2007-05-31

Буян тань арвижин дэлгэрэх болтугай

Бурхан багшийн мэлмий гийсэн зуны эхэн сарын 15-ны өдөр Монголд өнөөдрийн энэ өдөртэй тохиохдоо урьд шөнө нь хуртай хоносон учир их сайхан чийглэг зөөлөн агаартай, нарлаг дулаахан сайхан өдөр таарч байна. Өнөөдөр бүгдээрээ буяныг хурааж, нүглийг тэвчин сайн үйлс ихийг бүтээе!
Энэ өдөр хийсэн буян 1000 дахин арвиждаг гэсэн.
Саяхан "25-р суваг" ТВ-ийн сэтгүүлч Алтантүрүүгийн бэлтгэдэг "Танайд хоноё" нэвтрүүлгээр гарсан элэгний хүнд өвчтэй хэдий ч амьдралын төлөө зүтгэж байгаа эмэгтэй, түүний хоёр хүүд буяны гараа сунгасан Монголчуудын тоо асар их нэмэгдэж хандив нь багагүй болоод байгаа тухай хаа сайгүй бичсэн байна лээ. Тэр хүмүүсийн сайхан сэтгэлийн үүднээс хийсэн буян нь арвижна байх аа. Манай найз лав өнөөдрийг тохиолдуулаад хандивын дансанд нь мөнгө хийж байгаа.


Тэр нэвтрүүлэг санамсаргүйгээр энэ цаг үед гарсан байх л даа, гэхдээ цаг хугацааны хувьд үнэхээр гайхалтай тохироо бүрдсэн байна шүү гэж бодож сууна. Буян хийсэн хүмүүстээ ч бас сэтгэлд нь сайхан.

Бурхан багшийн их дүйцэн өдрийн талаарх мэдээлэл байвал үлдээгээч гэж хүсэх гэсэн юм.
Миний сонссоноор бол Бурхан багшийн хувьд энэ өдөр 3 чухал өдөр давхацсан өдөр гэсэн. Мэндэлсэн, нирваан дүрийг олсон магадгүй гэгээрсэн өдөр ч гэлүү, тийм чухал өдрүүд нь энэ нэг өдөр давхацсан гэсэн, тодорхой мэддэг бол хэлж өгч туслаач мэдлэггүй хүмүүн надад.

Баярлалаа.

Өчигдөр радиогоор сонссон чинь, махан хоол идэхгүй, сэтгэл санаагаа сайхан байлгаад, ядаж маанийн 6 үсгийг ч болтугай уншаарай гэсэн.

УМ МА НИ БАД МИ ХУМ
Нэг юм, дэлхий нийтээрээ тамхигүй өдөр өнөөдөр бас болж байгаа юм байна лээ. Та битгий татаарай, тэгвэл бас л бусдыг хордуулахгүй буян болно :-) Буян тань дэлгэрнэ

7 comments:

  1. би сүсэг бишрэлд их тааруухан хүн Бурхан шашны талаар нетээс олоод уншчих сайт байна уу Докоо?

    юутай ч маанийн 6 үсгийг уншнаа

    ReplyDelete
  2. найз нь бас тийм сайн биш ээ. Энэ тухай орос, англи хэл дээр бол материал хангалттай юм билээ. Манайх гэхээр сайн мэдэхгүй байна а

    ReplyDelete
  3. sain uu? oird blogoor mendleegvi yum baina. ene saihan belegt sain udruur mongoloor mendlii gej bodloo. blogtoo tanaid honoe nevtrvvlgiin talaar baahan bichij baigaad tanii blogoor ayalsan chin bas l ene tuhai bichsen baina. ene nebtrvvlgiig yanz ni bvh hvmvvs vzjee. za yamar ch baisan unuudur tsagaan hool idej zul barij maani ergvvlsen yum chin buyan ih hursan baihaa. taniig ch bas maani unshaad suuj baigaa gedegt itgeltei baina shvv. hicheel amartsan saihan bainaa. hed honog saihan untaj amarnaa.

    ReplyDelete
  4. >>>сэтгэгдэлийн огцом хазайлт:

    " Эх үрсийн баярын мэнд хүргэе! " :D

    ReplyDelete
  5. баярлалаа Өөскөө

    ReplyDelete
  6. тест амжилттай ;))

    ReplyDelete

Энэ тухай надтай бодлоо хуваалцаж байгаад баярлалаа :-)