраагаад элдэв юм бодохгүй бол сайн байх болов уу гэж бодсон чинь бас л хариу олж чаддаггүй дээ.

2006-09-19

Яагаад хүмүүс хадамтайгаа мууддаг юм бол?

Амьдрал гэдэг үргэлжийн сайхан инээд хөөр, баяр баясгалантайгаар шулуун дардан замаар үргэлжилдэггүй. Ээдрээт амьдралын дунд үүссэн бэрхшээлт асуудлын учгийг тайлж амьдрах нарийн ухаан эмэгтэй хүнд заяасан байдаг гэлтэй. Гэтэл?
Энэ хадам бэрийн асуудлын учир чухам хэнд нь байдаг юм бол оо? Гээндээ ч бий гоондоо ч бий гэдэг шиг үү? Хүн хүн өөр болохоор, амьдрал нь тусдаа учир аль алинаасаа л болдог уу? Ерөөсөө хадамтайгаа мууддаггүй хүн байдаг болуу? Эсвэл ерөөсөө шалтгаангүй байхад өө эрж муудаад байдаг хадам эсвэл бэр байдаг юм болов уу? Энэ ганцхан Монголд л байдаг асуудал уу? Ээж, эхнэрийнхээ хэнийг нь гэхээ мэдэхгүй залуучуудаас болдог уу? Хадам аав гэж яагаад хэлдэггүй юм бол?
Ингээд толгой эргэм олон асуултын дунд би үлдлээ. Хариуг нь олж чадах болов уу?

Жор

Энэ хүний хорвоод юм бүхэн хоёр талтай. Гэхдээ энэ бол миний л бодол. Аливааг олон талаас нь хардаг хүмүүст бол илүү олон өнгө, олон тал харагддаг ч байж болох.Юутай ч, ядаж дахин нэг талаас нь харахыг хичээдгийн учир гэрэл сүүдэр, хар цагаан, сайн муу гэсэн хоёр тал ажиглагддаг билээ. Эсрэг тэсрэг хоёр тал, хоёр өнгө. Дунд сургуульд Нийгэм судлалын хичээлээр "Эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль" үздэгсэн. Тэр эсрэг тэсрэг зүйлс зөрчилдөн тэмцэлдсэнээр хөгжил явагддаг гэх. Заавал байгаад байгаа энэ эсрэгүүдийг хэрхэн тэнцүүлэх билээ?Нөгөөх л хар цагаан сүлэлдэн байдаг энэ орчлонд амьдралд хар цагааныг яасхийн найруулбал жор таарах бол? Намайг ойлгодогт нь найдан дотны хүнээ хайхрахгүй хэр нь, бусдыг анхаарч халамжилна гээч. Тэр л үл хайхарлын цаана гомдоож үл болох сэтгэл, хайр явж байх. 2006.02.27

Амьдрал хэцүү юу эсвэл...

Амьдрал хэцүү... амьдрах бүр ч хэцүү. Оньсого таавар мэт...Хүн амьд байхад ч хэцүү... гэмээр маш олон зовлон бэрхшээл, үхэл хагацал үзнэ, туулна. Заримдаа сөхөрнө... бас босно.Бүх зүйл сайхан байна, болж байна гээд л яваад байснаа гэнэтхэн нэг л өдөр тэр л сайхан байсан зүйлс өөр байгааг мэдрээд өвдөг дээрээ сөхрөн унах вий гэж айдагсан... Гэвч амьдрах гэдэг гайхамшигтай сайхан. Гагцхүү түүнийг өөртөө байгаа тэрхэн эгшин, үе мөч тутамд нь ч гэсэн сайхныг нь мэдэрч сурвал мөнхүү амьдралын сайн сайхан, гайхамшиг бүхнийг мэдрэх болно. Нар мандах, жаргах, сар гийх, оддыг харах, бороонд норох... инээх, уйлах...Бүгд гайхамшигтай сайхан. Энэ бүхэн сайханд сэтгэл ханах биш, зөвхөн сайхныг мэдрэх хэрэгтэй гэсэн үг.

П.Хурай. Сэтгэл эрхтэн мөн үү

Энэ нэгэн нийтлэлийг найзындаа уншаад сонинг нь гуйж аваад явж билээ. Дэвтэртээ бичиж vлдээснээ энд бичихээр шийдлээ.